Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хувьсал” продакшны өөр нэгэн хувьсал “Ноён эмэгтэй”

2022-8-28
0
ЖИРГЭХ

“Хувьсал” продакшн уран бүтээл бүрдээ хувьсаж, Монголын кино урлагт хувьслыг авчирсаар байна. Үүний нэгэн жишээ бол хоёрхон хоногийн өмнө нээлтээ хийсэн “Ноён эмэгтэй” УСК юм. Уг кино 16-н гол дүртэй гэдгээрээ тун онцлог. 16-н эмэгтэй гол дүрийн амьдралаар эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, хүчирхийллийн эсрэг хүчтэй дугарч, хөндөж чаджээ.  Киноны зохиолыг зохиолч С.Жаргалсайханы 20 жилийн өмнө бичсэн “Бид эрчүүдийг хүснэ” зохиолоос сэдэвлэн, зохиолч Г.Бямбасүрэн кино зохиол болгон буулгажээ. Ийнхүү уншигч та бүхэнд “Ноён эмэгтэй”-чүүдийн тухай киноны зохиолч, найруулагч, жүжигчдийн сэтгэгдлийг хүргэж байна. 


У.Уранчимэг: “Ноён эмэгтэй” бол “Хувьсал” продакшны өмнөх кинонуудаас юугаараа ялгарах вэ хэмээн бодож, их хичээж хийсэн уран бүтээл

“Ноён эмэгтэй” киноны найруулагч, жүжигчин У.Уранчимэг “С.Жаргалсайханы 20 жилийн өмнө бичсэн зохиолоос сэдэвлэн Г.Бямбасүрэн зохиолч маань буулгасан. 2020 онд Дархан хотод хоёр сар киноны зураг авалтаа хийсэн. Ковидын нөхцөл байдлын шалтгаанаас болоод амжихгүй явсаар өнөөдрийг хүрлээ. Дөрвөн хүнтэй зохиолыг 16 гол дүртэй зохиол болгон задалсан. Болж өгвөл олонд танигдаагүй, кинонд тоглоогүй удсан жүжигчдийг хамруулахыг маш их хичээсэн. Тоглосон бүх жүжигчид мэргэжлийн жүжигчид бий. Мөн орон нутгийн жүжигчдийг хамруулсан.

Хувьсал продакшны өмнөх кинонуудаас юугаараа ялгарах вэ хэмээн бодож, их хичээж хийсэн уран бүтээл юм.

Бид “Team Hero” багтай хамтран зураг авалтаа хийсэн. Мөн кино зураг авалт хийсэн павильоныг зураачийн баг хоёр сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн. Уг киноны маш олон олны хэсэгтэй хэсгүүд бий.

Олны хэсэгт Дархан хотынхон бүгд хөдөлсөн. Нэг сценад 400-500 хүнийг зэрэг тоглосон. 

“Хувьсал” продакшн энэ зун бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн. Зураг авалт 100 хувь дууссан. Ирэх оны гуравдугаар сард нээх бодолтой байна. Бүх насныханд зориулсан нэгэн өвөрмөц кино болсон гэж бодож байна” гэв. 


Б.Баатар: Монголчууд өөр юм үзэх цаг нь болсон

“Ноён эмэгтэй” киноны зураглаач Б.Баатар “Эмэгтэй хүмүүстэй ажиллах амаргүй байх гэсэн бодол хүн болгонд төрж байж магадгүй. Харин миний хувьд бол амар байсан. Тулааны хэсэг зэрэг хүнд зураг авалтуудыг бид маш сайн бэлдсэн учраас зураг авалт амжилттай болсон. Монголчууд өөр юм үзэх цаг нь болсон. Түүний төлөө бид зорьж явж байна.

Шоронгийн бүсгүйчүүдийн тухай энэ хүнд киног яаж үзэгчдэд хөнгөн хүргэх вэ гэдгийг их бодож ажилласан. Тийм учраас зураг авалтын өнгө, гэрэл, шийдлүүд маш шинэлэг.

Миний хувьд Хувьсал продакшны ирэх онд нээлтээ хийх кинонд хамтарч ажиллаж байгаа. Тэр киноноос Монголын үзэгчид үзэж хараагүй зүйлээ харах байх гэж бодож байна. Илүү шинэ түвшний бүтээл болж гарна гэдэгт итгэлтэй байна” гэв. 


Г.Бямбасүрэн: Маш их судалгаа хийж зохиолоо бичсэн 

“Ноён эмэгтэй” киноны зохиолч, жүжигчин Г.Бямбасүрэн “Зохиол нэг жилийн хугацаанд бичигдсэн. Энэ хугацаанд судалгааны ажил давхар явагдаж байсан. Кинонд 2000 оноос өмнөх цаг хугацааны үйл явдлыг харуулж байгаа. 2000 оноос өмнө цаг үе, нийгмийн байдал өөр байсан.

Шоронгийн амьдрал маш хүнд байсан гэдэг утгаар маш их судалгаа хийсэн. Судалгаан дээр үндэслээд киноны зохиолын цаг хугацааг 2000 оноос өмнөх үе болгож бичсэн.

ШШЕГ-ынхантай уулзаж ярилцаж байсан. Мөн ном зохиолуудыг маш сайн судалж, уншсан” гэлээ. 


О.Дөлгөөн: Даралттай хүйтэн усаар шүршүүлдэг сцена хүндрэлтэй байсан 

"Ноён эмэгтэй" киноны гол дүрийн жүжигчин О.Дөлгөөн “Хоёр жилийн өмнө тоглосон учир киноны зарим үйл явдлуудаа бараг мартчихсан байна. Киногоо үзэхэд зураг авалт, өнгө дүрс гээд маш шинэлэг байна. Мөн хамтарч ажилласан уран бүтээлчдээрээ маш их бахархлаа. Киноны ихэнх хэсгүүд сэтгэлийн хөдлөл шаардсан хэсгүүдтэй байсан. Бороонд авсан зураг авалт болон даралттай хүйтэн усаар шүршүүлдэг сценүүд хүндрэлтэй байсан.

Хамт олонтойгоо хамт, дээрээс нь дуртай ажлаа хийж байгаа учраас тийм ч хүндрэлтэй зүйл байгаагүй.

Эмэгтэй хүн бүрд байдаг олон зүйлсийн кинонд харууллаа. Хүн болгон үзээд нэгийг ойлгоосой, ухаараасай гэж бодож байна” гэв.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бэрэн (66.181.182.148)
    кино биш хиншүү хярвас гэвэл зохилтой.тэмээ уранчимэгийн кино гэж юу байхав.бүү үз цаг мөнгөний гарз.
    2022 оны 08 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банк: ТЕНДЕРИЙН УРИЛГА
    1 цаг 23 мин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    1 цаг 45 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    1 цаг 59 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    2 цаг 26 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    2 цаг 46 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    2 цаг 58 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    3 цаг 5 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 20 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 37 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    4 цаг 53 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    18 цаг 44 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    19 цаг 24 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    20 цаг 5 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    20 цаг 43 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    21 цаг 37 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    21 цаг 40 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    22 цаг 9 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    22 цаг 12 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    22 цаг 14 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    22 цаг 33 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК