БНХАУ-ын Хөх хотод жүдо бөхийн гранпри тэмцээн энэ сарын 24-26-нд болно. Тэмцээнд 43 орны нийт 301 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас 23 жүдоч хүч үзэх юм байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, олимпийн наадмын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Гэрэлмаа, Б.Ойдовчимэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д С.Лхагвадулам, Ц.Энхчимэг, -78 О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д Д.Номинзул нарын бөхчүүд барилдах аж.
Б.Жаргал