Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: “Нэг хаалга нэг шинжилгээ”-гээр 221 халдварын тохиолдлыг тогтоож, 36 шинэ голомтыг олж илрүүлсэн

2021-3-05
0
ЖИРГЭХ

КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралджээ.

“Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээгээр 558 мянган иргэнээс шинжилгээ авчээ

Эхлээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоолоор Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021.02.11-2021.02.23-ны өдрийг хүртэл хугацаанд гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, шат шатны арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэл хот маань ажил, амьдралын хэвийн горимд шилжээд байгаа юм.

Мэдээллийн эхэнд Шадар сайд “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээний зорилго, үр дүнгийн талаар танилцууллаа. Олон нийтэд долоо хоногийн өмнө зарлаж байгаад хоёрдугаар сарын 11-ний өдрөөс гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, 12 хоногийн хөл хорио тогтоож, энэ хугацаанд “Нэг хаалга нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулсан. 12 хоногийн хугацаанд 411 мянган өрхийн нэг иргэнээс ковидын халдварын сорьцийн шинжилгээ авахаар төлөвлөсөн бол энэ хугацаанд явуулын болон суурин цэгээр дамжуулан нийт 558 мянган иргэнээс шинжилгээ авчээ.

Үүний үр дүнд 221 халдварын тохиолдлыг тогтоож, 36 шинэ голомтыг олж илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 300 гаруй хүнийг тусгаарласан байна. Төрийн үйлчилгээний цахим сан болох www.e-mongolia.mn-д цар тахлын тухай цэс нээсэн тул холбогдох бүх мэдээллийг нэг дороос авч болно гэдгийг энэ үеэр С.Амарсайхан сайд онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Засгийн газрын 45 дугаар тогтоолоор Гамшгийн үеийн бэлэн байдлын гурван зэрэглэл, 4 түвшин буюу НОГООН, ШАР, УЛБАР ШАР, УЛААН түвшнийг баталжээ. Мөн түвшин тус бүрд төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зохицуулагдахыг тусгасан байна. Ингэснээр өмнө нь нийслэл, дүүрэг, аймгийн Онцгой комиссын дарга нарын шийдвэрээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хаадаг байсныг өөрчилж, гамшгийн түвшинг УОК-ын тогтоосноор энэ дагуу ямар зохицуулалт хэрэгжихийг иргэд шууд мэдэх боломжтой болсноороо давуу талтай юм байна.

Иргэн, аж ахуйн нэгжүүд шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажилласнаар халдвар тархах эрсдэл буурч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдэж, цаашдаа улбар шар, улаан түвшинд шилжихгүй байх боломж бүрдэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр мэдээллийн үеэр тэмдэглэв.

Шадар сайд үргэлжлүүлэн тусгаарлан ажиглах түр журам буюу гэрээр тусгаарлах журмын талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 32 тусгаарлах байранд 2,302 иргэн байгаа аж.

Л.Мөнхтүшиг: Гадаадын 28 улсаас нийт 8,839 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг ирүүлээд байгаа

Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл танилцуулсан. Засгийн газраас Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах арга хэмжээг тогтмол зохион байгуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 28 улсаас нийт 8,839 иргэн эх орондоо ирэх хүсэлтийг ирүүлээд байгаа гэлээ. Үүний ихэнх нь буюу 4521 нь БНСУ-д байгаа иргэд юм байна.

Ирэх саруудад буюу гурав, дөрөвдүгээр сард чартер нислэгийн тоог нэмэгдүүлж сард 14 доошгүй удаа нисгэж, сард дунджаар 2,000 гаруй иргэдийг татан авахаар төлөвлөж байгаа юм байна. 2020 онд гадаад улсад байгаа 941 иргэний өргөдөл, хүсэлтийн дагуу нислэгийн тийзний төлбөр, тусгаарлах байрны төлбөрийг хөнгөлөх хэлбэрээр нийтдээ 3.4 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлжээ. 2021 оны эхний хоёр сарын байдлаар 65 иргэнд 75 сая төгрөгийн тусламж үзүүлээд байгаа бол одоогоор ирүүлээд байгаа 39 иргэний хүсэлтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Ийнхүү Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний танилцуулга, вакцины хангалт, нийлүүлэлтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Цар тахлын үед гадаадад байгаа иргэдийн татан авалтын талаарх мэдээллийг сонссоны дараа хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа.

 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (122.201.21.114)
    Сумьяабузар новш УОКтой зөрөлдөж кино урлаг соёлын тоглолт архи зарахыг зөвшөөрүүлсэнээс болсон.
    2021 оны 03 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.22.120)
    Их илрээд бна бас хүмүүс өөрсдөө тоглолт үзэх гадуур явах аа хязгаарлахгүй бол дийлдэх ээ болихно ээ
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.124.142)
    АМАРСАЙХАНЫГ АЖИЛ АВААГҮЙ БАЙХАД ӨДӨРТ 11 ТОХТОЛДОЛ ИЛЭРЧ БАЙСАН. ӨӨРСНӨӨ БААХАН ЗАМБАРААГҮЙ ТАРААЖ ХАЯЧИХААД БИД ИЛРҮҮЛСЭН ГЭЖ ШОУДДАГ БАЙНШДЭЭ. АМАРСАЙХАНЫГ АЖИЛ АВСНААС ХОЙШ ӨДӨРТ 30-77 ИЛЭРЧ БАЙНА. ИЙМ БАЙЖ АЖИЛ ХИЙСЭН ГЭЭД БАЙГАА ЮМУУ. НЭГ Л ИХ ЗУРАГ ХАРЖ ЯРЬСАН ХҮН. ЗУРАГ НЬ ОЙЛГОГДОХГҮЙ. БИЧИГ НЬ ГАРГАГДАХГҮЙ, АРД ТҮМНИЙГ БИЧИГ МЭДДЭГГҮЙ ГЭЖ ДОРОМЖЛООД БАЙГАА ЮМ УУ. НЭГ ХААЛГА НЭГ ШИНЖИЛГЭЭ, ТЭР ТОВЧООДЫН ХЯНАЛТЫН ХААГУУР НЬ КОВИДЫН НЭГДҮГЭЭР ХАВЬТАЛ ХӨДӨӨ ЯВДАГ БАЙНАА. ОДОО ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ЁСТОЙ.
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Зочин (112.72.15.78)
    Нэг хаалга нэг шинжилгээгээр уул нь халдварын байдлаа мэдээд авсан юмсан Одоо ингээд энэ хурал зөвлөгөөн , урлагийн замбарайгүй тоглолтуудаа жаахан хязгаарламаар байна.
    2021 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    10 цаг 27 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    10 цаг 53 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    11 цаг 35 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    11 цаг 55 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    12 цаг 10 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    13 цаг 2 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    13 цаг 42 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    13 цаг 44 мин
  • Говь цөлийн найдвар
    13 цаг 48 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    13 цаг 55 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    14 цаг 42 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    14 цаг 49 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    15 цаг 0 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    17 цаг 33 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    18 цаг 9 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    18 цаг 13 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    18 цаг 50 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    19 цаг 19 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    19 цаг 31 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    19 цаг 39 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК