Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг “айлчлал” хийж, 20 сая доллар ачиж ирсэн үү

2021-3-09
0
ЖИРГЭХ

ҮАБЗ-ИЙН ГУРВАН АЖИЛТАН ШИНИЙН 1-НД ХИЛ НЭВТРЭВ

ҮАБЗ-ийн гурван ажилтнууд цагаан сарын шинийн 1-нд буюу 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор ОХУ руу гарчээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн шинжээч Жавзангийн Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Ганбатын Галбадрах, ҮАБЗ-ийн референт Батнасангийн Галданжамц нар 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинаар хил нэвтэрсэн байна. Ж.Бямбацогт, Г.Галбадрах нар 2018 оноос, Б.Галданжамц нь 2020 оноос ҮАБЗ-д ажиллаж буй ажээ.

Тэд хил нэвтрэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангаж, холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийхээр явж байна гэж мэдүүлсэн байна.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН ОХУ-Д ХЭН ХЭНТЭЙ УУЛЗАВ?

Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар хилээр гарсан даруйдаа ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны албан тушаалтнуудттай уулзалт хийжээ. Бас ОХУ-ын газрын тосны хамгийн том компани болох “Роснефть”, Монгол Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн хүмүүстэй уулзжээ. Ингээд 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр референт Г.Галбадрах, Б.Галданжамц нар унаж гарсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашинтайгаа буцаад Монгол Улсынхаа хилээр орж иржээ.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН ХИЛЭЭР ГАРЧ ОРОХДОО АШИГЛАСАН УОК-ИЙН ЗӨВШӨӨРӨЛ ХУУРАМЧ БАЙВ УУ?

ҮАБЗ-ийн ажилтан Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц нар 2021 оны хоёрдугаар сарын 12-нд буюу шинийн 1-нд Ингэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг албаныханд үзүүлж хилээр гарсан байна. Улмаар 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Г.Галбадрах, Б.Галданжамц нар Монгол Улс руу нэвтрэхдээ УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг үзүүлжээ.

Харин ҮАБЗ-ийн эдгээр ажилтнуудын хилээр нэвтрэхдээ ашигласан УОК-ийн зөвшөөрлийн хоёр бичиг нь хуурамч байх магадлалтай. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Мөнхдоржийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр олгосон Монгол Улсаас ОХУ руу нэвтрүүлэх тухай 797 дугаартай бичгийг тэдэнд бус транзит тээврийн 0600СЭА улсын дугаартай автомашинд олгосон зөвшөөрөл байжээ. Мөн хилээр орж ирэхдээ 2021 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 781 дугаартай бичгийг харуулсан. Гэтэл тэд өмнөх өдөр нь ОХУ руу хил нэвтэрсэн. Тэгэхээр юу болох нь тодорхой юм.

ҮАБЗ-ИЙН ШИНЖЭЭЧ Ж.БЯМБАЦОГТ ОХУ-Д ҮЛДЖЭЭ

Харин Ж.Бямбацогт нь Москва хот руу явсан байна. Тэрээр өнөөдрийг хүртэл Монголд ирээгүй байгаа юм. Түүний тухайд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар PR, цахим сүлжээнд ажиллах талаар ОХУ-ын нэр бүхий байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах ажлыг хариуцаж, тэр ажлаа амжуулахаар үлдсэн гэх мэдээлэл байна.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУД 20 САЯ ДОЛЛАР БЭЛНЭЭР АЧИЖ ИРСЭН ҮҮ?

Маш ноцтой нэг мэдээлэл байна. Г.Галбадрах, Б.Галданжамц нарын хилээр нэвтрэхдээ унаж явсан 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинд 20 сая ам.доллар бэлнээр хийж оруулж ирсэн гэх мэдээлэл их хүчтэй яригдаад эхэллээ.

Хэрвээ оруулсан бол энэ их хэмжээний мөнгө хил дээр үүрэг гүйтэтгэж буй хууль хяналтынхны хаагуур ороод ирсэн бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгвэл хил дээр үүрэг гүйцэтгэж байсан албаныхан тухайн мөнгийг шалгаж саатуулах эрхгүй аж. Учир нь тэд автомашиныхаа хаал­гануудыг “ҮАБЗ” гэсэн лацаар лацадсан байжээ.

Энэ мэдээллээр бол манай ҮАБЗ-ийн гишүүд Монгол Улсад бүртгэлгүйгээр 20 сая ам.доллар бэлнээр оруулж ирсэн болж таарч байна.

“АЧАА”-ТАЙ ХИЙГЭЭД ХУУРАМЧ ДУГААРТАЙ “АВТОМАШИН”-УУДЫН СЭЖИГТЭЙ УУЛЗАЛТ

Энэ мэдээллийг авсан хууль, хяналтын байгууллагынхан тэр мөнгөний хойноос “сураг” тавиад эхэлсэн бололтой.

Юутай ч хилээс наашилж, Сэлэнгэ, Төв аймгийн сумдын пост дээр шалгуулах үед 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашины ард гурван ширхэг хайрцагтай эд зүйл байсан гэдгийг албаныхан нотолж буй ажээ.

0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинаар зорчиж явсан ҮАБЗ-ийн ажилтнууд тусгаарлагдах хүртлээ Жижиг гэлтгүй сэжигтэй үйлдлүүдийг гаргасан байна.

Тухайлбал, Монгол Улс руу нэвтэрсэн 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 18:30 цагийн үед Дархан-уул аймгийн Хонгор сумын Цайдамын постод камергүй учир бичгээр бүртгэл хийлгэхдээ “Жүр Үр” ХХК-д ажилладаг Г.Бат-Оршихын нэрийг бүртгүүлсэн.

0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашинтай нөхдүүд хилээр нэвтэрсэн өдрөө буюу 2021 оны хоёрдугаар сарын 16-нд Хан-Уул дүүргийн Спорт цогцолборын орчимд 0390УНҮ улсын дугаартай Landcruiser-200 автомашинтай хүмүүстэй уулзсан байгаа юм. Гэтэл уг 0390УНҮ улсын дугаар нь мөнгөлөг өнгийн Lexus-470 автомашинд 2020 онд олгогдсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуурамч дугаартай автомашин гэсэн үг.

ҮАБЗ-ИЙН АЖИЛТНУУДЫН АВТОМАШИНЫГ ҮЛ ТАНИХ ХҮМҮҮС АВЧ ЯВЖЭЭ

2021 оны хоёрдугаар сарын 16-ны орой 22:00 цагийн үед Г.Галбадрах, Б.Галданжамц нар хуулийн дагуу ОБЕГ-ын “Жаргалант” сувилалд тусгаарлагдсан байна. Хашаанд нь унаж авсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашиныг Зоонозын төвийн ариутгалын багийнхан ирж ариутгасан байна. Түүний дараа Г.Галбадрах, Б.Галданжамц нар автомашинаа тус сувиллын автозогсоолд байрлуулжээ. Г.Галбадрах, Б.Галданжамц нар ингээд 2021 оны хоёрдугаар сарын 26-ныг хүртэл 10 хоног тэнд тусгаарлагдсан.

Гэтэл 2021 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 11:30 цагийн үед “Жаргалант” сувиллын автозогсоолд 0125 УНҮ улсын дугаартай Hyundai Azera маркийн автомашинтай хоёр хүн очиж, нэг нь ҮАБЗ-ийн ажилтнуудын ОХУ руу унаж яваад ирсэн, дотроо их хэмжээний ам.доллартай байсан гэх 0536 УНҮ улсын дугаар бүхий Landcruiser-200 автомашиныг аваад явжээ.

Тэндээс хөдлөөд явсаар цаг шахмын дараа ГХЯ-ны автобааз руу орсон байгаа юм.

Энэ бол факт. Сэтгүүлчдэд олдсон, нийгэмд тарж эхэлж буй мэдээлэл.

Тиймээс, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх танаас танай ажилтнуудын ОХУ дахь “айлчлал”, авчирсан “бараа”-ны талаарх тайл­бар шаардагдаж байна.

Эх сурвалж: ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Идэвхтэн чинь (64.119.21.70)
    Байгалийн хий хоолойн ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулах төслийн хүрээнд ОХУ-ын холбогдох албаныхантай уулзах далимдаа хэдэн хайрцаг Спутник вакцин авчирсан юм биш үү? Улс төржүүлээд байх юм. Нууцлалын шугамаар явсан юм бол хэн 20 сая доллар авчирсныг мэдэж байгаа юм?
    2021 оны 03 сарын 13 | Хариулах
  • ЗОЧИН (192.82.89.7)
    МАНАЧАИЙГ ХЭН МАНАХ ВЭ
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Иргэн (202.179.24.206)
    Мѳнгѳ оруулж ирэхэд яадын? Ta нарын тэр Сүг Батболд шиг сая саяар нь Монголоос гаргаад хулгайлцан биш... ҮАБЗ-ийн ажлыг хэдэн сэтгүүлж мѳрдѳѳд байхдаа ч яадын?
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Б б (202.126.89.89)
    Баттулгыг харлуулах гэж ядах юм , хэн ч үнэмшихгүй хил гааль тагнуул цагдаа хэний мэдэлд байна
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Zochin (66.181.161.91)
    Ynen bol shalgah n zov doo
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • ҮАБЗ-ийг шалгана гэж юу байдын
      2021 оны 03 сарын 09
  • Зочин (103.26.193.126)
    Ерөнхийлөгчийн сонгууль дөхмөгц эрх баригчид байж болох болон боломгүй бүхий л арга заль, увайгүй бузар гүтгэлэг, худал мэдээллүүдийг бууны ноход, хар хятадын эрлийз, хурлийзуудаараа тараалгаж, урвагчдын увайгүй үйлдлийг таслан зогсоож, улс Монгол, ард түмнийхээ төлөө тууштай тэмцэж буй, эх оронч, ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын төлөө ажиллаж буй эх орончдыг гүтгэн харлуулахаар улайрч байна. Түмэн олон минь сэрэмжтэй байж, улс орныг минь самарч, цөлмөж, туйлдуулж буй хулгайч нар, тэдний гар хөл, бууны нохдыг гишгэх газаргүй болгоцгоо!
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.113)
    Хэзээ тараагдах мөнгө юм бол. Жагсаал цуглаанд зориулагдах мөнгө биш л байгаасай.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.113)
    Хэзээ тараагдах мөнгө юм бол. Жагсаал цуглаанд зориулагдах мөнгө биш л байгаасай.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • иргэн (139.5.218.99)
    Өгсөн хүн хариуд нь юу нэхээ бол. зүгээр өгдөг мөнгө гэж дэлхийд бхгүй.ийм ч төрийн тэргүүнтэй бх гэж. шоронд нь хатаах хэрэгтэй
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    Болж дээ, Хятадаас мөнгө авахад их хэцүү, эргээд барьцаанд их ордог биз дээ, Оросоос бол гайгүй ш дээ
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.24.165)
    Сүг батболд гэгч луйварчин олон улсын гэмт хэрэгтэнээ л мөшгөөч.Монголд мөнгө орж ирж бгаа бол сайн л биз дээ.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.205)
    unen g medeh g husej bichsen huniig buruugaar gej chi yaagaad helew naad bichwer chini tun aihtar asuudaltai ym g olj hondoj amhilt
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.126.88.150)
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж Улсын Их Хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий Сайд гурав хамтарч шийдвэр гаргадаг байгууллага шиг санагдаж байна. Монгол Улсын төрийн гол бодлого энд яригддаг байх гэж ойлгож, тэнд ажилладаг хүмүүсийг жинхэнэ эх орончид байдаг, мөн үйл тэнд ажилладаг хүмүүс нь ёстой жинхэнэ манай тусгай албадын хяналтанд байдаг гэж ойлгодог. Гэтэл энэ дээр бичсэнээр бол манай тусгай албад ажлаа хийдэггүй. Мөн Монголын төрийн толгойд үл бүтэх хүмүүс ажиллаж байгаа, манай улсад төрийн бодлого, төрийн нууц гэж байдаггүй гэж ойлгогдож байна.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.143.120)
    Yag dollar mun uu. Ta nar uursdu mungunii henee tusaad buh zuiliig dollar gej hardag bolsiim bishu
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (59.153.113.60)
    үндэсний аюулгүй зөвлөлийг атан буулгахгүй бол болохгүй нь эцсийн аргаа хэрэглэж эхэллээ мафи шиг болж дээ одоо анхаарах цаг болж дээ
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • Энэ бол жинкэн хятад коммент байна
      2021 оны 03 сарын 09
  • Зочин (90.188.54.82)
    Буруугаар мушгихаар зүтгэж байгаа юм байна
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (64.119.27.154)
    ҮАБЗөвлөлийг татан буулгаач ээ,ийм шантаажны,дарангуйлагч хог шаарнуудын цуглуулгуудыг бүгдийг нь хөөж явуул
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Иргэн (64.119.19.30)
    Монгол улсад шудрага юм гэж байдаг бол одоо Х.Баттулга Гансүх хоёрыг нарийн шалгах цаг нь аль хэзээний болсон Баттулгын төмөр замын хэргийг хаасан прокорыг одоо болтол ажиллулаад байгаа нь Х.Баттулгын хүчтэй хамгаалалт юмааҮАБЗ ийн ажилтнуудыг нэн дариуй шалгах ёстой нэг масквад юу хийж байна мэдээж сонгуулийн хар машины програм хийлгэж байгаа үнэнийг бичсэн сэтгүүлчидийг дахин үргэлжлүүлэн мэдээ өхгүй бол хаалтын гэрээ хийж гэж үзэх хэрэгтэй
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.113)
    Утасны үзүүр нилээд чанга баригдаж дээ янз нь. Тавина гэж бараг байхгүй болов уу.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • хар (202.9.46.85)
    за сайн байна шүү. ийм л юмыг олоод нийтэлж байгааг жинхэнэ эрэн сурвалжлага гэж байгаа юм даа. одоо тэр Бямбацогт, Галбадрах, Галданцогт, УОК-ын Мөнхтөр, Жүр үрийн баторших нарыг яаралтай баривчлаад шалгахад л гүйцээ. буурал найз минь шоронд ха ха
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (66.181.184.152)
    энэ улсаа сүйрүүлсэн янхнуудыг ард түмний өмнө ил болгож цээрлүүлэх хэрэгтэй. яргачин, янхан, авлигачидад гишгэх газар монголд байхгүй шүү...ард түмэн минь
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • g (150.129.143.180)
    Манай Буурал ах ч мөн чанга унана даа.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.50)
    Хайрцагны гаднаас долларыг нь тоолчихдог сүрхий нөхдүүд юмаа
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (192.82.71.243)
    Энэ А.Гансүх толгой муутай боловч ямар ч муу үйлдэл хийхээс буцахгүй этгээд шүү!!! Шалгаж тогтоогоод хатуу шийтгэх хэрэгтэй!!!!
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.90.139)
    Бямбацогт гэж Гансүхийг ЗТЯ нд байхад зөвлөх нь байсан мөн үү
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    8 цаг 41 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    9 цаг 7 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    9 цаг 49 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    10 цаг 9 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    10 цаг 23 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    11 цаг 15 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    11 цаг 56 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 57 мин
  • Говь цөлийн найдвар
    12 цаг 2 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    12 цаг 8 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    12 цаг 56 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    13 цаг 3 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    13 цаг 13 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    15 цаг 46 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    16 цаг 22 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    16 цаг 26 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    17 цаг 4 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    17 цаг 33 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    17 цаг 44 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    17 цаг 53 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК