Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үйлдэлд нь бус хүнд нь тааруулж ял оноодгийг Н.Номтойбаяр, С.Баярцогт, М.Энхсайхан нарын хавтаст хэргээс харж болно

2021-3-11
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн асан, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин  улс төрийн хоригдол хэмээн нэрийдээд байгаа С.Баярцогт, Н.Номтойбаяр, М.Энхсайхан нарт холбогдох хэргийн хавтаст материалтай судлаачийн хувиар танилцжээ. Тэрбээр “Би гурван хүний хэргийг судлаачийн хувьд сонирхож, өмгөөлөгчдөөс нь авч уншсан юм. Н.Номтойбаярын сайд  байхдаа гаргасан шийдвэр нь дараагийнх нь С.Чинзориг сайдынхтай яг адилхан байсан. Өөрөөр хэлбэл, үйлдэлд нь биш хүнд нь зориулж ял өгсөн гэсэн үг. Хууль тэгш үйлчлэх зарчим алдагдсанаар адилхан шийдвэртэй хоёр хүний нэг найрын хойморт, нөгөө нь шоронгийн нааран дээр байна.  С.Баярцогтын хувьд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад ялласан. Ингэхдээ хамгийн хүндрүүлэх хувилбараар ял оноосон нь хүний эрхийг дордуулахгүй гэсэн зарчмыг алдагдуулжээ. М.Энхсайханы хувьд бас яг адилхан ийм байсан. Өөрөөр хэлбэл, энэ гурван хүн дээр хуулийг буруу хэрэглэж, хэлмэгдүүлсэн байх магадлалтай  гэж харж байна” гэв.

Тэгвэл хуульд захирагдахгүйгээр үйлдэлд нь бус хүнд нь зориулж ял оноож, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан эрхмүүдийг хэлмэгдүүлсэн шүүгчид хэн бэ?

1. Сангийн сайд асан С.Баярцогтоос 10 тэрбумын барьцаа нэхсэн Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Ёндонгийн Цогтзандан

Ёндонгийн Цогтзандан 2009-2013 онд Хан-Уул дүүргийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар  “Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх” нийслэлийн Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт гарсан эрүүгийн хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэж байхаар болсон. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 199 дугаар зарлигаар анхан шатны шүүхийн шүүгчид, Ерөнхий шүүгчийг томилоход түүний нэр оржээ. Ё.Цогтзандан шүүгч олны анхааралд орсон томоохон хэргүүдийг шийддэг гэдгээрээ салбартаа болоод нийгэмд танигдсан нэгэн юм. Гэвч тэрбээр С.Баярцогтоос барьцаа болгон 10 тэрбумыг нэхэж, шүүхийн практикт байгаагүй шийдвэр гаргаж, С.Баярцогтыг шахаанд оруулснаараа өмгөөлөгч Б.Баасанцогтын “хонгил”-ын нэг гэх хардлагад өртөөд байгаа юм. Тэгээд ч “шүүгчдийн бичлэг”-т гарснаараа нийгэмд танигдаад буй өмгөөлөгч Б.Баасанцогтын гэрээс олдсон тэмдэглэлд ноцтой олон баримт дурдсаны нэг нь “Шүүх хурал. 2020 оны зургаадугаар сарын 15. Шүүх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тогтсон бодлогоор явна.... дараа нь С.Баярцогт, Ч.Давааням, С.Баяр нарт холбогдох хэргийг тусгаарлана” хэмээн бичиж үлдээсэн нь бий. Тэгэхээр Ё.Цогтзандан шүүгчийн шүүсэн хэрэгт өмгөөлөгч Б.Баасанцогтын гар, хөл яалт ч үгүй оролцсон ч тодорхой болж байгаа юм.  

Ё.Цогтзандан шүүгийн хөрөнгө, орлогын мэдүүлэг:

-Өөрийн орлого: 52599,51 сая төгрөг

-Гэр бүлийн орлого: 43448,48 сая төгрөг

-206450 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг авто гарааштай

-40 сая төгрөгийн үнэ бүхий “Тоёота Ланд круйзер- 100” автомашинтай

- 4сая 800 мянган төгрөгийн долоон адуутай

-Таван сая төгрөгийн газартай

-Долоон сая төгрөгийн үнэт эдлэлтэй

-Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс Тавантолгойн ХК-ийн 2671 ширхэг хувьцаатай нэгэн аж.

2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сай асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүн дэнсэлсэн шүүгч Дашцэрэнгийн Ренченхорол

-Д.Ренченхорол шүүгч нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум, дундын шүүхэд туслахаар ажиллаж байгаад 2014 онд Шүүхийн Тамгын газрын дарга болж, 2015 онд Шүүгчийн жинхэнэ тангараг өргөжээ. Тэрбээр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхэд 2019 оноос ажиллаж эхэлсэн байна. Түүний хувьд ЗТХЯ-ны албан тушаалтнууд нэгнийхээ амийг хөнөөсөн ноцтой хэргийн шүүгчээр ажилласан юм. Ингэхдээ бусдын амийг санаатайгаар хөнөөсөн Б.Махбалд холбогдох хэргийг хав дарсаар, эцэстээ нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Мөн түүнийг сүүлийн үед “сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой хууль, шүүхийн асуудлыг хариуцан шийдвэрлэдэг болсон гэх. Ингэснээр  Д.Ренченхоролыг МАНАН бүлэглэлийн шүүгч хэмээн нэрийдэх болсон байна.

З. Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны даргалагчаар Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар оролцож, бүрэлдэхүүнд нь шүүгч З.Болдбаатар, шүүгч Б.Батсайхан нар багтжээ.

Эдгээрээс “хонгил”-ын шүүгч гэгдэх болсон Загдаагийн Болдбаатар гол үүрэг гүйцэтгэсэн бололтой. Учир нь, тэрбээр томоохон хэргүүдийн хувь заяаг шийдвэрлэдэг Б.Баасанцогт өмгөөлөгчтэй нэг фракц юм. Тиймдээ ч хүн нь байвал хэрэг нь олддог гэдэг шиг үйлдэлд нь бус хүнд нь ял шийтгэл оноосон хэмээн Хууль зүйн асан Х.Тэмүүжингийн дурдсан хэргүүдийн нэг энэ болж байна.

З.Болдбаатарын хувьд “хонгил”-ын шүүгчдийн нэг Х.Идэртэй нэг өдөр  буюу 2016 оны тавдугаар сарын 31-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдож байжээ.

Түүний орлого 2017,2018 онд 34,2 сая төгрөг байсан  бол 2019 онд 28,7 сая болтлоо буурсан байна. ХОМ-ийг нь танилцуулбал,

-Өөрийнх нь нийт орлого 28,7 сая төгрөг

-Гэр бүлийн орлого 45,5 сая төгрөг юм байна.

-Орон сууц үл хөдлөх хөрөнгө: 114 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг авто зогсоолтой

-Тээврийн хэрэгсэл: 22,8 сая төгрөгийн үнэ бүхий “Lexus HS-200-1” суудлын автомашинтай

-Газар:700 м2 хэмжээтэй 20 саяын газартай

-Үнэт эдлэл: 2,5 сая

-Хадгаламж 170 мянган төгрөг

-Зээл 48 сая

-Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Эрдэнэс Тавантолгойн ХК-д 3001 ширхэг  хувьцаатай нэгэн юм байна.

Гол нотлох баримт болох хавтаст хэргээс ийнхүү уншигдаж байна. Хуульч, энэ салбартаа танигдсан, сайдын албыг хашиж ирсэн, багш, судлаач эрхмийн гаргасан үндэслэл мэдээж үнэний ортой. Тиймдээ ч Х.Тэмүүжин “Шүүгчид санаатай болон болгоомжгүйгээсээ  буруу зөрүү, хуулиас гажууд шийдвэр гаргах нь бий. Үүнийг холбогдох газрууд нь хянаж, шалгаад ерөнхийдөө хоёрхон шийдвэрт хүрнэ. Санаатайгаар уг хэргийг гажуудуулан хэн нэгний нөлөөнд автан ял оноосон бол мэдээж ажлаас нь түдгэлзүүлж, Шүүхийн Ёс зүйн хорооноос хариуцлагыг ярьж таарна. Цаашид энэ салбарт ажиллах уу, үгүй юү гэдгийг шийдэх учиртай. Нөгөөтэйгүүр, болгоомжгүйгээсээ болсон бол албан тушаалыг нь бууруулж, мөн л хариуцлагын асуудлыг ярина. Яагаад гэвэл, хүний хувь заяатай холбоотой учраас тэр шүү дээ” гэж байна.

Хуулийг гажуудуулж, үйлдэлд нь бус хүнд нь тааруулж ял оноодог, хэлмэгдүүлж, хилсдүүлдэг энэ мэт шүүгчдэд хариуцлагын асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ, Ерөнхийлөгч өө! Таны бүрэн эрх байсаар атал харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй мэт царайлж суух чинь ашиг сонирхол нэгтэй гэдгийг тань батлаад байна уу.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Цөөхөн Монголчууд биенээ хайрлах ёстой. (64.119.20.253)
    Одоо энэ хүмүүсийг суллаа. Ямар ч гэмгүй байтугай зарим нь гавьяатай хүмүүсийг ингэж хохироож нүгэл хийх хэрэггүй дээ.
    2021 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.186.83)
    Бүгд л Жонхуугийн бууны нохдууд л бна даа.
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.97.144)
    Ялангуяа Номтойбаяр, Энхсайхан хоёрыг илт хэлмэгдүүлсэн. Жэнко Хүүк хоёрын ажиллагаа.
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (202.179.21.233)
    Эднүүс ганц нэгхэн хэрэг дээрээ л шалгужлсан болж л эдэлсэн нэр зүүгээд л ард түмний бухимдоаас бултаад л гарах сонирхолтой этгэээдүүд.Яг тэ холбогддог яригддаг бүх хэргүүдийг нь сөхөөд хуулийн дагуу шалгавал тэ бүх насаараа хоригдох хүмүүс.Жишээ нь Батхүү агсаны асуудал.Ямар ч хүн зүв зүгээр явж байгаад биё нь гэнэт муудвал газар суудаг ч юмуу тэр дороо л уугаад хэвтмээр юм заавал нүд хнь хахөрч өндөр гонхноос унана гэж баыхгүй шүү.Оюу толгойн гэрээ бол аймшгийн түүхэнд бхыхгүй луйврын гэрээ авилга нэвт шингэсэн аймшгийн асуудал.ЕС болоол шилдэг 100 гаруй тагнуулчдыг халаад байгууллагыг нь бужигнуулаад жижигрүллээд л холион бантан болгоод Элбэгдорж монголд тагнуул хийсэн тагнуулын 6 бүлгийг зарлаад л хятадад туслаад л эндээс авахуулаад л зөндөө дөа новшнууд.
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.46.238)
    ийм л лалруудыг шоронд хатаамаар байгаа юм даа
    2021 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.21.50)
    zaa NAAD HULGAICHUUD CHIN BARAG YAL AVAAGUISHDEEEE
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • zochin (66.181.161.95)
    Ulsaa zarsan nowshnuud Bidnii ireedvi bolomjiig xulgailsan awilgalchid Oor shudarga orond bol Enxsaixan Bayartsogt 2 ali ert taliisan
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.242.45.45)
    Ylzarsan shuugch nartai hariutslaga tootsoh tsag ni bolson shu. Ter shuuhiin erunhii zovlol geed bgaa gazriig deerees ni tseverlej shuug nariig shudargaaraar songoh hergettei
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.143.120)
    Gadnii nuluund avtaj nutag negtnee horij bga n unen bol ene emgenel!!
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.82.150)
    Хэрэв хэвлэлд бичээд байгаачлан эдгээр хүмүүст ял оноох захиалагч нь Х.Баттулга юм бол цаадах чинь юу гэж гомдлыг нь авч хэлэлцэх вэ дээ??
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • Зочин (192.82.82.150)
    Хэрэв хэвлэлд бичээд байгаачлан эдгээр хүмүүст ял оноох захиалагч нь Х.Баттулга юм бол цаадах чинь юу гэж гомдлыг нь авч хэлэлцэх вэ дээ??
    2021 оны 03 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: "НААДАМ" Буриад сурын харваагаар үргэлжилж байна
    6 цаг 47 мин
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
    7 цаг 13 мин
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
    7 цаг 55 мин
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
    8 цаг 15 мин
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
    8 цаг 30 мин
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
    9 цаг 22 мин
  • Монгол дархчууд “HASUI Mongolia” брэндээр бүл нэмлээ
    10 цаг 3 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 4 мин
  • Говь цөлийн найдвар
    10 цаг 8 мин
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
    10 цаг 15 мин
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
    11 цаг 3 мин
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
    11 цаг 9 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд байгаагүй эргэн ирэлтийг Аргентинчууд толилуулав
    11 цаг 20 мин
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
    13 цаг 53 мин
  • ХХБ Монгол улс болон БНФУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулсаар байна
    14 цаг 29 мин
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
    14 цаг 33 мин
  • Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар чиглэл хүргүүлжээ
    15 цаг 11 мин
  • Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
    15 цаг 39 мин
  • ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
    15 цаг 51 мин
  • Төлбөр авах цэгүүд бүрэн цахимжлаа
    15 цаг 59 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • ЗГ: Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөх төслийн талаар хэлэлцэнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
24 баримт
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК