Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өдөрт нэг улс: Соломоны арлууд

2022-6-16
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Соломоны арлууд нь 992 гаруй арлуудаас тогтдог (үндсэн зургаан том арал) Номгон далайн баруун урд хэсэгт оршдог бүрэн эрхт улс. Нийт 28,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай уг улсын нийслэл Хониара нь хамгийн том арал болох Гуадалканал дээр байрлалтай.

БАРИМТ 2

Соломоны арлуудын нийт хүн ам нь 650,000 бөгөөд тэдний 95 хувийг меланез буюу Шине Гвней, Тонга, Фижи гэх мэт далайн орнуудаар тархсан үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд Соломоны арлуудын хүн ам бараг л тэр чигтээ буюу 97.4 хувь нь христийн шашныг шүтдэг.

БАРИМТ 3

Соломоны арлуудын 300 гаруй дээр нь л хүмүүс амьдардаг ба тэд Өмнөд Номхон далайн гурав дахь том бүлэг арлууд юм. Хамгийн анх 50,000 жилийн өмнө Соломоны арлууд дээр Шинэ Гвинейгээс анчин овог аймгууд очиж суурьшсан. Харин үүний дараа меланезчууд манай эриний өмнөх 4000 онд, лапитачууд манай эриний өмнөх 2000-1600 оны хооронд тус тус Соломоны арлууд дээр ирцгээсэн.

БАРИМТ 4

Уг арлууд дээр хамгийн анх хөл тавьсан Европ хүн бол Альваро де Мендана. Тэрээр 1568 онд Соломоны арлуудыг нээж, “Саломон арлууд” хэмээн нэрлэж, дэлхийн газрын зураг дээр нэмж зурсан. Саломон гэх нэрийг өгсөн нь учиртай. Тэрээр уг арлууд дээр их хэмжээний алт байгаа хэмээн бодож домогт Соломон хааны уурхайнуудын нэрээр нэрлэсэн.

БАРИМТ 5

Британичууд Соломоны арлуудыг ихэд сонирхож байгаа гэдгээ зарлаж улмаар 1893 оны зургадугаар сард арлуудыг өөрсдийн хамгаалалтдаа бүрэн авсан. 19-ээр зууны турш Их Британид колоничлогдсон уг арлуудыг тухайн үед “Аз жаргалтай арлууд” хэмээн албан бусаар нэрлэдэг байсан. ​​​​​​​

БАРИМТ 6

1942 онд буюу дэлхийн хоёрдугаар дайны үеэр, Соломоны арлууд Японы эзэнт гүрэнд эзлэгдсэн байв. Тус арлууд дээр Америкийн Нэгдсэн улс, Хамтын Нөхөрлөлийн орнууд болон Японы эзэнт гүрний хооронд ширүүн тулаанууд өрнөдөг байсан бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь Гуадалканалын тулаан. ​​​​​​​

БАРИМТ 7

Ширүүн тулаануудын ул мөр болон далайд живсэн байлдааны онгоц, усан онгоц, шумбагч гэх мэт хэрэгслүүдийн ачаар Соломон арлууд далайд шумбагчдын хамгийн дуртай цэгүүдийн нэг болсон. АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедигийн хөлөг онгоц 1943 онд далайд живсэн. Улмаар түүнийг багийнх нь 10 хүний хамт Соломоны арлуудын хоёр иргэн аварсан.

БАРИМТ 8

1975 онд Соломоны арлууд албан ёсны нэрээ “Британийн Хамгаалалттай Соломон арлууд”-аас “Соломон арлууд” болгон өөрчилсөн. Улмаар тэд бие даасан засгийн газартай болж 1978 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан. Хамтын Нөхөрлөлийн орнуудын гишүүн тул тус арлуудын хатан хааны албыг хоёрдугаар Элизабет хашдаг. ​​​​​​​

БАРИМТ 9

Соломоны арлуудын төрийн далбаа цэнхэр, шар, ногоон өнгөнүүд болон таван ширхэг цагаан одноос бүрддэг. Цэнхэр өнгө нь Номхон далайг болон усны ач холбогдлыг, ногоон өнгө нь мод болон үр тариаг, шар өнгө нь нарыг, таван од нь Соломоны арлуудыг анх бүрдүүлдэг байсан таван аймгийг тус тус бэлгэддэг.

БАРИМТ 10

1998-2003 оны хооронд Соломоны арлуудын нөхцөл байдал нэлээд хурцадмал байсан. Гуадалканал, Малайта гэх мэт арлууд дээр бүлэглэл болсон дайчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн өрнөдөг байсан. 2000 онд тус улсын ерөнхий сайд Бартоломей Улуфа’алу зэвсэгт бүлэглэлд барьцаалагдаж албан тушаалаасаа огцрохоос өөр аргагүй нөхцөл байдалд орсон.

БАРИМТ 11

Улмаар 2003 оноос Австралийн энхийг сахиулагчид Соломоны арлууд дээр байрлан үүрэг гүйцэтгэдэг болсон. Тэд 14 жилийн турш Соломоны арлууд дээр байрласны эцэст 2017 онд уг арлуудыг орхисон. Соломоны арлууд улирал солигдох хооронд цагаа өөрчлөн нэгээр урагшлуулж эсвэл хойшлуулалгүй жилийн турш нэг хэвийн байлгадаг. ​​​​​​​

БАРИМТ 12

Соломоны арлуудын иргэд олноороо 19-ээр зуунд Номхон далайн арлуудаас хүмүүсийг хулгайлж Фижи болон Австрали улсуудад аваачин хүчээр хөдөлмөр эрхлүүлдэг байсан гэмт хэргийн хохирогчид болцгоосон. Ойролцоогоор 30,000 хүн Соломоны арлуудаас хулгайлагдсан.

БАРИМТ 13

Албан ёсны хэл нь англи хэл боловч Соломоны арлуудын иргэдийн 1-2 хувь нь л уг хэлийг байнга ашигладаг. Тус арлууд дээр ойролцоогоор 120 нутгийн уугуул овог аймгуудын хэл ашиглагддаг. Мөн Соломоны арлууд нь ямар ч зэвсэгт хүчингүй дэлхий дээрх 22 орны нэг.

БАРИМТ 14

45 сантиметр, 0.5 килограмм болтлоо томордог аварга том хархны төрөл зүйл Соломоны арлуудаас 2017 онд олдсон. Уг харх нь наргил модны самрыг зөвхөн шүдээрээ онгойлгох чадвартай. Мөн тус арлууд дээр 173 төрөл зүйлийн шувууд амьдардаг ба тэдний 69 нь дэлхийн өөр хаана ч амьдардаггүй. ​​​​​​​

БАРИМТ 15

Реннелл бол шүрэн дээр ургасан дэлхийн хамгийн том арал. 86 километрийн урт, 15 километрийн өргөн уг арлын зүүн хэсэг болох Зүүн Реннелл дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн. Энэ нь Соломоны арлуудыг төлөөлөн ЮНЕСКО-д бүртгэгдсэн цор ганц газар юм. ​​​​​​​

БАРИМТ 16

Соломоны арлуудын 90 гаруй хувийг шигүү ургасан ширэнгэн ой бүрхдэг. Тус арлууд дээр 4,500 гаруй төрөл зүйлийн ургамал ургадаг бөгөөд тэдний 230 нь цахирмаа. Соломоны арлуудын иргэд ямар нэгэн тогтсон төрлийн хоол иддэггүй бөгөөд өлсөж байгаа үедээ өөрт тааралдсан загас, эмгэн хумс, дун, ногоо гэх мэт юуг ч хамаагүй идэж орхидог.

БАРИМТ 17

Соломоны арлуудын иргэд насанд хүрсэн хүмүүсийг насаар нь бус ур чадвараар нь дүгнэдэг. Тэдний соёлоор бол байшин эсвэл усан завь барьж чаддаг эрэгтэй хүнийг, ногоо болон жимс ургуулж, гэр бүлдээ анхаарал тавьж чаддаг эмэгтэй хүнийг насанд хүрсэн хүмүүс гэж үздэг.

БАРИМТ 18

Соломоны арлуудад очих аргыг танд зааж өгье. Уг арлууд руу та Энэтхэгийн хэд хэдэн хотууд болон Номхон далайн орнуудаас шууд нислэгээр очих боломжтой бөгөөд усан завь ч гэсэн байж болох хувилбар. Хониара олон улсын нисэх онгоцны буудал нь улсын нийслэл Хониарагаас зүүн зүгт 12 километрийн зайд байрладаг. ​​​​​​​

БАРИМТ 19

Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгт бол “Соломон арлын доллар” бөгөөд өнөөдрийн байдлаар найман соломон арлын доллар нэг ам.доллартай тэнцэж байна. Мөн тус улсын томоохон дэлгүүрүүдээс бусад газар карт уншигч машин байдаггүй тул бэлэн мөнгө үргэлж биедээ авч явах хэрэгтэй.

БАРИМТ 20

Соломоны арлууд дэлхийн 72 орны иргэдийг ямар нэгэн визагүйгээр эх орондоо хүлээн авдаг. Гэхдээ одоогийн байдлаар коронавирусын халдвараас болж тэд  гадаадын жуулчдыг хүлээж авахгүй байгаа. Тус улсад 21,200 хүн коронавирусын халдвар авч 150 хүн амиа алдсан (2022 оны зургадугаар сарын 16-ны байдлаар) гэх статистик бий.

БАРИМТ 21

Бусад арлын орнуудын адилаар Соломоны арлуудад хамгийн алдартай спорт бол регби. Тус улсын регбийн шигшээ баг 1969 оноос эхлэн өөр орны багуудтай тоглож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл онцлохоор өндөр түвшний амжилт үзүүлж байгаагүй. Харин Соломоны арлуудын хөлбөмбөгийн шигшээ баг далайн бүсийн орнууд дундаа шилдэгт тооцогддог.

БАРИМТ 22

Футзалны шигшээ баг нь далайн орнуудын АШТ-д 2008, 2009 онуудад түрүүлж байсан ба ДАШТ-д дөрвөн удаа оролцсон. Соломоны арлуудын олимпын хороо 1983 онд байгуулагдаж, тус улсын баг тамирчид 1984 оноос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн. Одоогийн байдлаар Соломоны арлуудын нэр дээр бүртгэгдсэн ямар ч олимпын медаль байхгүй.

БАРИМТ 23

Соломоны арлуудад очиход хамгийн тохиромжтой үе бол арван хоёроос хоёрдугаар сар болон зургаагаас есдүгээр сарын хооронд үргэлжилдэг хуурай улирал. Агаарын температур дунджаар Цельсийн 32 хэм байдаг ба хур тунадас хамгийн бага хэмжээгээрээ унадаг. Гэхдээ арван хоёроос нэгдүгээр сарын хооронд жуулчид олноороо ирдэг тул Соломоны арлуудын барааны үнэ уг үед нэлээд нэмэгддэг.

БАРИМТ 24

Соломоны арлууд жилд хамгийн ихдээ 30,000 жуулчин хүлээн авдаг. Жуулчдын хувьд тус улсын ихэнх хэсэг аюулгүй боловч нийслэл Хониара хотод оройн цагаар гадуур гарахгүй байхыг илүүд үзэх хэрэгтэй. Нэмж хэлэхэд дэлхийн дулаарлаас болж далайн усны түвшин нэмэгдэж байгаа энэ цагт Соломоны арлууд аажим аажмаар живсээр байгаа. ​​​​​​​

image

“Өдөрт нэг улс” цувралынхаа 147 дахь дугаараар арлын орнуудын нэг болох Соломоны арлуудыг онцолж байна. Та бүхэн Соломоны арлуудын тухай сонирхолтой 24 баримтыг хүлээн авна уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өдөрт нэг улс: Кабо-Верде
Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
“Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Кабо-Верде ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс боллоо
    2 цаг 13 мин
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
    2 цаг 28 мин
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
    2 цаг 43 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    3 цаг 43 мин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 53 мин
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
    4 цаг 3 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 7 мин
  • Газар хөдлөлтийн улмаас Венесуэлд 900 гаруй хүн амь үрэгдэж, 3.000 орчим хүн бэртжээ
    4 цаг 13 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
    4 цаг 23 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан, үүлшинэ. Бороо орохгүй
    4 цаг 53 мин
  • “Оюутан цагдаа-2026” хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ
    16 цаг 34 мин
  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г сунгалаа
    17 цаг 16 мин
  • 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс амт, үнэр оруулсан бүх төрлийн тамхин бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосноор нийт тамхин бүтээгдэхүүний зах зээлийн 70-80 хувийг борлуулахгүй байхаар зохицуулжээ
    21 цаг 14 мин
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
    21 цаг 18 мин
  • Өнөөдрийн байдлаар 530.4 мянган га-д тариалалт хийж, улаанбуудай, төмсний тариалалт дууссан байна
    21 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
    23 цаг 7 мин
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
    23 цаг 12 мин
  • ДЦС-5 төслийн талбайгаас 102.9 мянган шоо метр үнсийг зөөгөөд байна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улаанбаатар Их дуулга тэмцээний медальтнуудын БҮРЭН жагсаалт
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Португал vs Узбекистан: Узбекистаны шигшээ баг түүх бүтээж чадах уу? 
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгууллаа
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • МСНЭ-ийн тэргүүлж, жолоог атгасан Л.Нинжжамц гэж хэн бэ?
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөлд тусгасан ОНЦЛОХ ЗААЛТУУД
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Монгол дахь анхны No Brand дэлгүүрийн хамт олонд нэгдэхийг урьж байна
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Монгол хөлбөмбөгийн шигшээ багийн өнгөрсөн 28 жилийн түүхэн ялалт, ялагдлууд
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК