Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Чимгээтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг ил болгох Засгийн газрын тогтоол гарлаа

2021-3-10
0
ЖИРГЭХ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай асуудал"ыг хэлэлцжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын хуралдаанаар "Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай асуудал"-ыг хэлэлцэж, энэ хэргийн зарим материалыг ил болгох Засгийн газрын тогтоол гарсан" болохыг танилцууллаа. 

Та бүхэн санаж байгаа бол 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 115 дугаар тогтоолоор хэргийн зарим бичлэгийг ил болгож, олон нийтэд тараасан. Энэ бол эрүүдэн шүүлттэй холбоотой асуудал. Улмаар хэрэг материал ил болсны дараа Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Булган нарыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн тухайн үеийн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч н.Эрдэнэбат, тагнуулын ажилтан н.Махгал, н.Баяр, н.Отгонбаяр, н.Бямбажав, н.Өлзийбаяр, н.Бархасбадь, н.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокуророт яллах дүгнэлт үйлдүүлэн, Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн.

2019 оны наймдугаар сарын 12-19-ний өдрүүдэд шүүх хурал болж, анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Үүнээс хойш ямар процессууд явагдаж байгааг та бүхэн мэдэж байгаа.

Эргэж сануулахад, хэргийн оролцогчид шүүхэд маш олон удаа хүсэлт гаргаж, шүүх хурлыг хийлгэхгүй байх процесс явагдсан. 2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж зарим хүсэлтийг хангасан тохиолдолд энэ хэргийг шүүхээр яаравчлан шийдэх ёстой гэсэн зохицуулалтыг оруулсан.

Мөн энэ хэрэг Анхан шатны, Давж заалдах болон Улсын Дээд шүүхээр нийт зургаан удаа орсон ч өнөөдрийг хүртэл шийдэхгүй байгаа. Хамгийн сүүлийнх нь Анхан шатны шүүх дээр дурдагдсан шүүгдэгчдийн нэгэнд нь хорих ял өгсөн атлаа нийтийн албанд албан тушаал ажил эрхлэх ялыг оногдуулаагүй гээд Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурор эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүхэд хүргэсэн. Хоёрдугаар сарын 17-нд шүүгчид хуваарилагдсан тус хэргийн 30 хоногийн хугацаа энэ сарын 17-нд дуусна. Дээд шүүх дээр дахиад 30 хоног сунгах боломжтой.

Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь маш тодорхой байгаа энэ нөхцөлд Монголын шүүх Б.Хурц нарын хүмүүст дийлдэж, эрүүдэн шүүлт буюу яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг олон нийт харсан энэ үйлдлийг хурдан шүүхээр шийдэгдэх ёстой гэсэн үндсэн дээр Засгийн газрын тэргүүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ялтан Т.Чимгээтэй очиж уулзсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан дөрвөн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Дөрвөн үндэслэлийн хоёрт бичсэн байгаа "Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол" гэсэн энэ үндэслэлийг прокурор гаргавал шинээр илэрсэн нөхцөл байдал бичнэ. Үүнээс бусад тохиолдолд бичихгүй гэсэн агуулгатай байна. Бусад гурван үндэслэлийн аль нэгээр прокурорын байгууллага шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах бүрэн боломжтой гэж хууль зүйн сайдын хувьд үзэж байгаа.

Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүний эрх зөрчигдсөн, хилсээр хүмүүс шүүхээр шийтгэгдэж, 20 жилийн ял авсан байх үндэслэл эрүүдэн шүүлтийн явцад тогтоогдсон. 2014 оноос эхлээд Т.Чимгээг Ц.Амгаланбаатараар дарамтлуулдаг, өөр нэг этгээд Т.Чимгээтэй байнга холбогдож зөвлөгөө өгдөг байдалтай байж байгаад одоо үзүүлэх бичлэгт гарч буй буюу согтууруулах ундааны зүйл маш бага хэрэглээд ухаан мэдрэлгүй болгоод хуруу гарынх нь хээг авсан, нүцгэлж зураг авсан болон бусад хууль бус үйлдлүүд байна. Энэ бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, дээр нь гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн байгааг одоо та бүхэнд хувилж өгнө.

Цаашид эрүүдэн шүүлт гэдэг зүйл Монгол Улсад гаргахгүй байх хууль эрх зүйн орчинг тодорхой гаргах ёстой. Холбогдох хууль тогтоомжуудыг өөрчилж, хариуцлага, ял шийтгэлийг нь чангаруулах зүй ёсны шаардлага байна. 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын тэргүүн болон гишүүдийг Т.Чимгээ болон Б.Содномдаржаатай холбоотой хэргээр улс төрийн шоу хийж байна гэх шүүмжлэлүүд явж байгаа. Бид өмнө нь үүнийг л ярьж байсан. Засгийн газар болон хууль хүчний байгууллагын удирдлагууд өөрчлөгдсөн. Шүүхийн гаргасан шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгох ямар ч эрх хэмжээ байхгүй. Шүүх шийдвэрээ гаргахыг хүлээхээс өөр гарцаагүй байдалд хүрсний улмаас нөгөө талаас Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд шилжүүлж байгаа. Шүүхийн тухай хууль сая батлагдсан. Зарим хүмүүс та нар эрх баригчид та нар олон удаа олонх болж байгаа ч тэднийг суллахгүй байна гээд байгаа. Угтаа бид шүүхэд нөлөөлөх, Засгийн газар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй учир энэ хүрсэн. Тиймээс ч өнөөдөр Засгийн газрын тэргүүн энэ асуудлыг олны анхаарал руу чиглүүлсэн" гэлээ.

Х.Нямбаатар: С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруу хүмүүс нь ял авчхаад байгааг үгүйсгэх аргагүй

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. 

-Эрүүдэн шүүлттэй холбоотой бүх бичлэг ил болох юм уу эсвэл зарим нь ил болж байгаа юу. Ямар нь нууцын зэрэглэлд үлдэж байгаа вэ?

-2019 оны гуравдугаар сарын 26-нд Төв аймагт болсон Б.Содномдаржааг 30 орчим хоног тарчлааж, дээр нь шээс асгасан, зодсон бичлэг болон Т.Чимгээ дээр шөнө Ц.Амгаланбаатарыг оруулж дарамтлуулдаг бичлэг, н.Булгантай зүй бусаар харьсан бичлэгийг ил болгох тухай тэмдэглэл дээр бичсэн байсны дагуу Засгийн газрын 115 дугаар тогтоол гарсан. 2020 оны долдугаар сарын 10-ны өдөр ТЕГ-ын дарга Д.Гэрэлээс С.Зоригийн хэрэгт хамаарах 150 хуудас материалыг бүхэлд нь ил болгох асуудал очсон байдаг. Ингээд яг баяр наадмын өмнөхөн байсан тул хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасагдсан.

-Захиалагчтай холбоотой хэргийг мөрдөж байгаа юу?

-Гуравдугаар сарын 8-нд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд холбогдох байгууллага энэ хэргийн талаарх танилцуулгыг хийсэн. Танилцуулгаар захиалагчид холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг хаагаагүй гэх мэдээлэл өгсөн.

-Хэрэг зургаан удаагийн шүүх хурлаар орсон ч шийдэгдээгүй тухай та хэллээ. Шийдэхэд саад болж байгаа хүмүүс нь яг хэн юм бэ?

-Эрүүгийн 830142 дугаартай хэргийг шалгах явцад Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарт эрүү шүүлт тулгах, баримтжуулалтын ажлыг явуулж байхдаа гүйцэтгэх ажлыг хууль тогтоом зөрчсөн байж болзошгүй талаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмгөөлөгч, тэдний ар гэрийн зүгээс анх 2018 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УЕП, Тагнуул болон Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагаас 2018 оны долдугаар сарын 10-нд өргөдлийг хүлээн авч, гэмт хэргийн тоо бүртгэлд оруулан, УЕПГ-т хүргүүлэхэд өргөдлийг хүргүүлэхэд АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн. Ингээд АТГ хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 33.1, 251.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 2019 оны дөрөвдүгээр сард Цагдаагийн байгууллагад харьяаллаар нь шилжүүлсэн.

Дараа нь Б.Хурц нарын есөн этгээдэд эрүү шүүлт тулгасан, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн нь гэрч хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон тул хэргийг 2019 оны зургаадугаар сард Прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Гуравхан өдрийн дотор Прокурорын байгууллага шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд хэрэг буцсаар хамгийн сүүлд н.Батдэлгэр гэх шүүгч дээр хуваарилагдаад байгаа. Энэ хэрэг Анхан болон Давж заалдах шатны шүүхэд зургаан удаа очсон ч шийдэгдэхгүй байгаа. Нөхцөл байдал тодорхой байхад шүүх бие бие рүүгээ шидсээр байна. Гэтэл эрүүдэн шүүгдсэн хүмүүс тэнд тарчлаад байж байна. С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруу хүмүүс нь ял авчхаад байгааг үгүйсгэх аргагүй.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.126.88.48)
    Энэ муухөй бичлэгүүдээ засгийнхан өөрсдөө үзэж кайфаа авдаг юм байгаа биз. Жир иргэдэд өнөөдөр улс төрчдийн хэрүүл зодоон биш эрүүл мэндийн асуудал ажил амьжиргааны асуудал юунаас ч илүү чухал болчихоод байгаа үe. 100 жил МАН засаглалаа гээд баяраа хийх атлаа тэгээд ярьж буй хийж буй нь одоо энэ үү?? Нямпоп Оюудүүф сайдуудаа . 100 жилтэй чинь харьцуулахад арай л дорд дорой бишүү Хийх сэтгэл байхгүй байсаар ирснээ одоо ингээд МАН өөрсдөө илчлээд илчлээд явчих нь дээр ч юмуу МАН ын хууч хөдлөөд монголчууд дотроосоо дайсан хайгаад илрүүлээд шоронд хийгээд хийгээд явчих болтой. Тэг нь тэр талруугаа тод тавигдаад эхэллээ дээ . МАН ч гэлээ өмнөх дөмөг удирдагч нараа ядахдаа санаасай даа
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • Zochin (64.119.21.202)
    Il bolgoh n yah ve,huulia yaraltai gargaj dahin iim uym uzmeergui bna shde
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
  • ниссан (103.57.92.208)
    Энэ Нямбаатар залуу хэзээ хөдөөнөөс хотод суурших гэж ирсэн гэсэн бэ? Нөгөө Ерөнхий Сайд Оюун-Эрдэнэ нь ч яахав Сумандаа манаач хийж байгаад хотод сууршихаар ирж , зах дээр хятад өмд зарж явсанаа ярвсан л даа
    2021 оны 03 сарын 10 | Хариулах
    • zochin
      өөрийгөө хотын гэж боддог бичигчээ, хүрээнд мөргөх гэж ирээд буцах хөрөнгө, зардалгүй болсон хүний үрээ, битгий их юманд бод, чи байтугай, Монгол улсын иргэд хотын соёл, төлөвшил тогтоогүй, яагаа ч үгүй, дахиад 40-50 жил байгаа байх доод тал нь
      2021 оны 03 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    7 цаг 30 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    7 цаг 56 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    8 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    8 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    9 цаг 13 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    10 цаг 5 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    10 цаг 46 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 47 мин
  • Говь цөлийн найдвар
    10 цаг 51 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    10 цаг 58 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    11 цаг 46 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    11 цаг 52 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    12 цаг 3 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    14 цаг 36 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    15 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    15 цаг 16 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    15 цаг 54 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    16 цаг 23 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    16 цаг 34 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    16 цаг 43 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК