Маргаашаас ажлын байраа дэмжих 2 их наядын сарын 3 хувийн хүүтэй зээлийг олгож эхэлнэ. Зээлд түлхүү бичил бизнес эрхлэгч иргэдийг хамруулахаа Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн.
Ингэхдээ иргэнд 50 хүртэлх саяын зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох бөгөөд төрөөс ямар нэгэн шалгуур тавихгүй гэлээ. Хэрэв зээлдэгч барьцаа хөрөнгийн дутагдалд орвол Зээлийн батлан даалтын сангаас тодорхой хувийг хариуцаж өгөх аж.
А.Сүх
Сэтгэгдэл (1)