Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгэл гутралд орсон залуус амиа хорлосоор л байг уу?

2020-3-04
0
ЖИРГЭХ

Коронавирусний хөнөөл дэлхий нийтийг чичирүүлэх болсон энэ цаг дор монголчууд бид улс үндэстэнээ хамгаалахаар чадах ядахаараа тэмцэж байна. Уг тархлын улмаас 3100 гаруй иргэн амь насаа алдаад буй нь түүхэнд бичигдэх хэмжээний гамшгийн нэгээр нэрлэгдэж буй. Тэгвэл хэдийгээр агаар дуслаар биш ч гэлээ, нийгмийн, гэр бүлийн, улс төрийн гээд бүхий л сэтгэхүйгээр дамжиж халдварладаг нэгэн өвчинд монголчууд нэрвэгдээд байна. Энэ нь сэтгэл гутрах эмгэг бөгөөд үүнээс улбаалсан амиа хорлолт.  Тухайн нэг аймагт амиа хорох гэмт хэрэг сард 1-2 удаа гардаг гэвэл та итгэх үү?. Магадгүй итгэхгүй байх. Тэгвэл... 

-Ойн модыг хууль бусаар хөрөөдсөн гэх бичлэг нь цахим орчинд тархсны улмаас 52 настай эрэгтэй иргэн амиа хорложээ.

-Архангай аймгийн Цахир сумын нутаг дэвсгэрт 26 настай эрэгтэй өөрийгөө буудаж хороожээ.

-Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд иргэн "М" согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэртэйгээ маргалдаж, улмаар өөр дээр бензин асгаж шатаасан гээд энэ бол 2020 он гарснаас хойш үйлдэгдсэн амиа хорлох гэсэн, хорлосон гэмт хэргийн цөөн хэдхэн жишээ.

Үүнээс гадна байнга маргалдаж, хэрэлддэг эцэг, эхийнхээ байдлыг тэсвэрлэж чадаагүй 15-хан настай охин гэрийнхээ баганаас өөрийгөө боомилсон, бүтэлгүй дурлалтай учирсан 14 настай хүү өөрийгөө боомилж, хар тамхинд донтсон их сургуулийн оюутан залуу гэр бүл, найз нөхдөөсөө уучлалт гуйсан захидал бичээд өндрөөс үсэрч амиа хорлосон гээд амиа хорлосон хэргүүдийг тоочоод барагдахгүй болов уу.

Хамгийн сүүлд гэхэд л Завханы Тосонцэнгэл суманд нэгэн төрийн албан хаагч өөрийгөө буудаж амиа хорлосон гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна.

Уг мэдээлэлд ажлаасаа үндэслэлгүй халагдсан алба хаагч өөрийгөө буудаж, амиа хорлосонд нутгийн иргэд нь сумын ИТХ-ын даргаа буруутгаж байгаа бололтой юм. Тэгвэл үүнтэй яг төстэй нэгэн хэрэг хоёрхон жилийн өмнө болж байсныг уншигч та мартаагүй байх. Тодруулбал, Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-ын төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан иргэн “Т” өөр дээрээ бензин асган шатаж амиа хорлосон хэрэг гарсан байдаг. Талийгаач 50 орчим настай эмэгтэй бөгөөд төрийн албанд 28 жил тасралтгүй ажилласан туршлагатай албан хаагч байв.

Тухайн үед эх сурвалжуудын өгсөн мэдээллээр Идэр сумын ЗДТГ-т Төрийн сангийн мэргэжилтний албан тушаал дээр Төрийн албаны сонгон шалгаруулалт зарлахад талийгаач эхний гуравт жагссан байна. Харин шалгалтад хамгийн өндөр оноо авсан иргэнийг сумын ИТХ-ын дарга ажилд тавилгүй талийгаачийг дахин томилуулан ажиллаж байсан аж. Гэвч шалгалтад өндөр оноо авсан иргэн “Н” Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар ажилдаа орж, талийгаач ажилгүй болжээ. Энэхүү харамсалтай хэрэг гарахаас өмнө тус шийдвэр гарсан бөгөөд энэ шийдвэр талийгаачид өөрийгөө шатааж амиа хорлоход хүргэсэн бололтой гэж үзэж байсан юм.

Энэ бүх мэдээллийг иргэн таныг айлгаж, эс бөгөөс нийгэмд шуугиан дэгдээх үүднээс бичсэнгүй. Харин монголчуудын үндэсний дархлаа суларч, нэг нэгнийгээ ойлгож, хүндлэх сэтгэл дутагдсанаас болж сэтгэл гутралд орсноос болж амиа хорлох иргэд олширч буйг бага боловч анхааруулах гэсэн юм.

Үүний томоохон гэрч нь 2019 оны долдугаар сарын байдлаар Өмнөговь аймгийн хэмжээнд 21 хүн амиа хорлож, нас барсан баржээ. 

Тэдгээрээс хоёр нь эмэгтэй бол амиа хохирогчдын 18 нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлджээ. Түүнчлэн амиа хорлосон шалтгааны 60 орчим хувь нь гэр бүлийн хардалтаас болсон бол бусад нь сэтгэл зүйн цочролд орсон, өр зээлээ төлж чадахгүй болсон, ганцаардлын улмаас амиа хорлосон аж.

Энэ бол ганцхан аймгийн хэмжээнд долоохон сарын хугацаанд үйлдэгдсэн амиа хорлох гэмт хэргийн тоон үзүүлэлт. Үүний цаана 20 аймгийн 300 гаруй сум бий гэхээр ямархуу аймшигтай тоо гарах нь дамжиггүй.

Монгол Улс амиа хорлолтоороо дэлхийд эхний гуравдугаар байрт жагсдаг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн удаатай. Гуравхан сая хүн амтай атлаа шүү дээ.

Тодруулбал, тус байгууллагаас гаргасан амиа хорлолтын тоо хэмжээг харуулсан 2017 оны тоо баримтаар Монгол Улс 100 мянган хүн тутамд 28.1 амиа хорлодог гэжээ. Энэ үзүүлэлт нь дэлхийд тэргүүлэх шалтгаан болоод буй юм. Тиймээс энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа тэргүүтэй судлаачид Монголын нийгэмд чимээгүй тахал болон тархаж буй амиа хорлолтын шалтгаан нөхцөлийн талаарх томоохон хэмжээний судалгааг 2017 онд хийсэн байдаг.
 

Судалгааны үр дүнгээс үзвэл, 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Хүйсийн хувьд 1729 нь эрэгтэй, 326 эмэгтэй хүн байсан бөгөөд 29.4 хувь нь 10-25 хүртэлх насныхан бол 70.6 хувь нь 29-өөс дээш насны амь хохирогчид байжээ.

Судалгаагаар нэг сониролтой тоо гарсан нь 29 хүртэлх насны иргэдийн дундах амиа хорлолт жил бүр өсөх хандлагатай байгааг онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их буюу 34.6 хувь, хөдөө орон нутгаас Хөвсгөл аймагт 10.2 хувь байсан аж. Харин 15-19 насны нийт 179 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 31.8 хувь, Хөвсгөл аймагт 9.5 хувь гэж гарчээ. Тэгвэл 2018 он гарсаар өсвөр үеийнхэн тэр дундаа 20-иос доош насны хүүхэд амиа хорлосон хэрэг цөөнгүй гарсан юм.

Б.Өнөрмаа тэргүүтэй судлаачдын судалгаанд хамрагдсан сурагчдын 26 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож үзсэн гэж хариулсан бол 10 орчим хувь нь амиа хорлохыг завдаж байсан гэж хариулжээ.

Хэдийгээр дээрх судалгаа нь 2017 хийгдсэн ч гэлээ энэ хугацаанаас хойш амиа хорлох иргэдийн тоо цөөрөх бус харин ч олшрох хандлагатай болсныг албаныхан онцолсон.

2019-2020 оны хооронд амиа хорлосон иргэдийн олонх нь гэр бүл салалт, хардалтаас үүдэлтэй байх магадлалтай бол цөөнгүй хувийг нь бүтэлгүй хайр дурлал, өр зээлээ төлж дийлэхгүй байх, ажлаас халагдсаны улмаас байх магадлалтай гэсэн юм. Энэ бол амиа хорлосон байх шалтгааны эхний дүгнэлт. Магад үүний цаана өөр ямар ч шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч шалтаг шалтгаан байлаа гээд эрдэнэт хүмүүс болж мэндэлсэн энэ биеээ золигт гаргах нь өөрөө гэмт хэрэг. Түүгээр ч зогсохгүй ийм гэмт хэрэг үйлдэхэд нь хүргэсэн бол мөн л эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно.

Бид гуравхан саяулаа. Жилд дунджаар 80 орчим хүүхэд шинээр мэндэлдэг бол 32 мянга гаруй удаагийн зам тээврийн осол болж, үүний улмаас 560 орчим иргэн амиа алддаг байна.

Үүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас, ямарваа нэг өвчин зовиурын улмаас гээд тоочоод байвал нарт хорвоогоос халих иргэдийн тоо олон мянгаар яригдана. Тэдгээрийн дунд сэтгэл санааны гутралаас болж амиа хорлодог 500 гаруй амийг нэмбэл яах аргагүй үндэсний дархлаа суларсныг гэрчлэх биз ээ.

Тиймээс Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх танхим ажлуулж, үндэсний хэмжээнд сэтгэл зүйчдийг яаралтай бэлтгэж, төлөвшүүлэхгүй бол гудамжаар нэг сэтгэлийн гутралтай иргэдтэй болох нь ээ. Коронавирусийг монголчууд, дэлхийн ард түмэн ялан дийлнэ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Харин сэтгэл гутралын эмгэгт орсон ард түмнээ амиа хорлолтоос хэрхэн аврах бэ.

Нэгхэн аймагт л гэхэд сард 3 хүн амиа хорлож байна шүү дээ.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • үнэн (64.119.18.142)
    муу ххүн гэж бдгү муу нөхцөл байдал л гж бдин. амьдралд чинь ямр ч баярлах сэтгэл догдлуулах шалтгаан бхгү үед эсвэл тэр шалтгаан чинь дахиж хэзээ ч босож ирээд урдаас чинь инээмсэглэж чадахгүй болчихсон бол одоо яах гэж амьдрахийн? Хүн яах гэж яг юуны төлөө амьд явдийн? мэдээж чиний хувьд мөнгө бж болох ч яг үнэндээ мөнгө юунд хэрэгтэйн? мэдээж аз жаргалд тгвэл хүний амьд явах шалтгаан зүгээр л аз жаргалийг мэдрэх юм бна.
    2020 оны 08 сарын 15 | Хариулах
  • ZiPD@ (180.39.24.142)
    Setgel sanaa uudrug, setgeliin hat tenheetei baigaachee pizdakuudaa, yamar ch setgeliin tenheegui, sul doroi, doojoogui, unhiagui, noomoi, gajig, teneg, erguu, dunkuu, archaagui, zayagui har pizdakuud l bh yumaa, uudrug uzel bodoltoi, oortoo itgeltei, tsoglog bai muu lalaruudaa!!!!!.....
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
    • GG1234
      iim teneg bh gj
      2020 оны 03 сарын 04
  • irgen (31.165.215.200)
    Hamgiin tyryynd ger byliin hymyyjil !!!! ezeg eh ni archaagui heryyl zodoon arhidalttai hyyhdyyd zamaa olj chadahgui baina, torch ene talaar arga hemjee avah heregtei, yadaj toriinhon alban gazar ajliin zagaar oroo umandaa arhidaj baidgaa bolih estoi bizdee, niigmiin buruu noloo ih baina, ...
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    12 цаг 2 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    12 цаг 18 мин
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
    12 цаг 39 мин
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
    13 цаг 2 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    13 цаг 43 мин
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
    15 цаг 20 мин
  • Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
    15 цаг 47 мин
  • Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
    15 цаг 55 мин
  • Хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироожээ
    16 цаг 12 мин
  • Ирэх сараас зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын машин 5000, ачааны машин 20000 төгрөг төлнө
    17 цаг 8 мин
  • Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    17 цаг 15 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    17 цаг 45 мин
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
    18 цаг 40 мин
  • Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг "Манго" жимсний өдөр
    18 цаг 44 мин
  • Зеленский Украины армийн ерөнхий командлагчийг халж, оронд нь шинэ үеийн генералыг томиллоо
    19 цаг 8 мин
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
    19 цаг 10 мин
  • Ганц нүдтэй нисгэгчийн дэлхийг ганцаараа тойроод ирсэн түүхэн өдөр
    19 цаг 13 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    19 цаг 21 мин
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    19 цаг 27 мин
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
    19 цаг 46 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК