Төрийн албаны шинэ хуульд заасан хяналт, шалгалт, хүний нөөцийн аудит хийх чиг үүргийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна.
Хяналт, шалгалтын зорилго нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа төрийн захиргааны байгууллагуудын хүний нөөцийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөмж өгөх, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах юм.
Цаашид төлөвлөгөөт хяналт, шалгалтыг яам, агентлаг, аймаг, нийслэлд зохион байгуулах юм. Хяналт,Шалгалтын дүнг, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулна. Шалгалт энэ сарын 24-нийг дуустал үргэлжлэх ажээ.
Сэтгэгдэл (2)