Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга  ёс зүйн хариуцлагаа үүрч, огцор!

2021-3-01
0
ЖИРГЭХ

Төрийн дээд удирдлага, албан тушаалтнууд “Хариуцлага тооцно” гэдэг үгээр халхавч хийн, харин ч өөрсдөө хариуцлагаас бултаж, булзах нь жишиг боллоо. Хариуцлагын тогтолцоог  дээд шатандаа хэрэгжүүлдэг баймаар атал өдгөө дунд, доод шатны хэн нэгэн албан тушаалтанг ажлаас нь чөлөөлснөөр асуудал дуусгавар болдог.  Энэ байдал Батлан хамгаалах яам, ЗХЖШ-т бүр ужгирсан гэж хэлж болно. Эх орноо хамгаална хэмээн инээд алдан цэрэгт мордсон хүү нь удалгүй зуурдаар  амиа алдлаа, амиа хорлосон, эрхтэн дутуу боллоо гэх мэдээ сонсох нь эцэг, эхэд нь тэнгэр ниргэхтэй адил. Энэ тухай хэвлэл мэдээллийнхэн сэрэмжлүүлэх үүднээс бишгүй л бичиж байв. Харамсалтай нь, асуудлыг шалгаж байна, ар гэрийн маргаан байсан, буруутай эзнийг олно, ер нь ч тэгээд ч байлдагчийн, цэргийн буруу хэмээн үхсэн хүн үг хэлдэггүй гэгчээр “бухаж” ирсэн нь нууц биш.

Харин хэдхэн хоногийн өмнө нэгэн бичлэг ил болж, Зэвсэгт хүчний жанжин штабынхан цэргүүдийн дунд дэглэлт, дарамт бийг бараг л анх удаа хүлээн зөвшөөрч, ар гэрийнхнээс нь уучлалт гуйлаа. Эл бичлэгийг олон хүн нүдээрээ үзэж, чихээрээ сонссон тулдаа л Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ынхан мэлзэж чадсангүй. Үгүй бол, аргалж, аргацаахдаа гаргуун тэд бас нэгэн башир арга олох л байсан.

Уучлал гуйх нэг хэрэг. Учрыг олох хамгийн чухал. Гэсэн ч Батлан хамгаалахын сайд, бригадын генерал  Г.Сайханбаяр чаддагаараа л цаг хугацааг ухраан “Тухайн үед бичлэг хийсэн цэргүүдийг шийтгэнэ” хэмээн ам алдав.  Олон аавын хүүгийн амь эрсдэж буйд харамслаа илэрхийлж, армидаа шинэчлэлт хийх тухай ярих атал аанай л бичлэг хийсэн, тараасан цэргүүдийг дуудан авчирч шийтгэх юм гэнэ.

Энэ талаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Цэргийн алба хаагчдын дунд байгаа хүний эрхийн асуудал өөрөөр хэлбэл, сүүлийн үед алба хаахаар очсон алба хаагчид амь нас, эрүүл мэндээрээ хохирдог явдал ноцтой болсон.  Бид хэдэн онд ажиллаад,  цэргүүд хэдэн онд үүрэг гүйцэтгээд байгаа юм. Өвлийн цагт олон цагаар хөл нүцгэн гүйлгэж дэглэснээр хөлөө тайруулж байна. Зодуулж, дарамтлуулж амь насаа алдаж байна.  Энэ ноцтой байдлыг маш богино хугацаанд өөрчилж, таслан зогсоох ёстой. Яаралтай таслан зогсоохын тулд өмнө болсон хэргүүдийг бүгдийг шалгаж тогтоон, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооц. Үгүй бол Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга ёс зүйн хариуцлагаа үүрч, огцор” хэмээлээ.

Өөрсдийнх нь булхайг илчилж, бодит байдлыг дэлгэсэн цэргүүдийг дуудаж авчран хариуцлага тооцож, шийтгэл ногдуулах тухай ярьж суугаа Батлан хамгаалахын сайд ичээсэй билээ. Шийтгэнэ гэж ярьж суухын оронд дахин ийм явдал гаргуулахгүйн тулд шат шатандаа хариуцлагын асуудлыг ярих ёстой. Эс бөгөөс Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг нар  хариуцлагаа үүрч, огцрох ёстой. Үгүй бол, олон зуун эцэг, эхийн нулимс, харуусал дундуур хаа хүртэл туучих гээд гүрийгээд байдаг юм бол оо.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.179.26.182)
    Юм л бол огцор юмны учрыг олоогүй байж . Энэ хэдэн дарга нар чадлынхаа хэрээр ажиллаж байна нийгмийн тусгал болсон сахилгагүй ухамсар дорой залуусыг хэн хүмүүжүүлсэн юм эцэг эх , багш нар, эдгээр хүүхдийг хүн болгож чадсангүй арми хүмүүжлийн газар биш тэнд чинь улс орноо батлан хамгаалах үйл хэрэгт сургадаг газар бас цэцэрлэг биш тэнд чинь хүйтэнд хөр ч халуунд халж өлсөж цангаж сурдаг газар. Айлын хүмүүжилгүй эрх чацгаас бол бүхэл бүтэн цэрэгийн байгууллагыг доромжилж харлуулах хэрэггүй, тэр балмад залуусыг олж хуулийн хариуцлага хүлээлгэх нь шудрага ёсонд нийцэнэ бусдад сургамжтай
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Бат (203.91.115.48)
    Огцрох ёстой харьцааны зөрчил гэж ярих үм үгүй энэ бол гэмт хэрэг шүү дээ. Нөгөө Оүун Эрдэнэ сайд нь хаа бна шудрага ёс тогтоон гэж хуцаад бсан яасан гэмт хэрэгтэн сайд дарга 2 оо огцруулаачээ хүний амь нас эрсдэж бна
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • иргэн (192.82.73.77)
    Огцор огцор огцор
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (202.21.107.100)
    зодсон дэглэсэн новшуудыг нь шоронд хатаагаад өгөхөөр нам болдог юмаа соц нийгмийн үед дэглэлт бараг алга болж байлаа цэрэг зодсон нөхдүүдийг шоронд ч нэг ачиж байсан даа..
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    ЭНэ засгийн ганц нэг иймэрхүү гарууд ёс зүйтэй бж ОГЦОРОХ хэрэгтэй Арми ч гэж дэээ чааваасдааа
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.187.195)
    Хэ хэ 1д бүрэн өөрчлөгдөөгүй засаг 2т шинэ засаг нь бас л аль хэдийн бүрэлдэхүүнээрээ Огцрох болзоо хангачхсан шүү дээ бодит байдлаар бол ер нь төрийн нэр барьсан их л тааруухан хүмүүсийн тоглолт жүжиг явагдаад байгаа юм шиг
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.190.23)
    бүгд л шахааны гарууд
    2021 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    12 цаг 30 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    12 цаг 56 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    13 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    13 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    14 цаг 13 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    15 цаг 5 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    15 цаг 46 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 47 мин
  • Говь цөлийн найдвар
    15 цаг 51 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    15 цаг 58 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    16 цаг 46 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    16 цаг 52 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    17 цаг 3 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    19 цаг 36 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    20 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    20 цаг 16 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    20 цаг 54 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    21 цаг 23 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    21 цаг 34 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    21 цаг 43 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК