Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хот, тосгоны Зөвлөл байгуулна

2020-3-04
0
ЖИРГЭХ

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаан өчигдөр болжээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг намрын чуулганы бүрэн эрхийн хугацаанд буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан билээ. Тавдугаар сараас мөрдөж эхлэх хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчлэх шаардлага бий болоод байгаа юм.

Энэ дагуу УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулсан ажлын хэсгээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн төслийг боловсруулан өргөн бариад байгаа юм. Харин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажил үргэлжилж байгаа ч хаврын чуулганаас өмнө өргөн барина гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн гишүүн онцолж буй.

Хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан танилцуулгыг сонсож, санал солилцсон юм.

Нийт 7 бүлэг, 83 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан талаар ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангилал тогтоож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Иймээс шинэ хуулийн төслөөр хот, тосгоны эдийн засгийн үндэстэй холбоотой цоо шинэ асуудал гарч ирж байна. Мөн төв засагтайгаа, оршин буй нутаг дэвсгэртэйгээ хэрхэн харилцах, бүрэн эрх нь хэрэгждэггүй байдлыг хэрхэн засах зэрэг тулгамдсан олон асуудлыг энэ хуулиар шийдэх учиртай гэнэ.

Уг хуулийн гол зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх зохион байгуулалт, хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байгаа. Өмнөх хуульд хамгийн их давхцал, хийдлийг үүсгэж байсан чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг зохицуулж, улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зааг ялгааг нарийвчлан тусгасан.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар Ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулга нь эхний хувилбараар буюу нооргийн хэмжээнд байгаа гэдгийг онцолж хэлье. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улс улсын болон, орон нутгийн зэрэглэлтэй хоттой байх асуудал баталгаажсан. Үүнээс гадна тосгоны асуудал ч мөн баталгаажсан. Эдгээртэй холбоотой удирдлага, зохион байгуулалтын асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Удирдлага, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хуулиар тогтооно гэж заасан” гэлээ. 

Хуулийн төсөлд 2,000 мянган хүнээс дээш хүн амтай бол тосгон, 20 мянгаас дээш бол орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэдэг заалт оруулжээ. Мөн хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгажээ. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх уг Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцох нь хуулиар хаалттай. Мөн тосгонд 100-гаас доошгүй, хотод 500-гаас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр төсөл тусгасан байна.

Энэ талаар А.Бямбажаргал “Эрдэнэт, Дарханыг улсын зэрэглэлтэй хот гэж нэрлэнэ. Статусын хувьд аймгаас дордохгүй. Дордохгүй гэдэг нь хотын гэдэг утгаар тодорхой бодлого зорилтын асуудлыг шийдвэрлэх талаар Ерөнхий сайд, Засгийн газартай шууд харилцах боломж бий болно. Хэрэв аймгийн төвүүд орон нутгийн зэрэглэлтэй хот болох юм бол хотын татварын асуудлыг хуулиар шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд давуу тал бий болно” гэв.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (31.165.215.200)
    hot , aimag , suuringuudiin udirdlaguud ajlaa hiij dor byrnee hogjdoggui asuudliig yarihgui yu ???
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    12 цаг 2 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    12 цаг 17 мин
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
    12 цаг 39 мин
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
    13 цаг 2 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    13 цаг 43 мин
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
    15 цаг 19 мин
  • Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
    15 цаг 47 мин
  • Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
    15 цаг 54 мин
  • Хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироожээ
    16 цаг 12 мин
  • Ирэх сараас зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын машин 5000, ачааны машин 20000 төгрөг төлнө
    17 цаг 7 мин
  • Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    17 цаг 15 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    17 цаг 45 мин
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
    18 цаг 40 мин
  • Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг "Манго" жимсний өдөр
    18 цаг 44 мин
  • Зеленский Украины армийн ерөнхий командлагчийг халж, оронд нь шинэ үеийн генералыг томиллоо
    19 цаг 7 мин
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
    19 цаг 10 мин
  • Ганц нүдтэй нисгэгчийн дэлхийг ганцаараа тойроод ирсэн түүхэн өдөр
    19 цаг 12 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    19 цаг 20 мин
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    19 цаг 27 мин
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
    19 цаг 45 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК