Японы Токио хотод пауэрлифтингийн ДАШТ болж байна. Энэ тэмцээнд Монголын баг тамирчид амжилт арвин сайхан оролцож байгаа.
Тэмцээний үеэр тус улсын Фүжи хотын иргэдийн хурлын дарга, Биеийн тамир, спортын дарга нар Монголын паурлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нарыг хүлээн авч уулзаж, хамтран ажиллахаар боллоо. Уулзалтын үр дүнд Фүжи хотын бэлтгэлийн нэгдсэн төвд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчдын бэлтгэл сургуулилт хийх заал танхим, байр, хоолны тал дээр дэмжлэг үзүүлэхээ хэлсэн байна.
Б.Жаргал