УИХ-ын өнөөдрийн чуулганаар байнгын хорооны даргыг чөлөөлөх, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох хуулийн төслийг хэлэлцэхээр товлогдсон.
Тэгвэл хуралдааны эхэнд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг чөлөөлөх, өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Гишүүдийн олонхийн саналаар тус байнгын хороон дарга О.Содбилэгийг чөлөөлж, УИХ-ын Т.Аюурсайханыг томилох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Чуулганы хуралдаан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслөөр үргэлжилж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)