Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр тэмцээний залуучуудын 83 кг-ын жинд С.Сүхбат цээжнээс 222.5 кг-ыг шахснаар мөнгөн медаль хүртлээ. Энэ түүний ДАШТ-ий анхны медаль бөгөөд тус тэмцээнээс хүртсэн Монголын багийн найм дахь медаль болов.
Б.Жаргал