Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Цэрэнбат: Б.Энх-Амгалан сайд аа, шүүх танхимд уулзъя

2020-3-04
0
ЖИРГЭХ

Дарханы замд хохирсон иргэд нэгдэж хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд хандаад байна. Авто замын тухай хуулийн 35.2-д “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” гэж заажээ. Уг нь энэ тухай салбарын яаманд хандсан ч “Дарханы замд дугуйгаа хагалсныг нь хэн нотлох юм” хэмээн нотлох баримттай ярихыг шаарджээ. Тиймээс хуулийн байгууллагад хандаж, асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ. Үүнтэй холбоотой зарим асуудлаар иргэн А.Цэрэнбатаас тодруулснаа хүргэе. 


-Дарханы замд хохирсон иргэд өмнө нь олон нийтэд мэдээлэл хийж байсан. Үүнээс хойш нэг сарын хугацаа өнгөрлөө. Асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?

-Эрдэнэт рүү ажлаар явах үеэрээ Дарханы замаар явж байгаад дугуйгаа хагалсан учир буцахдаа галт тэргээр явсан юм. Дараа нь дахиад Дархан руу явахдаа нөгөө зам дээр дахиад дугуй хагарсан. Тухайн үед замын хажуугаар олон дугуй шатсан, хагарсан байдалтай хаягдсан байсан. Энэ нь өнгөрсөн намар болсон үйл явдал л даа. Намайг дугуйгаа солиод зогсож байх хооронд хэд хэдэн машины дугуй хагарсан. Бид чинь Улаанбаатарт ажиллаж, амьдардаг учраас Дарханы замаар байнга явахгүй шүү дээ. Өнгөрсөн 2019 онд хоёр удаа Эрдэнэт рүү явахдаа хоёр ч удаа дугуйгаа хагалсан. Тэр үед хэдэн хүнтэй уулзаж ярилцахад тэд ч гэсэн Дарханы замд дугуйгаа хагалсан, автомашиныхаа ямар нэг эд ангийг гэмтээсэн байсан. Тиймээс хуульд энэ талаар юу гэж заасныг судалтал Авто замын тухай хуульд “Замын стандарт шаардлага хангаагүйгээс иргэдэд хохирол учирвал Зам тээврийн хөгжлийн яам болон албан тушаалтнууд барагдуулна” гэж заасан байна. Ингээд уг хуулийн заалтыг гол чиг барин өргөдөл гаргаад явж үзсэн. Гэвч авч хэлэлцэх хүн байдаггүй юм байна лээ.

-Салбарын яаманд хандаад ямар хариу өгсөн бэ?

-Дарханы замд иргэдийн дугуй хагарч байгааг гэж хэн нотлох юм гээд хүлээж аваагүй. Тиймээс бид өөрсдөө тэмцэхээр шийдсэн. Улстөрийн аргаар биш хуулиараа явна. Харин сайдтай шүүх танхимд уулзана. Тэр хүн сайд болохоос биш бидэнтэй адилхан хүн шүү дээ. Монгол Улсын иргэн. Уг нь манай яам ажиллаж чадаагүй юм байна гээд иргэдээсээ уучлал гуйх ёстой. Гэтэл хятад иргэд өрөөнд мөнгө шидчихээд зугатаадаг тийм л асуудалтай яам боллоо. Өөрөө ЖДҮ-ээс зээл авчхаад намайг цагдаад өгнө гэсэн. Энэ талаар нэг хэвлэл дээр гарсан байсан. Түүнийг нь хэлтэл “Намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэлээ. Цагдаад өгнө” гэнэ. Тиймээс шүүх дээр уулзъя л гэж хэллээ.

Улмаар шүүхэд хандахаар хэвлэлийн хурлаа хийтэл Дарханы замд хохирсон 200 гаруй хүн холбогдсон. Энэ дунд амь насаараа хохирсон, хөгжлийн бэрхшээлтэй болсон, гэр бүлийн хүнээ алдсан зэрэг асуудалтай хүн олон байна лээ. Зөвхөн Дарханы зам гээд яриад байгаа боловч энэ нь бизнесийн зам шүү дээ. Тухайлбал, Төв аймгийн дөрвөн сум, уг замаар дамжин Сэлэнгэ, цааш Улаан-Үүд, Эрхүү рүү наймаа хийдэг хүмүүс явна. Дарханаас цааш Хөтөл, Эрдэнэт, Булган, Хөвсгөл рүү дамждаг. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хэд хэдэн өмгөөлөгч нийгмийн хариуцлагын хүрээнд бидэнтэй хамтарч ажиллахаар болсон. Өдөрт Дарханы замд хохирсон гэх 5-10 нэгдэж байна. Бид Зам тээврийн яамны гадна жагсахаас илүүтэй хуулийн заалтын хэрэгжилтийг биелүүлэхийг шаардаж, хуулийн байгууллагад хандах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд эхний гомдлоо шүүхэд өгсөн.

-Дунджаар хэчнээн төгрөгийн хохиролтой хүмүүс байна вэ?

-Багадаа гэхэд 500 мянган төгрөг, дээд тал нь 40 сая төгрөгийн хохиролтой иргэн байна. Зарим нь биднийг Дарханы замыг хаалгах гэж байна гэх зэргээр буруугаар ойлгосон байна лээ. Бид Дарханы зам сайжрах ёстой гэдгийг дэмжиж байгаа. Гэхдээ түр зам гэж ямар зам байх ёстой юм бэ. Аюулгүй, тодорхой стандартын дагуу байх ёстой. Хэрэв иргэд эд хөрөнгөөрөө хохирох юм бол төр хариуцна гээд хуульд заасан учраас хуулийн хэрэгжилтийг л биелүүлэхийн төлөө зорьж байна.

-Зам тээврийн хөгжлийн яаманд ямар маргаан үүсгэж байгаа юм бэ?

-Зам тээврийн хөгжлийн яаманд хоёр маргаан үүсгэх юм байна. Тухайлбал, хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулах, гэм хорыг арилгуулах байдлаар хандана. Өмнө нь шийдэгдэж байсан ийм асуудал байдаггүй юм байна. Энэ анхны тохиолдол нь. Олон хохирогчтой учраас асуудал нааштайгаар шийдэгдэх байх гэж итгэж байна. Хоёрдугаарт, Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргасан зам хаах тушаалд замыг ашиглалтад оруулах хүртэлх хугацаагаар хаасугай гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, хугацаагүй заасан гэсэн үг. Энэ нь сайд өөрөө зугтаж байгаа нэгэн хэлбэр. Хэрэв зургаан сар хүртэлх хугацаагаар хаасугай гэж заасан бол зургаан сараас хойшхи хохирол надад хамаагүй гэж болох байсан. Гэтэл тодорхой цаг хугацаа заагаагүй нь захиргааны алдаатай акт гэж үзэж болохоор байна. Үүнд захиргааны маргаан үүсгэнэ. Захиргааны маргаан үүсгэхийн тулд хэдэн процедурын ажил хийх ёстой. Тодруулбал, дээд шатны байгууллагаар зөрчлийг арилгуулах, ЗГХЭГ нь сайдынхаа алдаатай захиргааны актыг хүчингүй болгох ёстой юм байна.

-Манай улсад зам засварын үйлчилгээ эрхлэх боломжтой хэчнээн компани байдаг юм бэ?

-Энэ ажлыг хийх 300 монгол компани байдаг. Яагаад эдгээр компаниудаараа хийлгэж болоогүй юм бэ. Зам тээврийн хөгжлийн яам 90 жилийн түүхтэй. Энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн залуус төмөр замаа өөрсдөө тавьж, boeing засдаг, сервис эвлүүлдэг болчихсон. Гэтэл хар замаа өөрсдөө тавьж яагаад болохгүй гэж. Энэ зам ирэх зургадугаар сард ашиглалтад орж чадахгүй нь тодорхой боллоо. Дэлхий дахинд тархаад байгаа шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас хятад ажилчид орж ирж чадахгүй. Гэтэл анхнаасаа яагаад хятадуудаар зам тавиулахаар болсон юм бэ гэдгийг асуумаар байгаа юм.

-Ирэх амралтын өдрүүдэд Дархан руу явна гэсэн. Ямар үйл ажиллагаа явуулах юм бэ?

-Дарханы замд хохирсон иргэдийн дийлэнх нь Дархан, Эрдэнэтийн иргэд байна. Улмаар хөл хориотой холбогдуулан хохирсон иргэд ирж амжаагүй. Мөн ямар бичиг баримт бүрдүүлж явуулах талаар мэдэхгүй байгаа учраас тэднээс итгэмжлэл бичүүлж авна.

Ер нь хамгийн гол нь цаашид болзошгүй аюул, ослоос иргэдээ урьдчилан сэргийлэх ёстой. Үүнээс гадна иргэд бие биеэ хамгаалах, анхан шатны тусламж үзүүлж зогсож өгөөрэй гэж хүсч байна. Хэрэв хэн нэгэнд асуудал үүсэх юм бол гар утсаараа бичлэг хийж, зургаар баримтжуулж аваарай. Автомашинаа дугуй засвараар эсвэл сервис үйлчилгээнд оруулсан бол баримтуудаа хадгалаарай. Ингэвэл шүүх дээр очвол ажиллагаа багатайгаас гадна нотлох баримттай болно. Иргэдийн зүгээс миний буруу, би хурдаа тохируулаагүй гэж боддог. Гэтэл замын нөхцөл байдлыг хэн ч тооцохгүй байна. Түр замыг чанаргүй барьсан нь Зам тээврийн хөгжлийн яамны алдаа шүү дээ. Түүнчлэн ашиглалтад оруулаагүй замаа нээсэн нь бүр том алдаа.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Irgen (103.212.117.233)
    Mash zuv. Temtseh heregtei. Hohirloo baragduulah heregtei. Ingej baij Mongold hariutslagin togtoltsoo behjine. Buruu shiidver gargasan tender shalgaruulsan hulgaichuudad shiitgeliig ni uguh yostoi.
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (122.201.31.28)
    Уул санаа нь зөв юм. Даанч тавьж байгаа нь асуудал нь нотлох боломж муутай юм! Дарханы замд манай нэг дүү дугуйгаа хагалж л байсан, гэлээ гээд яг замын муугаас болоод хагарсан гэж нотлоход хэцүү юм билээ! Дугуй хагарах шалтгаан янз бүр шүү дээ!!!
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • !!!!!!!!!!!! (49.0.137.164)
    Энхамгалан гэж эргүү бна яах вэ! , Гөлчгий царайлчихаад юу ч хийж чадахгүй Харин өөрийнх нь бизнес цэцгэлээд л байна !
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа
    12 цаг 3 мин
  • Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
    12 цаг 18 мин
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
    12 цаг 40 мин
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
    13 цаг 3 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    13 цаг 44 мин
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
    15 цаг 20 мин
  • Т.Эрхэмбаатар: 2024 оны жилийн эцсийн байдлаар зам тээврийн 30,977 осол бүртгэгдэж 631 хүн нас барснаас 69 нь хүүхэд байна
    15 цаг 48 мин
  • Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон
    15 цаг 55 мин
  • Хамт архидан согтуурч байсан 57 настай эрэгтэйн хэвлийд хутгалж, амь насыг нь хохироожээ
    16 цаг 13 мин
  • Ирэх сараас зам ашигласны төлбөр нэмэгдэж, суудлын машин 5000, ачааны машин 20000 төгрөг төлнө
    17 цаг 8 мин
  • Монгол улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэллээ
    17 цаг 16 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    17 цаг 46 мин
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
    18 цаг 41 мин
  • Буддын шашны судар, эртний Энэтхэгийн домогт хүртэл дурдагддаг "Манго" жимсний өдөр
    18 цаг 45 мин
  • Зеленский Украины армийн ерөнхий командлагчийг халж, оронд нь шинэ үеийн генералыг томиллоо
    19 цаг 9 мин
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
    19 цаг 11 мин
  • Ганц нүдтэй нисгэгчийн дэлхийг ганцаараа тойроод ирсэн түүхэн өдөр
    19 цаг 13 мин
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    19 цаг 21 мин
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    19 цаг 28 мин
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
    19 цаг 46 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ээс Испани болон бусад багууд хэдэн сая ам.долларын шагнал хүртсэн бэ?
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
  • Нутгийн ойн барилдаан уу, ЖҮЖГИЙН ТАЙЗ уу?
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК