Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүдийг "босгох" Х.Нямбаатарын саналыг дэмжсэнгүй

2019-5-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцэв. Х.Нямбаатар нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь УИХ-ын дэгэд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан бол Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиар УИХ-ын дэгийн тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын нэг бүлэг болгон шинээр нэмж оруулж байгаа юм байна.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процессыг Дэгийн хуулиар нарийвчлан тогтоох нь зүйтэй гэж үзэн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэхийг дэмжсэн юм. Харин Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Гэсэн ч уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн, байнгын хорооны дэмжээгүй гэснийг дэмжих эсэхээр санал хураалт явуулах юм.

Байнгын хороон дээр уг хуулийн төсөл дэмжигдээгүй боловч УИХ-ын чуулганаар гишүүдийн олонхыг санал авч магадгүй гэсэн үг.  Өргөн мэдүүлсэн хуулийн төслийнхөө талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дараах тайлбарыг хийсэн юм.

Тэрбээр “Энэ хуулийн төсөлд Анхдугаар хуралдаантай холбоотой нэлээд өөрчлөлт оруулсан. Анхдугаар чуулганы дэгийг илүү боловсрогуй болгосон. Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг нээж явуулж байгаа нь төлөөллийн ардчиллын зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн. Тиймээс Анхдугаар чуулганыг парламент дотроосоо өөрсдөө санаачилгаараа нээх томъёоллыг оруулж ирж байгаа.

Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс оруулсан хэд хэдэн өөрчлөлт байдаг. Парламентын дархлааг хадгалах зорилгоор Дэгийн тухай хуульд гар хүрэх нь буруу гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байсан. Тиймээс зөвхөн парламентын гишүүд Дэгийн тухай хуулийг санаачилна гэж оруулсан.

Хоёрдугаарт, иргэдийн оролцоог хууль тогтоох үйл ажиллагаанд нэмэгдүүлэх зарчим баримталсан. Энэ үүднээс салбарын судлаач эрдэмтэн, иргэд, мэргэжил сонирхлын бүлэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллоо холбогдох байнгын хороодод ирүүлж байх түүнийг нь байнгын хороод санал хураалтаар эцэслэн шийдвэрлэж, хуулийн төсөлд тусгах зүйлийг оруулсан.

Хамгийн гол нь УИХ-ын гишүүд хуулийн төсөл дээр ажиллах биш ажлын дэд хэсгийн боловсруулж өгсөн зарчмын зөрүүтэй саналыг нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэж, түүндээ асуулт асууж, хариулт авч явах юм. Ингэснээр хууль тогтоогчдын хуулийн төсөлтэй нэг бүрчлэн танилцах боломж нь илүү нэмэгдэнэ.

Хуралдааны дэгийг илүү нарийвчилж өгсөн. Мөн хуулийн төслийг чуулганы хуралдааны танхимд өргөн мэдүүлдэг байх заалт оруулсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ ёслол төгөлдөр байх ёстой” хэмээн тайлбарласан юм. Дэгийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд Дотоод асуудлын, Хүний эрх иргэний боловсролын байнгын хороо байгуулах асуудлыг тусгасан байна. Ингэснээр ажлын хэсэг байгуулахгүйгээр УИХ-ын байнгын хороод өөрсдөө хуулийн төсөл дээрээ нэг бүрчлэн хэлэлцүүлэг зохион байгуулдаг жишиг рүү ойртоно гэж хууль санаачлагг үзжээ. Уг хуулийн төсөлд нийтдээ 49 өөрчлөлт оруулсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Дэгээ сайжруулья гэж байгаатай санал нийлж байна. УИХ-ын гишүүн заавал босож үг хэлэх ёстой юу. Сууж байгаад үг хэлснээс босож үг хэлбэл хариуцлага сайжрах уу. Өнгөрсөн парламентад С.Ганбаатар гишүүн байнга босож үг хэлдэг байсан. Түүнийг хариуцлагагүй, популист үг хэлдэг байсан гэж яриад л байгаа. Сууж, босож үг хэлэхэд ямар ялгаа байна вэ.

Хоёрдугаарт, энэ дэгээр хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд их зовлонтой болох юм байна. Яагаад гэвэл хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаан даргалагчид урьдчилаад саналаа өгөх юм байна. Интернэт, сүлжээгүй тойрогтоо ажиллаад, хөдөө явж байгаа хүн үг хэлэхийн тулд яаж долоо хоногийн өмнө саналаа өгөх вэ. Гадаадад томилолтоор явж байгаа нь интернэтээр өгчих байх” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Олон удаа өөрчлөгдсөн Дэгийн тухай хуулийг одоо цоо шинэ хууль болох болсон. Гишүүн болгон сэтгэлийн хөөрлөөрөө хууль өргөн барьдаг. Тэр нь амьдралд хэрэгждэггүй байдлыг энэ хууль чинь бий болгох гээд байна.

УИХ-ын гишүүн бол иргэдийн төлөөлөл. Тиймээс гишүүний саналыг нь чангалах, үг хэлэх эрхийг хязгаарлаж дэглэдэг зүйл рүү оруулж болохгүй. УИХ-ын гишүүнд үг хэлэх, санал өгөхгүй байх эрх нь нээлттэй байх ёстой.

Х.Нямбаатар нарын гишүүдийн өргөн барьсан хууль хүлээс болох гэж байна. Их хурлын тамга ширээний баруун талд байх уу, зүүн талд байх уу гэдгийг дэглэж яах гээд байгаа юм бэ. Энэ хэнд хэрэгтэй юм.

Асуудлыг гол нь хууль боловсруулах чадвар, хуулийг хэлэлцэх асуудалд нь учир дутагдалтай байгаа учраас энэ тал руугаа анхаарах ёстой. Энэ хуулийн төсөлд яг энэ асуудал огт тусгагдаагүй. Хуулиа чанартай гаргахын тулд хэлэлцдэг зарчмаа өөрчилье. Хоёр удаагийн хэлэлцүүлэг чинь багадаад байна. Дотоод хэлэлцүүлэг, ердийн хэлэлцүүлэг, хаалттай хэлэлцүүлэгтэй болъё, хуулийн популист маягаар ярьдгаа больё гэж байгаа юм.

Гэтэл энэ хуульд ширээнийхээ энэ талд суух ёстой, үг хэлэхдээ гараа өргөх ёстой, тэдэн минутад үг хэлэх ёстой, хугацаа нь хэтэрвэл тийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Асуудал энэнд байгаа юм биш шүү дээ” гэлээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралд улстөрийн хариуцлага тооцно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.109.39)
    ENE BALAI NOGOO ZORCHILIIN HUULI GEJ BALAI HUULI BATLUULSAN ARD TUMEND KHND DARAMT BOLJ BAIGAA ODOO ENE KHULI ENE KHUN ERUUL KHUN MON UU KHOOJ YAVUULAH KHEREGTEI
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
    1 цаг 52 мин
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
    1 цаг 52 мин
  • ДЭЛХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДОЛ: Үнэ өсөж, нийлүүлэлт тасалдаж, улсууд онцгой арга хэмжээ авч эхэллээ
    1 цаг 56 мин
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    2 цаг 9 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    2 цаг 16 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    2 цаг 24 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    2 цаг 31 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    2 цаг 37 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    5 цаг 20 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    5 цаг 30 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    23 цаг 28 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    23 цаг 55 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    23 цаг 55 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    Өчигдөр 15 цаг 06 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    Өчигдөр 15 цаг 00 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК