Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Болд-Эрдэнэ: “Зура2”-т тагнуулын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаарх олон элементийг тун сонирхолтой дүрсэлсэн

2022-8-25
0
ЖИРГЭХ

“Фантастик” продакшны шинэ уран бүтээл “Зура2 царам ажиллагаа” кино тун удахгүй нээлтээ хийх гэж буй. Бүтээл бүр нь олны анхаарлыг татаж байдаг тус продакшныхан гурван жилийн дараа ийн шинэ уран бүтээлээ нээх гэж байна. “Зура2”-ын трэйлэр, тоглосон жүжигчдээс харахад л тун сонирхолтой уран бүтээл болсон нь илт. Тус кинонд УИХ-ын гишүүн Отгонбаатарын дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэтэй ярилцлаа.


-Танд өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Өдрийн мэнд.

-Та “Зура2” киноны саналыг хэрхэн хүлээж авсан бэ? “Зура1” киноны Отгонбаатар гишүүний дүрээр дахин тоглож байгаа юм билээ.

 -“Зура” киноны нэгдүгээр анги ковидын үед цахимаар нээлтээ хийж байлаа. Хоёрдугаар ангийн зураг авалтын зарим хэсгүүдийг гадаадад авсан. Харин миний дүрийн зураг авалт Буйр нуур болон хотод хийгдсэн. Нэгдүгээр ангийн дүр болох Отгонбаатар гишүүний дүр хоёрдугаар ангид мөн үргэлжилнэ. Хоёрдугаар ангид арай бага хэмжээгээр гарах ч өөрийн үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгээд явах дүр л дээ. “Зура2: Цурам ажиллагаа” кино бодит үйл явдлаас сэдэвлэсэн боловч тодорхой хэмжээний уран сайхны үйл явдал орно шүү дээ. Мөн тагнуулын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар чамгүй олон элемент орсон. Үүгээрээ маш сонирхолтой кино болсон гэж харж байгаа. Олон олон шинэ дүрүүд орж ирсэн. Тухайлбал, Ш.Доржсүрэн, С.Ариунбямба зэрэг жүжигчин “Зура2” кинонд тоглосон.

-Таныг эсрэг дүрээр их харах юм даа. Сүүлийн үеийн кино, жүжгийн дүр мөн л эсрэг дүрд ажиллажээ?

-Миний тоглосон эерэг дүрүүд байгаа л даа. Гэхдээ яалтчгүй эсрэг дүрүүд их байна. Сүүлийн үед “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг түшмэлийн дүр, “Зура2” киноны Отгонбаатарын дүр гээд эсрэг дүр бий.

-Та “Фантастик” продакшны хамт олонтой “Зура” төсөл дээр хамтран ажиллаа. “Фантастик” продакшн, кино багийн хамт олноос танд суралцах зүйл юу байв?

-Тийм ээ. “Зура” киноны хоёр анги дээр хамтран ажиллалаа. Сурах зүйл байлгүй яах вэ. “Фантастик” продакшны залуус эв нэгдэл сайтай, уран бүтээлдээ чин сэтгэлээ зориулж чаддаг, зохион байгуулалт өндөр байдаг учир уран бүтээлүүд нь үзэгч түмэнд их хүрдэг. Уран бүтээлчдийн хувьд хийж буй уран бүтээлээ сонирхолтой чанартай болгохын тулд маш нарийн зохион байгуулж ажилладаг учир өдий зэрэгтэй амжилттай яваа гэж боддог. Ийм сайхан чанаруудаас бид суралцах ёстой л доо.

-Та “Зура2” кино баг хамт олныг юу гэж тодорхойлох вэ?

-Аливаа уран бүтээл хийхэд маш олон хүний зүрх сэтгэл, хөдөлмөр шингэдэг шүү дээ. Дээр нь киноны арын алба гэж маш чухал алба байдаг. Энэ албанд хамгийн орой унтаж, хамгийн эрт босдог хүмүүс бий. Киноны туслахаар ажилладаг залуусдаа энэ завшааныг ашиглаад баяр хүргэж, амжилт хүсэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэд киноны хүндийг үүрч явдаг. Жүжигчин хүнийг зураг авалтдаа анхаарлаа хандуулах бүхий л нөхцөлийг бүрдүүлдэг. Тийм ч учраас арын албаны хүмүүс киноны маш том үүргийг гүйцэтгэдэг. Үүнийг үзэгч түмэндээ ойлгуулж хэлэх нь зүйтэй байх аа.

 -Та эгчтэйгээ хамт дахин нэг кинонд дүр бүтээжээ. “Зура2” киноны та хоёрын дүр хоорондоо хамааралтай юу?

-Тийм ээ. Хамааралтай. Эгч маань “Зура1” дээр гардаг Г.Мягмарнаран ахын гэр бүлийн хүний дүрд тоглосон. Харин би Г.Мягмарнаран ахын дүүгийн дүрд тоглодог. Ийм холбоо хамааралтай дүрүүд юм. Урд өмнө нь эгчтэйгээ хамт нэг кинон дээр тоглож байсан уран бүтээлүүд бий. Тухайлбал, эгч маань “Орхидос” киноны зохиолыг бичээд би гол дүрд нь тоглож байлаа. Энэ мэт хамтарч ажилласан түүхүүд бий л дээ.

-“Тамгагүй төр” жүжиг 70 удаа тасралтгүй тоглолоо. Танд ямар нэг ядрах мэдрэмж төрж байв уу? Эсвэл бүр дадал болчихсон уу?

-70 удаа тасралтгүй тоглоход хүн маш хүнд. Өөрөө мэдэхгүй ч бие махбод, зүрх сэтгэлд ачаалал өгч ядардаг. Дахин долоодугаар сарын 10-наас тоглолт эхлээд наймдугаар сарын 25 хүртэл 117 тоглож байна. Тоглолтгүй байх хугацаандаа сайн амрах хэрэгтэй байлгүй яах вэ.

-Театрын урлагийн чухам юу нь таныг ингэж өөртөө татав? Хэзээнээс театрын тайз таны мөрөөдөл болсон юм бэ?

-Театрын урлаг их гоё. Кино урлаг ч ялгаагүй. Театрын урлаг бол жүжигчин хүнийг хөгжүүлдэг. Олон найруулагчтай хамтран ажиллана. Театрт этик, ёс зүйд суралцана. Бусдыгаа хүндэтгэх, багаар ажиллах, бүх үеүүдтэйгээ харилцах харьцаа, хүндлэл зэрэг маш олон зүйлийг суралцдаг. Мөн жүжигчин хүн тайзан дээр өндөр сэтгэл зүйн бэлтгэлтэй,  алдах эрхгүй тоглодог. Тийм ч учраас олон удаа бэлдэж байгаад тоглоно. Тэр утгаараа жүжигчнийг нээдэг, хөгжүүлдэг. Амьд тоглолт хийх, үзэгчдийг мэдрэх зэрэг бүхий л мэдрэхгүйгээ зориулж тайзан дээр тоглодог. Өөрөөр хэлбэл, жүжигчин хүний оюун ухаан, ур чадвар, сэтгэл зүрх бүгдийг нь сорьдог талбар бол тайзны урлаг гэж би ойлгодог. Тийм ч учраас театрын жүжигчин болох юмсан гэж хүсэж мөрөөддөг байсан даа. Мэдээж кино урлаг ч мөн суралцах зүйл зөндөө бий. 

-Театрын урлагаас дэлгэцийн урлагийг илүүд үзсэн тохиолдол бий юу?

-Байлгүй яах вэ. Гэхдээ энэ бол хоёр өөр төрөл шүү дээ. Би өөрөө бие дааж кино хийж байлаа. Хамгийн сүүлд “Хоёр амь” кинонд оролцож, гол дүрд тоглосон. Аливаа уран бүтээл алдаа оноотой, сайнтай муутай болдог шүү дээ. Сайн уран бүтээл болоосой, сайн дүр болоосой гэж бодож хичээж ажилладаг.

-Танд “Тэгри Чину” кинонд тоглох санал ирсэн юм билээ. Та  бүр уг кинонд тоглохоор зөвшөөрсөн байсан сураг дуулсан. Яагаад тоглохоо больсон юм бэ? 

-Тийм ээ. Эби маань “Тэгри Чину” кинонд тоглох санал тавьсан. Г.Эрдэнэбилэг бид хоёр нэг багшийн удирдлага дор хамтдаа төгссөн. Амьдралын найзууд. Энэ кинонд тоглох ёстой байсан ч хараахан амжаагүй л дээ. Тухайн үед манай театрын 90 жилийн ой болоод, ажил их байсан учир татгалзахаас өөр сонголт байгаагүй юм.

-Таныг эмэгтэй хүний дүрд тоглож байсныг мэдэх юм байна. Ямар жүжгийн дүр билээ дээ?

-”Аварга жүжигчид” жүжигт эмэгтэй хүний дүрд тоглосон.  Энэ жүжигт хоёр жүжигчин залуу өв залгамжлагч хайж байгаа хөгшний тухай мэдээ сонин дээрээс уншдаг. Тэр хоёр яаж мөнгө олох вэ гэж байгаад эмэгтэй болж хувираад тэр хөгшнийд очдог. Ийм үйл явдалтай жүжигт нэг эрэгтэй болоод, нэг эмэгтэй болоод тоглодог. Н.Ганхуяг багш найруулж байсан жүжиг. 

-Жүжигчид эсрэг дүрд тоглоод өөрийгөө эвдлээ гэдэг. Тэгвэл таны хувьд инээдмийн дүрээр амжилтаа ахиулж байсан үе бий юу?

-Ч.Түвшин найруулагчийн найруулсан “Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх” жүжигт  2003 онд тоглож байлаа. Гол дүрд тоглосон юм. Дурламтгай, уймраа хүний дүр байсан. Энэ дүр намайг нэг шатаар ахиулж өгсөн гэж боддог.

-“Хамлет” жүжгийн Хамлетийн дүр бүтээснийг тань ярихгүй байж болохгүй нь. Танд яг энэ мөчид Хамлетын дүрд дахин нэг тоглох юмсан гэх бодол байна уу? Дахин тогловол таны өмнөх илэрхийлж байсан өнцөг өөрчлөгдөх байсан болов уу?

-Хамлетийн дүр намайг хөгжүүлж, нээж, шинээр төрүүлж өгсөн бахархаж явдаг дүр яах аргагүй мөн. Илэрхийлэх өнцгийн тухайд уран бүтээлчид нэгдээд нэг санаанд нийлчихдэг. Тухайлбал, бид энэ жүжгээр ийм зүйлийг зорино шүү гэдгийг ерөнхий найруулагч чиглүүлж явдаг. Бүх уран бүтээлчид тэр рүүгээ чиглээд, түүндээ зангидагдана. Мөн хөгжмийн зохиолч, зураач, хувцас хунар зэрэг нь тэр зорьсон зүйл рүүгээ чиглэдэг. Тиймээс бид тийм чиглэл, нэг өнцгийг бариад тавигдсан жүжиг яг тэр өнцгөөрөө л явна. Магадгүй шинэ уран бүтээлчид дахин өөрөөр, өөр өнцгөөс хараад тавьж болно. Хамлетийн дүрд эмэгтэй хүн хүртэл тоглосон тохиолдол бий. Тийм учраас л үүнийг сонгодог зохиол хэмээн нэрлэдэг. Хэзээ ч үзэл санаа нь хуучрахгүй, өгүүлэгдэж буй түүхүүд, дүрүүд маш сонирхолтой, дундаршгүй эрдэнэсийн уурхай мэт зохиол юм. Ийм ч учраас үүнийг үе үе тавьж байдаг, үүгээр хүн хүмүүжиж, оюун бодлоо цэвэрлэж байдаг. Харин дахин тоглоно гэхэд хэцүү л дээ. Уран бүтээлчид орж гарч байдаг учир шинээр дүр нөхөгдөх гээд бэрхшээлүүд бий.

-Таны тоглолтын цаг болоход арван минут үлдэж. Энэ хүртэл ярилцсанд баярлалаа.

-Тийм ээ. Цаг маш бага байлаа. Баярлалаа та бүхэнд.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.40)
    Хулгайн кино
    2022 оны 08 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    1 цаг 23 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    1 цаг 46 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    2 цаг 0 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    2 цаг 26 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    2 цаг 47 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    2 цаг 59 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    3 цаг 5 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 21 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 37 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    4 цаг 54 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    18 цаг 44 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    19 цаг 24 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    20 цаг 5 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    20 цаг 43 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    21 цаг 38 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    21 цаг 41 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    22 цаг 9 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    22 цаг 13 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    22 цаг 14 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    22 цаг 34 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК