Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо

2019-5-21
0
ЖИРГЭХ

Тогтоол батлагдаж, өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо. Цаашид жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас зуны бүсчлэлд шилжихгүй болж байна.


Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар автомашиныг улсын дугаараар ангилан хөдөлгөөнд оруулах бүсчлэлийг багасгах асуудлыг хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргалаа.

Өдгөө автомашиныг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулахдаа өвөл, зуны бүсчлэлийн хуваарийг баримталж буй. Гэвч зуны улиралд хотын замын хөдөлгөөний ачаалал 30 хувиар буурдаг тул бүсчлэлийн хамрах хүрээг багасгах талаар холбогдох албанаас судалгаа хийжээ. Ингээд олон нийтийн дунд санал асуулга явуулсан байна. Нийтдээ 7,000 гаруй иргэн санал асуулгад оролцсоноос 70 гаруй хувь нь бүслэлийн хүрээг багасгахыг дэмжсэн тухай Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хуралдаанд танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох албаныхнаас зарим зүйлсийг тодруулсныг хүргэж байна.

Тэргүүлэгч Ш.Үнэнбат: Ачааны автомашиныг хөдөлгөөнд оруулдаг зохицуулалт муу байна. Замын цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрүүдийн улмаас ачааны автомашин явах боломжгүй болж, үүнээс болоод бүтээн байгуулалтын ажил урагшлахгүй байна. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?

ЗЦГ-ны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат: 

-Ачааны автомашины хөдөлгөөнд оруулах чиглэлээр замын цагдаагаас гаргасан дүрэм, журам байхгүй. Тэмдгээр зохицуулж явдаг. Тухайн автомашины зөвшөөрлийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгдөг.

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаа: Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 102 дугаар тогтоолоор ачааны машиныг хөдөлгөөнд оруулах хязгаарласан бүсийн журам гаргасан. Тэр журам зөвхөн хотын төв хэсэгт л үйлчилдэг.

Тэргүүлэгч Б.Бямбадорж: Замын хөдөлгөөний төлөвлөлт, нягтралыг багасгах талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар юу хийж байна вэ. Замын хөдөлгөөнийг хязгаарлаж хайс, хашлага тавьж байгаа тооцоо, судалгааг та бүхэн хийсэн үү. Хэн дуртэй нь замын зорчих хэсгийн чиглэлүүдийг хаасаар байх уу. Үүнийг ямар дүрэм журмаар зохицуулах юм бэ. Бүтээн байгуулалт ид өрнөж байхад барилгын материал зөөж, тээвэрлэж байгаа машинуудыг явуулах ёстой. Ийм үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэрхэн өгч байгаа юм бэ?

Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар С.Энхтөр: 

-Манай байгууллага өчигдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Эхний ээлжинд богино хугацаанд хийх ажлаа төлөвлөөд байна. Бид ойрын хугацаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвд Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг удирддаг төхөөрөмж суулгана. Түгжрэлтэй үед цагдаа замын хөдөлгөөнийг татдаг бус, автоматаар татдаг болгоно.

Мөн уулзвар дээр чагталж ачаалал үүсгэдэг байдлыг зогсооно. Түүнчлэн автозогсоолын тоог нэмэгдүүлж, нийтийн тээврийн чиглэлд богино эргэлт хийхээр судалж байна. Түүнчлэн замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулахад анхаарч ажиллана. Автомашины зохистой хэрэглээг бий болгох зорилгоор дугуйн зам зэргийг нэмэлтээр хийхээр төлөвлөсөн. Хайс, хашлагаар замын хөдөлгөөнийг зохицуулах нь хар цэгүүдэд тохиромжтой. Тэгэхээр хайс, хашлага гэхээсээ илүү тэмдэг, тэмдэглэгээ буюу замын мэдээллийн байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Үүнд анхаарч ажиллана.

Тэргүүлэгч Ч.Гантулга: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг юу хийж байна вэ. Зуны улиралд зуслан чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Ямар бодлого баримталж ажиллах вэ. Өвөл, зуны бүсчлэлийн судалгааг хэр хийсэн бэ. Орон сууцны хотхон дотрох замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах вэ. Ачаалал ихтэй хэсгүүдийн замын нэг чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийх үү?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: 

-Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг бий. Бид эхний ээлжинд 30-40 орц, гарцыг нээхээр ажиллаж байна. Зуслангийн замд ирэх долоо хоногоос “Хөврөх эгнээ”-г хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орой зун чиглэлийн, өглөө хотын төв чиглэлийн эсрэг урсгалын нэг эгнээг тухайн чиглэлийн автомашин зорчдог болгоно гэсэн үг. Цаашид хаана хөврөх эгнээ хийж болохоор байршлуудыг судалж, хэрэгжүүлнэ. Мөн бид хоёр түвшний замын судалгааг гаргаж, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгохыг ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлнэ.

Ийнхүү Тэргүүлэгчид нэмэлт тодруулга авч, холбогдох албаныхан хэлэлцэж буй асуудлын хүрээнд санал хэллээ. Тухайлбал, Тэргүүлэгч Л.Нарантуяа "Сүүлийн жилүүдэд замын бүтээн байгуулалт буурсан. Төв магистрал шугамыг нэмж, шинэчлэх ажил хумигдсан. Тиймээс Засгийн газартай хамтарч, бүтээн байгуулалтын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй.

Томоохон авто замын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийх хэрэгтэй. Тэгж байж орон сууцны хотхон, хорооллыг авто замыг засвар, үйлчилгээг нийслэлийн төсвөөр хийх боломж бүрдэнэ" гэсэн бол Тэргүүлэгч Ё.Цацралтуяа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад онцгойлон анхаарч, хайс, хашлага замбараагүй тавьдаг байдлыг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Хуралдааны төгсгөлд Тэргүүлэгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжсэн юм. Ингэснээр тогтоол батлагдаж, өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг цаашид өвлийнхөөр буюу багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо. Цаашид жил бүрийн 4 дүгээр сарын 15-наас зуны бүсчлэлд шилжихгүй болж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.72)
    Сүүлийн жилүүдэд (5-7 жилд) тавьсан шинэ замууд 30-40тн даацтай том оврын ачааны машинууд явсаар эвдэж гүйцлээ!!! Тийм машинуудаас явах болгонд нь татвар авч болдоггүй юм уу??? Жирийн татвар төлөгчдийн мөнгөөр тавьсан замыг барилгын том компанийн машинууд эвдээд тэрийг нь эргээд жирийн татвар төлөгчид л нөхөх нь зөв үү???
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    1 цаг 52 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    1 цаг 52 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    1 цаг 56 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    2 цаг 9 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    2 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    2 цаг 24 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    2 цаг 31 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    2 цаг 37 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    5 цаг 20 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    5 цаг 30 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    23 цаг 28 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    23 цаг 55 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    23 цаг 55 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК