Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Эрдэнээ: Албаа ч хаана, цалин аваад дээд боловсролтой болно гээд гэрээт цэрэгт боломж их

2019-5-24
0
ЖИРГЭХ

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар 88.9 мянган ажилгүй иргэд байгаа нь судалгаагаар гарчээ. Үүний дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа бөгөөд ажил олдохгүй байна гэх шалтгаан их байдаг. Тэгвэл ажил хайж буй залууст “гэрээт хилчин”-гээр боловсрол харгалзахгүй, цалинтай ажиллах боломж байна. Энэ талаар Хил хамгаалахын ерөнхий газрын Гэрээт хилчин хариуцсан хурандаа Ц.Эрдэнээтэй ярилцлаа.


 

-Ид хийж бүтээх насны залуучууд ажилгүйчүүдийн эгнээг бүрдүүлж байгаа нь судалгаагаар гарсан байна лээ. Гэрээт хилчин албанд ажилгүйдлийг бууруулахад томоохон үүрэг гүйцэтгэдэг талаар мэргэжилтнүүд хэлж байсан. Ажилгүй, дээд боловсролгүй иргэд үүнд хамрагдах боломжтой юу?

-Бүрэн боломжтой. Гэрээт хилчин төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 12 жил болж байна. Ингэхдээ 18-31 насны, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цаашид хил хамгаалах чиглэлээр ажиллах сонирхолтой, цэргийн алба хаасан залуусыг сонгон шалгаруулж, хоёр жилийн хугацаатай гэрээт цэргээр ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл, цэргийн алба хаасан л бол та гадаад хэлгүй байсан ч, ажлын туршлагагүй байсан ч хамаагүй. Төсөлд хамрагдан гэрээт хилчин болох бүрэн боломжтой.

-12 жил багагүй хугацаа. Нийт хэчнээн залуус гэрээт цэргээр ажиллаж байна вэ?

-2007 оноос хойш 4000 орчим залуусыг гэрээт цэргийн алба хаалгасан. Үүнээс 500 орчим нь хил хамгаалах байгууллагад ахлагчаар ажиллаж байна. Тухайлбал, жолооч, холбоочин, харуулын дарга, тамирчин, хөгжимчин зэрэг албан тушаалаар мэргэшсэн. Мөн гэрээт хилчинээр ажиллаж байсан 50 гаруй залуус офицер болсон.

Түүнчлэн ОХУ-ын Цэргийн дээд сургууль, Дотоод хэргийн их сургуулийн Хилийн ангид 100 гаруй залуус суралцаж байна. Дээр дурдсанчлан гэрээт цэргээс хилийн сургуульд суралцсан залуус офицер, заставын дарга хүртэл дэвшин ажиллах боломжтой. Энэ мэт маш олон боломж бий. Мөн сүүлийн үед хилийн боомтын аюулгүй байдлыг хамгаалуулахаар гэрээт хилчдийг алба хаалгаж байна.

-Магадгүй ажил хайж байгаа, хилчин болохыг хүсэж байгаа залууст цалингийн хэмжээ сонирхолтой байж магадгүй. Гэрээт цэргүүд хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?

-Төрийн тусгай албаны IV зэргээр цалинждаг. Ингэхдээ тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх боломжтой байдгаараа давуу талтай байдаг. Өөрөөр хэлбэл, цалингийн 30 хувийг нь бэлнээр өгч, үлдсэнийг нь нэрийн дансанд нь хадгаламж маягаар байршуулдаг. Түүнчлэн хил дээр нэг жил ажиллахад нийгмийн даатгал дөрвөн сар нэмж бөглөгддөг. Мөн Засгийн газрын тогтоолын дагуу хилийн хүнд нөхцөлтэй ангиудад үндсэн цалингийн 50 хүртэлх хувийн хилийн нэмэгдэл олгодог. Нэгдүгээр зэргийн хилийн заставт 40 хувь, хоёрдугаар зэргийн заставын ангид 30 хүртэлх хувиар тус тус нэмж авдаг. Дээр нь цолны нэмэгдэл өгнө.

-Сонгон шалгаруулалтыг яаж явуулдаг юм бэ?

-Эрүүл мэндийн үзлэгээр голлодог юм. Биеийн тамирын шалгалт авна. Эдгээр шалгалтад тэнцсэн тохиолдолд сургалтад хамруулж, гэрээт хилчин болдог.

-Хилийн цэргийн алба хаагаад халагдсан цэргүүд дунд цаашид гэрээт хилчнээр үргэлжлүүлэн ажиллах сонирхол хэр байдаг вэ?

-Сүүлийн үед гэрээт хилчнээр ажиллах залуусын тоо эрс нэмэгдэж байна. Мөн ээлжийн амралт, цалинтай 14 хоногийн чөлөөг олгодог. Хилийн цэргийн алба хаасан залуус буцаад хилийн цэрэгтээ ажиллах их сонирхолтой байдаг. Харин бусад ангид алба хаасан цэргүүд мэдээлэл дутмагаас тэр бүр мэддэггүй юм шиг байна лээ.

-Жилд хэчнээн залуус гэрээт цэргийн албанд бүртгүүлж байна вэ?

-Дунджаар 400-500 орчим залуус бүртгүүлдэг. Үүний 300 гаруй нь тэнцэж алба хаадаг үзүүлэлт байдаг.

-Гэрээт цэргийн алба хаагчдыг бараг л зочид буудалд амьдардаг гэх юм билээ. Энэ үнэн үү?

-Бараг л үнэн дээ. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн нэгдсэн байранд байрладаг бол гэрээт цэргүүд тусгай байранд хоёр эсвэл дөрвүүлээ байрладаг. Тухайн байранд ахуйн бүх хэрэгсэл бий.

-Гэрээт хилчид алба хаадаг хэдэн застав байдаг юм бол?

-Алтанбулаг, Шивээ-Овоо, Өмнөговь, Дорноговь, Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг газруудад алба хаалгадаг.

-Гэрээт цэргүүд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ээлжийн амралтаа эдэлдэг үү?

-Амарна. Амралтын мөнгөнөөс гадна ирж, очих зардлыг төмөр замын тарифаар тооцож, хоёр жилд нэг удаа улсаас олгодог.

-Хэрвээ гэрээт цэргүүд хугацаагаа сунган ажиллах ажиллая гэвэл хэдэн жил ажиллах боломжтой вэ?

-Гэрээт цэргийн ажиллах насны хэмжээ 31 нас байдаг. Энэ нас хүртэл гэрээг хэдэн ч даа сунгаж, ажиллах эрхтэй. Тухайлбал, гэрээгээ дөрөв, таван удаа сунгаж яваа залуус байдаг. Гэрээг сунгахад үүргээ хэр биелүүлснийг нь хардаг. Мөн зэрэг цол нэмэхэд ч адил. Гэрээт цэргүүд нэг жил ажилласныхаа дараа Цэргийн сургуульд шалгалт өгч элсэх эрхтэй.

-Бусад улс орнууд гэрээт цэргээ хэрхэн бэлддэг юм бол?

-Энэ талаар судалж байна. Тухайлбал, ОХУ гэхэд хугацаат цэргийн алба хаагчдаас татгалзаж, гэрээгээр цэргийн алба хаалгаж байна.

-Цэргийн сургуульд элсүүлэхээс гадна өөр ямар ямар чиглэлээр мэргэшүүлдэг юм бол?

-Жолооч, барилга, хөгжим, холбооны сургалт зэрэгт алба хааж байх хугацаандаа суралцаж болдог. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд өөрийн хүссэн мэргэжлээр оройн болон зайны сургалтад хамрагдаж боломжтой. Төгсөх ангийн оюутан ч давхар сургуулиа төгсөх боломжтой гэдгээрээ давуу талтай.

-Хугацаат цэргийн алба хаагчид ингэж мэргэших боломж байдаг юм болов уу?

-Цэргийн албаны тухай хуулиар цэргийн ангид зохион байгуулснаас бусад сургууль, дамжаанд сурахыг хориглодог.

-Ажилгүйдэл нэмэгдсэн. Дээр нь их, дээд сургуулийн төлбөр тэнгэрт хадсан энэ цаг үед цэргийн алба хаангаа цалин аваад дээр нь үнэ төлбөргүйгээр мэргэжил эзэмших боломжтой гэхээр үнэхээр алдаж болохгүй боломж шиг санагдаж байна. Бүртгэл хэзээ эхлэх бэ?

-Тэгэлгүй яах вэ. Сайн дурын үндсэн дээр гэрээт цэрэг болох иргэдийг ирэх сарын 7-ны өдөр сонгон шалгаруулалж, сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Сонирхсон иргэд Хил хамгаалах ерөнхий газар дээр очиж, бүртгүүлэх боломжтой.

-Бүртгүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?

- Гэрээт хилчин болох өргөдөл, иргэний үнэмлэх, боловсролын гэрчилгээ, цэргийн үүрэгтний үнэмлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, гурван үеийн намтар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, ажилладаг бол тухайн байгууллагын тодорхойлолт зэргийг бүрдүүлэхэд л болно.

-Цэргийн алба хаагчдыг дарга нар нь дарамталдаг асуудал сонсогдож байсан.Энэ тал дээр хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Гэрээт цэргүүдэд оны ялгаа, дарга нар дарамт шахалт үзүүлдэг асуудал бүрэн арилсан. Гэрээт цэргүүд гэрээгээр хүлээсэн үүргээ л биелүүлдэг. Мэдээж гэрээт цэргийн алба хаагч нарын дарга нартай харьцах харьцаа, хугацаат цэргийн алба хаагчдаас ялгаатай. Харьцангуй нээлттэй байдаг.

-Гэрээгээр заасан хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах тохиолдол хэр гарч байна?

-Ар гэрийн гачигдал болон өвчний шалтгаанаас үүдэн гэрээг цуцлах тохиолдол гардаг. Мөн ажлаа тасалсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцалдаг.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zulaa (211.104.57.49)
    zob sanaa debshuulj baigaa tanid bayrlalaa.heregjuuleerei.
    2019 оны 05 сарын 26 | Хариулах
  • зочин (103.212.119.220)
    Энэ худлаа шүү. гэрээтүүд гэж үнэхээр боловсролгүй хөгийн этгээдүүд байдаг. Ажлаа хийхгүй, авгай хүүхэн эргүүлнэ.
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (211.104.57.13)
    bravo demjij baina.
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • zocin (59.153.112.222)
    ene uxer mongol ard tumnii xuucduudig yu ni iungej xuurdag bbaina aa ochinguut ni daramtlana biz dee
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Rusal-ийн кабелийн үйлдвэр Монголд импортын хараат байдлыг бууруулахад тусална
    4 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ
    11 мин
  • ТАНИЛЦ: Наймдугаар сарын 3-13-ны хооронд халуун ус түр хязгаарлах бүс, хорооллууд
    19 мин
  • Том Холланд, Зендаяа нар улаан хивсний хамгийн загварлаг хосоор нэрлэгдэв
    26 мин
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
    32 мин
  • Аугустус Цезарын нэрийг авсан НАЙМДУГААР сарын тухай итгэмэрээгүй баримтууд
    3 цаг 15 мин
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
    3 цаг 25 мин
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
    21 цаг 23 мин
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
    21 цаг 50 мин
  • Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив
    21 цаг 50 мин
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
    22 цаг 18 мин
  • Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
    22 цаг 19 мин
  • Д.Трамп Хамасыг зэвсэггүй болгох түүхэн тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдлээ
    22 цаг 25 мин
  • Англид түүхэн ган гачиг нүүрлэж, хүмүүс ундны усны хомсдолд оржээ
    Өчигдөр 13 цаг 10 мин
  • Б.Пүрэвдагва: Цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлнө
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • Баасан гаргийн орой та юу хийх вэ?
    Өчигдөр 12 цаг 35 мин
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгджээ
    Өчигдөр 11 цаг 24 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
24 баримт
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК