Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Х.Баттулга олонхийн санал авбал Ерөнхийлөгийн сонгуульд бүртгүүлэхийн төлөө явна

2021-3-03
0
ЖИРГЭХ

АН-ын хуулийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.


-АН-ын даргын асуудал их тодорхойгүй байдал үүсгээд байна. Улсын Дээд шүүхээс намын даргын түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг бүртгэхээс татгалзсан. Ц.Туваан гишүүний зүгээс өмнөх намын дарга С.Эрдэнэ намын хагалган бутаргаж байна. Хууль бусаар намын даргын суудлыг булаахыг оролдож байна гээд байдаг. Ер нь яг хэн нь дарга нь юм бэ?

-Нэгдүгээрт, намын даргатай холбоотой ямар ч маргаан гараагүй. Өнгөрсөн оны долдугаар сарын 23-нд ҮБХ-ны шийдвэр гарч, мөн оны наймдугаар сарын 23 гэхэд дараагийн намын даргаа томил гэдэг намын даргын тушаал гарчихсан байсан. Намын даргыг томилох гэж байгаа учраас дэд дарга намын дарга дэд даргадаа үүрэг чиглэл өгсөн. Дараагийн намын даргыг томилох ажлыг хариуцаж хий гээд тамга тэмдгээ шилжүүлсэн. Дэд дарга үүрэг гүйцэтгэгч нэрээр намын хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-ны өдөр хийх ёстой байсан. Тухайн үед 5-6 хүн намын даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн байсан. Гэвч харамсалтай нь дээрх бүх шийдвэрийг Ц.Туваан хүчингүй болгоод намын дүрмийг өөрчлөх Х их хурал гэгчийг хийсэн. Энэ нь Улс төрийн намын тухай хууль болон бусад зүйлд болохгүй байна гэдэг асуудал Дээд шүүх тавьсан.

Хоёрдугаарт, намын даргын зүгээс энэ хүн миний орлон гүйцэтгэгч байсан. Миний үүргийн дагуу ажиллаагүй байна. Тиймээс энэ хүнийг цахим мэдээллийн сангаас хасаж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Тиймээс үүрэг гүйцэтгэгчийг нь болиулаад цахим мэдээллийн сангаас хассан.

Өнгөрсөн хоёдугаар сард П.Нүрзэд гэдэг хүн энэ оны нэгдүгээр сарын 14-ний УДШ-ийн гаргасан шийдвэрийн зөрчилдөөн гэдэг асуудлуудыг зассан. Тиймээс намын дүрмийн өөрчлөлтийг дахин бүртгэж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүнийг УДШ тухайн үед яригдсан асуудлаа дахин оруулж ирсэн байна. Шүүх нэг асуудлаар нэг л удаа хуралдана. Тиймээс шүүх энэ асуудлыг чинь шийдсэн гэсэн хариу өгсөн. С.Эрдэнийн хувьд 2017 оны бичиг барим дэр намын дарга хэвээр байгаа. Намайг одоогоор солиогүй байна. Тиймээс цахим мэдээллийн санд тусгаач гэдэг хүсэлт тавьсан. Удахгүй хоёр тал хоёул их хурлаа хийгээд намын даргын асуудлаа шийднэ гэж байгаа учраас түр цахим мэдээллийн санд байршуулах боломжгүй байна гэсэн. Ийм л зүйл байгаа юм.

-Тэгэхээр хууль ёсны дарга нь С.Эрдэнэ гэсэн үг үү?

-Хууль журмаараа тийм. Дараагийн дарга нь томилогдвол ажлаа өгнө.

-С.Эрдэнэ намын дарга намын даргын түр орлон гүйцэтгэгч томилж, намын даргын суудлаа өөрөө хүлээлгэн өгсөн. Ц.Туваан гэдэг хүн үнэхээр намын дүрмийн дагуу ажиллаагүй юм бол энэ талаар холбогдох байгууллагад нь хандаж, хуулийн дагуу тамга тэмдгээ авч болоогүй юм уу. Өмнөх тамга тэмдэг нь байсаар байтал шинээр үйлдсэн нь хууль зөрчсөн асуудал биш үү?

-С.Эрдэнийн зүгээс тушаалаа хүчингүй болгоод тамгаа буцаан өг гэдэг асуудлыг Ц.Туваанд тавьсан. Ямар ч хариу ирүүлээгүй учраас үрэгдүүлсэн гэдэг үндэслэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт асуудал тавьсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинжээч ирээд энэ намын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь солигдоогүй байна. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь тамга барих хуультай юм байна. Тиймээс дээрх эрх бүхий этгээдийн хүсэлтээр тамгыг үрэгдсэн гэж үзээд шинээр хийхийг зөвшөөрлөө гэдэг албан бичиг гаргасан юм. Ц.Тувааны зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг нь үндэслэлгүй байна гэснээс биш тамга зөв, буруу талар ямар ч гомдол гаргаагүй.

Мөн Захиргааны хэргийн шүүхэд С.Эрдэнэ гэж хүнийг өгөөгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрыг өгсөн. Энэ үед бид АТГ, цагдаагийн газарт тамганы асуудлаар гомдол гаргачихсан байсан. Хуулийн байгууллага эрүүгийн шинжтэй маргаан явагдаж байгаа тохиолдолд асуудлыг хэлэлцэхээ түр түдгэлзүүлье гээд түдгэлзүүлсэн шийдвэр гаргачихсан. Түдгэлзүүлсэн гэдэг нь татгалзсан эсвэл хүчингүй болгосон гэсэн үг. Харин энэ асуудлыг түр хойшлуулсан гэсэн үг.  

-Ирэх сард намын их хурлыг хийнэ гэсэн мэдээлэл байсан. Дараагийн даргыг энэ үеэр сонгох уу?

-ҮБХ-ны зүгээс дотоод сонгуулиа зарлаж байгаа. Зарлагдсан тойргууд дээр дотоод сонгууль өрсөлдөөн байдлаар зарлана. Зарлагдсан хүнээ ҮБХ-ны гишүүн болгож болно. Үгүй бол сольж болно. Энэ сарын 17-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ болоод гараад ирэх байх. Дээр нь намын дүрмээр намын даргыг өрсөлдүүлдэг. Өмнө нь 5-6 хүн өрсөлдөе гэдэг хүсэлт тавьсан байсныг сэргээчихсэн байгаа. Нэмж нэрсүүдийг нь авч байгаад өрсөлдүүлэн хамгийн олон санал авсан хүнийг намын хурлаараа баталгаажуулна.

-Танай намд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой хэчнээн хүн байгаа вэ?

-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хэдэн хүн өрсөлдөнө, дэвшүүлнэ гэдгийг хуулиар хориглосон. Зөвхөн тавдугаар сарын 1-5-ны хооронд энэ нэрсийг зарлах, ярих эрхтэй.

-Эрх баригч намаас өрсөлдөх боломжтой хүмүүсээ зарлачихсан шүү дээ?

-Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг эргээд харж байгаа. Тэрийг өрсөлдүүлнэ гэж хэлээгүй. Харин манайд бололцоотой лидер таван хүн байна гэсэн. Манайд гэсэн өрсөлдөх бололцоотой намын лидер тав, зургаан хүн бий. Тухайлбал, Ц.Оюунгэрэл өрсөлдөх хүсэлтэй байгаагаа зарласан.

-Та одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхгүй гэсэн байр суурь илэрхийлсэн байсан?

-Би энэ албан тушаалгүй байхдаа хуульч, өмгөөлөгч гэдэг утгаар байр сууриа илэрхийлж байсан. Миний байр суурь хэвээрээ. Гэхдээ нам бол тийм байр суурь илэрхийлээгүй. Тийм боломж ч байхгүй. Улс төрийн нам хэн нэгнийг дэвшүүлэх үүрэгтэй болохоос биш бүртгэдэг, дэвшүүлэхгүй байх үүрэг хүлээгээгүй. Энэ утгаар Х.Баттулга олон санал аваад өрсөлдөхөөр гараад ирвэл хүнээ бүртгүүлэхийн төлөө явна.    

-Үндсэн хуулиар дахин нэр дэвших боломжгүй болчихоод байгаа юм биш үү?

-Хориотой гэж хэн ч хэлээгүй. Үүнийг зөвхөн Үндсэн хуулийн Цэц тогтооно.

-МАН, МАХН хоёр нэгдэж магадгүй байна. Та МАХН-ын гишүүн байсан хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн намын л асуудал.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (211.36.131.145)
    Тэнэг сдануудаа Жонхуу чинь нэр дэвших боломжгүй.
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Иргэн (64.119.21.30)
    Баттулга ёрөнхийлөгч маш олон шинэлэг зүйлийг хийж эхэлсэн. Бузар шуналтай бүлэг хулгайчдыг эхнээс нь илчилсэн. Тэдэнд үнэн үг хэлсэн анхны ёрөнхийлөгч шүү. Баасанхүү өөрөө шударга болохоор Баттулгатай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • зоч (202.9.40.179)
    Баасанхүүд мэдэх юм байхгүй аль өөрт ашиг олох юманд далбаганаж явдаг хүний мөс гэх юм гүй амьтан гэсэн энэ юу ч зөвөлж чадахгүй
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • zichin (202.55.188.103)
    D.Enhbat.Z.Enybold.T.Ganbold geed bolovsroltoi humuusees gargaarai.Pop Danzan estoi hereggui.
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.182.233)
    2012 онд билүү
    2021 оны 03 сарын 04 | Хариулах
  • Н (59.153.115.188)
    Жэнко л биш шүү. Амаржаргал яг болно. Эрдэмтэн хүн. Жэнко бол сургууль төгсөөгүй шү дээ...
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • зочин (59.153.84.211)
    баасанхүү яаж ч тайлбарлаж мэдэх хуульч биш хүн байна. тал засаж доль цохьдог бялдууч төрхтэй амьтан байна.
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.69.238)
    Энэ хогийн нохор доо зайлуул
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Иргэн (202.55.188.103)
    Баасанхүү бол хуулийг 2 байтугай янзаар тайлбарлаж болно.
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • зочин (66.181.190.22)
    мундаг
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.230.107)
    Энэ бүткүй ээ. АН-д энэнээс өөр юм олдоогүй юм байхдаа.
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Хууль өмгөөлөгч бол хуулийг нэг өөр тайлбарладаг, АН албан тушаалтан болохоор бас нэг өөрөөр тайлбарладаг тийм хууль гэж байх уу
    2021 оны 03 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    11 цаг 31 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    11 цаг 57 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    12 цаг 39 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    12 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    13 цаг 13 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    14 цаг 6 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    14 цаг 46 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 48 мин
  • Говь цөлийн найдвар
    14 цаг 52 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    14 цаг 58 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    15 цаг 46 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    15 цаг 53 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    16 цаг 4 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    18 цаг 37 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    19 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    19 цаг 16 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    19 цаг 54 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    20 цаг 23 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    20 цаг 34 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    20 цаг 43 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК