Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Уранчимэг: Ногоон цэцэрлэг, сургуулийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ

2019-12-09
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд хүчээ нэгтгэх, ногоон технологи ашиглах, нэвтрүүлэхийг уриалж байна. Манай улсын хувьд энэ чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд түүний нэг нь  байгальд ээлтэй ногоон технологийг хэрэглээнд нэвтрүүлбэл гаалийн татвар болон орлогын албан татвараас чөлөөлөх зэрэг хөнгөлөлт үзүүлж байна. Түүнчлэн ногоон үйл ажиллагаа эрхлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх аж ахуйн нэгжид ногоон зээл олгож эхэлсэн. Ингээд ногоон технологийн талаарх ойлголт болон ногоон бүтээн байгуулалт зэрэг асуудлаар БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэгтэй ярилцсанаа хүргэе.


-Ногоон технологи гэж иргэд ихэвчлэн ногоон байгууламжийн л ойлголттой байна. Тиймээс юун түрүүнд ногоон технологийн ойлголтын талаар тодорхойлж өгнө үү?

-Ногоон технологи гэж байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологийг ойлгож болно. Энэ ойлголтын тухай ярихын тулд ногоон эдийн засгийн талаар ярих ёстой. Манай улс байгаль орчны тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн асуудлыг хангахад олон улсад хэрэгжүүлж байгаа стандарт, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн асуудлыг шийдсэн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, шинэ инновац шингэсэн технологиудыг бүтээх шаардлага хэрэгцээ бий. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эдийн засагт хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлөөр хангагдсан ногоон ажлын байрыг бий болгох, бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шаардлага гарч ирж байна. Тиймээс дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь тэргүүний арга хэмжээ юм.

Дэлхийд 2012 онд ногоон эдийн засгийн тухай онцолж байсан бол одоо хаягдалгүй эдийн засгийн талаар ярьж байна. Энэ нь байгалийн нөөцийг зөв зохистой ашиглах, бүтээгдэхүүн бий болгохдоо байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй, нийгмийн асуудлаа шийдсэн, хамгийн гол нь хаягдал бүтээгдэхүүнээ дахин ашиглах эдийн засгийн ойлголт юм. Манай улсын хувьд 2014 онд ногоон хөгжлийн бодлогоо баталсан байдаг. Мөн 2016 онд тогтвортой хөгжлийн үзэл баримтлал түүнийг дагаж гарах стандартыг баталсан. Өөрөөр хэлбэл, хууль эрх зүйн орчин нь хангалттай бүрдсэн. Одоо төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх чухал байна. Мөн байгаль орчинд ээлтэй, ногоон техник технологийг нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгжийг гаалийн татвар, НӨАТ-ын албан татвараас чөлөөлөх Засгийн газрын 303 дугаар тогтоол байдаг. Мөн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагад ногоон гэрчилгээ, энэ чиглэлээр шинэ инновац, техник технологийг нэвтрүүлбэл эко тэмдэг олгодог. Ингэснээр ногоон эдийн засгийг дэмжих, санхүүжилт оновчтой хөшүүргийг нэвтрүүлж тогтвортой үйлдвэрлэл  хэрэглээний дадлыг төлөвшүүлэх юм.

-Одоогийн байдлаар хэчнээн аж ахуйн нэгж ногоон зээлд хамрагдаад байна вэ?

-Ногоон зээлд Засгийн газраас 8-9 хувийн хүүгийн хөнгөлөлтийг үзүүлж байгаа. БОАЖЯ-нд дэвшилтэт технологийн мэдээллийн санд бүртгэлтэй 50 гаруй аж ахуйн нэгж байдаг. Үүнээс 10 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан байна. Мөн өнгөрсөн аравдугаар сард иргэдэд ногоон технологи, ногоон зээлийн талаарх ойлголт өгөх, сурталчлах зорилгоор арга хэмжээ зохион байгуулсан. Тухайлбал, иргэд ямар технологийг сонгож авах боломжтой болон дараах банкуудаас сонгон гэрээ хийж, өөрийн эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийдэх боломж бий болсон. Нөгөөтэйгүүр, аж ахуйн нэгжүүдэд хууль эрх зүйн орчин нь байна. Та дараах техник технологийг оруулж ирэн хөнгөлөлт эдлэх боломжтой талаар таницуулсан юм. Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлнө гэдэг нь иргэнд хямд очих ёстой гэсэн зарчмын дагуу эдлүүлж байгаа хөнгөлөлт юм.

-Ирэх онд ногоон зээлд хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Ногоон технологи оруулж ирсэн аж ахуйн нэгжийн үр дүн ямар байна вэ?

-Ирэх оны төсөв хараахан тодорхой болоогүй байна. Ногоон зээлийн эрэлт хэрэгцээнээс хамааран дараагийн санхүүжилт хэд байх нь хамаарна. Ямартай ч уг зээл үргэлжлэх ёстой гэж харж байгаа. Гэхдээ иргэдийн хувьд тодорхой шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, шинэ зүйлд бэлэн биш байна гэж харж байна. Мөн зээлийн хүүг хөнгөлөх шаардлага тавьж байна. Уг нь энэ нь байж болох хамгийн бага хүү шүү дээ.

-Ногоон сургууль, цэцэрлэгийн жишиг барилгыг барина гэсэн.  Бүтээн байгуулалт хэзээ эхлэх вэ?

-Ногоон барилгын жишиг барилга ногоон сургууль, цэцэрлэгийн зургийг зуруулж батлуулаад байна. Азийн хөгжлийн банкны төслөөр 122 дугаар сургуулийн өргөтгөл, 25 дугаар цэцэрлэгийг барих юм. Тендер нь шалгарчихсан. Барилгын ажил ирэх хавар эхэлнэ.

Бид аливаа зүйлийг харж, мэдэрч, үзэж байж болох юм байна, хэрэглэж үзье гэдэг. Яг үүнтэй адил 21 сургууль, цэцэрлэг нүүрс хэрэглэдэг байсныг цахилгаан халаагууртай болгосон. Тухайлбал 16 цэцэрлэг, сургуулийг цахилгаан халаагуур, дөрвөн цэцэрлэг сургуулийг газаар, нэг сургуулийн цогцолборыг газрын гүний дулаанаар халааж байна. Технологийг нэвтрүүлэхийн тулд заавал туршиж үзэх ёстой байдаг. Тиймээс цахилгаан, газаар халааж туршиж байна. Хамгийн гол нь иргэдэд энэ талаарх ойлголт бага байгаа нь ажиглагдсан. Цахилгаанаар халаана гэхээр дааж давшгүй өрөнд орох гэж байгаа юм шиг ойлголттой байсан учраас уулзалт их зохион байгуулж байж тендер шалгаруулсан. Туршилтаа хийгээд ирэх оны есдүгээр сард ямар хэмнэлт гарсан, агаарын бохирдолд ямар нөлөө үзүүлсэн талаар тайлан гаргана.

-Дээр дурдсанчлан цахилгаанаар халаана гэхээр иргэд хамгийн түрүүнд түлш хэрэглэх зардлаас ямар байх талаар их сонирхоно. Тэгэхээр зардлын хувьд ямар байх бол. Урьдчилсан тооцоо судалгаа хийсэн үү?

-Тухайлбал, тухайн байгууллагын төсөвт сард 150 сая төгрөгийг нүүрсэнд зарцуулна гэж тусгасан бол газ хэрэглэсэн ч зардал нь ижил хэмжээтэй байна. Хэрэв төсөвлөсөн мөнгөнөөс өндөр өртөгтэй гарвал тендерт шалгараад хэрэгжүүлж байгаа компани зардлаа хариуцна. Ийм гэрээгээр уг төхөөрөмжийг туршиж байгаа юм. Цахилгааны хувьд ч ялгаагүй. Халаалтад зориулж суулгасан нүүрсний үнэтэй л үнийн дүн нь тэнцэх ёстой гэсэн зарчим баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт дарамт учруулахгүйгээр шинэ технологи туршиж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь компанийн хувьд ч гэсэн нийлүүлж байгаа бүтээгдэхүүн нь чанартай, хэмнэлттэй гэж батлахын тулд тендерт оролцож байгаа шүү дээ. Энэ мэт гэрээ хэлэлцээрийг нарийн хийж байгаа гэж ойлгож болно.

-Ногоон сургууль, цэцэрлэгийн давуу тал нь юу юм бэ. Зардлын хувьд ямар байх вэ?

-Ногоон барилга гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хэмнэлттэй барилга гэсэн үг. Барилгын дулаан алдагдлыг бууруулах, байгалийн гэрлийг ашиглах юм. Тухайлбал, европын орнуудын ногоон барилга нь байгалийн гэрлийг өдрийн нөхцөлд хэрэглэх боломжтой нөхцөлийг хангасан байдаг. Гэтэл манай улс үүдний өрөөгөө цахилгаанаар гэрэлтүүлж байна шүү дээ. Мөн ногоон барилгын гол онцлог нь барилгыг нураахад дахин ашиглах боломжтой байдаг. Зардлын хувьд өндөр ч гэсэн эдэлгээ сайтай, урт удаан ашиглагдах боломжтой, стандартын шаардлага хангасан, чанартай байх юм. Энгийн сургуулиудад жил бүр тодорхой хэмжээний урсгал засвар хийдэг шүү дээ.

Ногоон барилга урт удаан насжилттай учраас жил бүр урсгал засварын ажил шаардахгүй. Өндөр өртөгөөр баригдах ч дараа нь гарах үр дагавар нь энгийн сургуулиас хэмнэлттэй байх учраас дараа дараагийн баригдах сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ногоон барилга болгох асуудал бий.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    50 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 16 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    1 цаг 17 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2 цаг 20 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2 цаг 58 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    3 цаг 15 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    3 цаг 35 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    3 цаг 38 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    4 цаг 39 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    4 цаг 50 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    5 цаг 43 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    5 цаг 46 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    6 цаг 3 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    6 цаг 47 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    7 цаг 34 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    7 цаг 49 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    8 цаг 30 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    8 цаг 54 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    8 цаг 57 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    9 цаг 3 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК