Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ниргэсэн хойно нь хашгирдаг – Улсын Онцгүй Комисс

2021-3-09
0
ЖИРГЭХ

Улсын Онцгой Комисс  цагийн өмнө хуралдсан. Уг хуралдаан өмнөхийн адил бүхий л үйл явдал болж өнгөрсний хойно болж, засч залруулахад хожимдсон шийдвэрүүдээ ёс мэт гаргадгаараа гаргалаа. Тухайлбал, маргаашнаас буюу  3 дугаар сарын 10-наас худалдаа үйлчилгээний байгууллагынныг Ковид-19-ийн эсрэг вакцинд хамруулах. Улс даяараа өргөн тэмдэглэдэг, үндэсний баяр болох Цагаан сарыг хөл хорионд өнгөрүүлсэн иргэд хөл хорионы дэглэмийг сулармагц золголтоо эхлүүлсэн гэхэд хилсдэхгүй.

Үзвэр үйлчилгээний газрууд нээгдэж УДЭТ-аас л гэхэд 54 халдварын тохиолдол илэрч, 3-наас 6-ны өдөр жүжиг үзсэн 900 гаруй хүн, тэдний ойрын болон хоёр дахь хавьтлууд гэхчилэн ирэх өдрүүдэд халдвар авсан иргэдийн тоо нэлээдгүй нэмэгдэх магадлалтай.

Харамсалтай нь УОК хөл хориогоо сулруулахдаа, вакцин хийх хүмүүсээ зэрэглэн тогтоохдоо ч ёс мэт хожимдсон шийдвэр гаргалаа. Гуравдугаар сар гармагц эхний баасан гарагаас л албан газрууд Мартын 8-наа тэмдэглэж эхэлсэн. Халдварын тохиолдлууд нэмэгдэх магадлал бүр өндөрсөнө. Харин УОК үүнийг огт тооцоолоогүй бололтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АстраЗенека вакцины эхний тунг тариулж, хатуу хөл хорионы дэглэмийг бууруулснаас хойш ердөө 14 л хонож байна. Энэ хугацаанд халдварын тохиолдол хурдтай нэмэгдэж, өдөртөө 100 гарч, батлагдсан тохиолдол 3336 болжээ.

Хэрэвзээ хөл хорионы дэглэмээ сулруулсан өдрөөсөө үзвэр үйлчилгээний байгууллагын ажилтнуудаа эхний ээлжийн хүмүүст оруулан вакцинжуулж эхлэх ёстой байжээ. Халдвараа хумьж чадсан 14 хоног хайран.

ЭМЯ-ны мэдээллээр өнгөрсөн сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 9531 хүнд вакцин хийсэн нь чамлахаар тоо. Вакцинжуулалт энэ хурдаараа, ийм эрэмбээр явбал нийт хүн амын 60 хувийг хамруулахад ахиад 3-4 жил шаардагдана. Тэр хооронд ахиад хөл хорио тогтоовол эдийн засаг тэр чигтээ сүйрлийн ирмэгтээ очно. Халдвар авсан хүмүүсээ эмчлэх газар, тусгаарлах байрны талаар ярих ч хэрэггүй болох биз.

Өчигдрийн УОК-ын хурлын дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Маргааш 15 мянган иргэнийг вакцинжуулна” гэж мэдэгдсэн. Энэ маргааш нь 2 дугаар сарын 24 байсан бол халдвар авсан хүмүүсийн тоо бага байх байж дээ.

Иргэд, ААН-үүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг дэмжих үүднээс хэмээсэн тайлбартайгаар хатуу хөл хорионы дэглэмийг сулруулсан ч үнэндээ хөл хориогоор бүхнийг шийдэхгүй гэдгээ УОК-ийнхон ойлгосон биз. Онцгой нөхцөлд цөөхөн монголчуудынхаа амь нас, эд хөрөнгийг аврах чухал ажлыг зохион байгуулах ёстой Улсын Онцгой Комиссийн ямар ч бэлтгэлгүй, менежмент муутай, иргэдээ бүү хэл дотоод үйл ажиллагаагаа ч зохион байгуулах чадваргүй, сэтгэлгүй, зүтгэлгүй хүмүүсээс бүрдсэн байдгийг иргэн бүр, яс махандаа шингэтэл ойлгож авсан.

Өвчин, цар тахал авилга авдаггүй, даргаас айдаггүй, намчирхдаггүй учир, өөрсдийнх нь ашиг хонжоо харсан хөгийн дүрмээр байдаггүй учраас өнөөдөр УОК үнэнд гүйцэгдэж, үнэн төрх нь тодорч байна даа.

 

Л.Амарсанаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Zochin (64.119.27.43)
    Хотын даргын буруу. Үсчидийг нээсэн. Их эрсдэлтэЙ бна гээд ЭМЯ мэдээлэл хэлээд байхад
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.10.23.180)
    Танхимын хичээл нээгээгүй байж үзвэр үйлчилгээг нээсэн хотын дарга та 2ын буруушдээ буруугаа хүлээж сур загасаа
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • Иргэн (202.55.188.41)
    Иргэд бид бурууг өөрсдөөсөө хайж сурах хэрэгтэй байхаа. Дандаа бусдын буруу гэж юу байх вэ.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.9.46.67)
    Хүн бүр хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Юм л бол өөрсдөөсөө муу муухайг зайлуулж, өрөөл бусадруу дайрдаг өвчнөө өөрсдөө анагаах нь юу юунаас чухал.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • zochin (202.179.25.160)
    chaldvariig taraagaadal baichiin !! ,tanariin uchriig er olochgui um???
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (66.181.178.251)
    Огцрох хэрэгтэй худлаа дүр эсгэсэн хүн өөр чадах хүнд нь өгсөн нь дээр огцруулах хэрэгтэы
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Irgen (87.66.142.201)
    Ingej ard tumnee zovooj uls ch bish yu ch bish baisnaas bugdii ni nee zugeer orhi, uheed uldeed duusag yarshig
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • ? (49.0.137.164)
    UOK iin dargaa ajlaa sain hiimeer baihiin yahuu ?
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • hulhizandan (103.242.45.45)
    aimaguud ruu oroh hudulguuniig changatgaach ee Amarsaihan Sumiyabazar 2 ajil hiij chadahgui hudlaa yrihaas tsaashgui ym da. Nogoo bus ruu naad UB aas chini ovchin avch ochood bna. ajlaa hj chaddahg hund ni ug uu
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.10.23.180)
    Үзвэр үйлчилгээг нээсэн нь буруу бсан буруугаа хүлээж сур иргэд олноороо эрсдэлд орлоошдээ эрсдэлг дараань биш урьдчилж харж сураачээ
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.124.142)
    НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДИЙН ЗУРГААР АЖЛАА ХИЙДЭГ АМАРСАЙХАН ОГЦРОХ ЁСТОЙ. ӨӨРӨӨСӨӨ БУСДЫГ ӨӨЛЧИЛЖ, ӨӨРӨӨ ЗУРГИЙН ХЭЛНЭЭС ӨӨРИЙГ МЭДДЭГГҮЙ, ЭНЭ АМЬТАН СОДБААТАРЫН 10 ХУВЬД ХҮРЭХГҮЙ БАЙЖ БАС ИХ ИЧМЭЭР АМЬТАН ЮМАА. АМЬДРАЛЫГ ШОУ ГЭЖ ОЙЛГОДОГ БОЛОЛТОЙ. ХҮРЭЛСҮХ ШИГ ХУРДАН ОГЦОРЖ ӨГӨӨЧ. ЦӨӨХӨН ХОНОГ ХӨЛ ХОРЬЖ, ДАРАА ЗОЛГОЛТ ХИЙЛГҮҮЛЖ, ӨВЧНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЖ, ИХ ИЛРҮҮЛЭЛТ ХИЙСЭН ГЭЖ ШОУДАЖ БАЙХ НЬ ИЧМЭЭР
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • туршилт (202.9.47.9)
    МАН-ын хулгайч нар мангуудаа биш .Зориуд тарааж вакцины туршилт хийх даалгавар хаа нэгтээгээс авсан мэт харагдаж байна. Мангуу маанаг улсаа МАН байлгаад хорлоод байдаг нэг л биш..
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • зочин (202.21.125.36)
    МАНгарууд өөрсдөө намынхаа баярыг тэмдэглэх гэж үзвэр үйлчилгээний газруудыг нээснээс болж халдварын тархалт нэмэгдсэнийг тэнэг биш ард түмэн бүгдээрээ мэдэж байгаа даа.
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.44)
    Шинэ вакциныг эхлээд багаар хэрэглэж ажиглалт судалгаа хийдэг.тгээд үр дүнгээс нь шалтгаалж эрчимжүүлдэг.битгий ийм тэнэг новшийн бай л даа,сэтгүүлчид минь.халдвар ихссэн нь төр засгаас бус иргэдийн өөрсдийнх нь идэж уух хэсэж тэнэх тэнэг зуршлаас болсон.өчигдөр уржигдар гадуур тэнэж яваа тэнэгүүддээ харчих л даа
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • хуц
      Халдваргүй байсан Монголд халдварыг тараасан эзэд бол МАН мөн.МАН зориуд тэнэг маанаг улсыг томилж халдвар тараасан явдалд хариуцлага тооцох естой.
      2021 оны 03 сарын 09
  • irgen (124.158.84.204)
    oros vakcin avchiraad buh emiin sanguudaaraa zaraachdee torn tarina geed udaad baih yuma huv hun shuud emiin sangaas avaad ooroo ooriigoo tarimaar baina shuudee
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    8 цаг 42 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    9 цаг 7 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    9 цаг 50 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    10 цаг 10 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    10 цаг 24 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    11 цаг 16 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    11 цаг 57 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    11 цаг 58 мин
  • Говь цөлийн найдвар
    12 цаг 2 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    12 цаг 9 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    12 цаг 57 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    13 цаг 3 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    13 цаг 14 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    15 цаг 47 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    16 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    16 цаг 27 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    17 цаг 5 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    17 цаг 34 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    17 цаг 45 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    17 цаг 54 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК