Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн ДАШТ болж байна. Тэмцээн ид дундаа ороход Монголын гурван тамирчин медалийн тавцанд гарсан юм. Эрэгтэйчүүдийн ахмадын ангилалын 105 кг-ын жинд Ц.Мөнхбаяр мөнгө, залуучуудын 74 кг-д Э.Галбаяр хүрэл медаль хүртэв.
Тэгвэл өнөөдөр тэмцээний хэвтээ шахалтын насанд хүрэгчдийн 105 кг-д "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл, Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадмын алтан медальт, дэлхийн дээд амжилт эзэмшигч, гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ.
Энэ амжилт түүний ДАШТ-ээс хүртсэн гурав дахь медаль бөгөөд өмнө нь алт, мөнгөн медаль хүртэж байв. Гавьяат маань цээжнээс 247 кг-ыг шахсан бөгөөд саяхан Улаанбаатарт болсон УАШТ-ий үеэр 252 кг-ыг шахаж дэлхийн дээд амжилтыг шинэчилж байлаа.
Б.Жаргал