Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Толгойтой болгон нь яруу найрагч болохгүй, авьяасгүйчүүд туургатныг төлөөлөхгүй

2022-11-09
0
ЖИРГЭХ

Яруу найргийн бурхан гэж хэрвээ байдаг бол түүний толгойг эргүүлж яваа хэсэг бүлэг нөхөд “Ярууслын чуулган” нэртэй монгол туургатны цахим яруу найргийн наадмыг улс орон даяар хоёр дох жилдээ зарлаж, олон зуун хүний шүлэг уншиж буй бичлэгээр цахим хуудсаа давлагаалуулж, хандалтаар нь өрсөлдүүлж байна. Юм бүхэнд хэм хэмжээ гэж байдгийн үлгэрээр тэдний энэ үйлдэл улам бүр хэтрээд буйг харан сууж тэсэлгүй энэ нийтлэлийг бичлээ.

Өнгөрсөн сарын 29-ний өдөр “Ярууслын чуулган” фейсбүүк хуудаснаа “Баярт мэдээ” хэмээн тодотгосон "Ярууслын чуулган монгол туургатны яруу найргийн наадмын нэгдүгээр шатанд шүлгээ уншсан 218 яруу найрагчдын шүлэг бүтээлээр ‘Дэлхийн Монгол туургатны яруу найргийн цоморлог’ анхны номыг гаргахаар зорилго тавин ажиллаж байгаа баярт мэдээг хүргэхэд таатай байна. Номын цагаан буян далай мэт цалгих болтугай” гэх нийтлэл оржээ. Энэ тэмцээнийг “Channel 11” телевиз, Монголын Маркетинг менежментийн хүрээлэн, “Shilen.mn” мэдээллийн сайт, “Ярууслын чуулган” ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа тухай тэмцээний удирдамжаас харж болно.

Аугаа их Д.Нацагдорж, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэнгээс эхлээд өнөө цагийн утга зохиолын түүхэн хуудсыг авьяасаараа хөшүүрэгдэн эргүүлж яваа олон залуусаас тэд уучлал гуйх ёстой. Олныг өрсөлдүүлсэнд нь биш, олиггүй шүлгүүдээр Монгол туургатныг төлөөлүүлэх гэж байгаад нь Монголын утга зохиолын ирээдүйн төлөө шим шүүсээ шахаж яваа олон яруу найрагчид тэднийг буруутгаж байна.

Энэ тухай яруу найрагч Х.Нямхишиг өөрийн цахим сүлжээндээ “Дэлхийн монгол туургатны яруу найргийг "Ярууслын Чуулган"-ы шүлгүүд төлөөлж чадах уу. Цоморлог /анталоги/ хэмээх тодотголын ард шилмэл, сонгомол гэсэн утга, шигшиж шүүсэн гэх агуулга ямагт явж байдгийг хэлүүлэх юун. Тус наадмын нэгдүгээр шатны 218 шүлгийн лавтайяа 80 хувь нь шүлэг гэхэд хэцүү юмс байсныг та ч мэдэж байгаа, би ч мэдэж байгаа, бид бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Уран зохиолын үнэ цэнэ, нэр хүнд, ахиц хөгжилд нэмэр биш, нэрмээс болж буйг нь ингээд, чимээгүй ширтсээр л суух уу. Уран зохиолдоо бид хайртай биш билүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.

Жинхэнэ яруу найргийн үнэ цэнэ, утга санаа, мөн чанар, сэнхрүүлэхүйн гайхамшиг гэдэг толгойтой болгоных нь ойлгож, амталдаг зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. Монголын утга зохиол угтаа яруу найргийг хайрладаг, шимтдэг хэнийг ч гадуурхалгүйгээр халуун энгэртээ тэврэн авсны гор нь одоо л гараад байх шиг санагдана. 1990-2000-аад оны үед “Болор цом” яруу найргийн наадмыг хүмүүс “Бөхийн өргөө”-г дэлбэлчих шахам дүүрэн үздэг байж билээ. Тийм л байсан Монголын яруу найргийн нэр хүнд өнөөдөр бичих дур төдий хэдхэн хүний ашиг сонирхол төдийхнөөр гутаалгах ёсгүйг сануулъя. Сүржин нэр зүүсэн энэ тэмцээний оролцогчдоос авьяасгүй гээд хэлчихээр нь дэндүү олон. Энэ жилийн тэмцээнд модернист Б.Галсансүх тэргүүтэй олон авьяастнууд уран бүтээлээ сойж байгаа. Мөн залуу авьяастнуудын төлөөллөөс ч мэр сэр бий. Тэднийг харлуулах гэсэнгүй. Гэвч нийтэд нь дүгнэхэд л хэлэх үгс ийм байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд "Болор цом"-ын эзэн, Азийн утга зохиолын анхны шагналт, Азийн тэргүүн яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай түрүүлсэн юм. Тэр бол бодь хүн мөнөөсөө мөн. Түрүүлсэнд нь баярласан хүний нэг нь би юм л даа.

 

Бухимдлын эзэн “Дэлхийн Монгол туургатны яруу найргийн цоморлог” гэх нэр нь хүндэдсэн энэ номд 218 хүний шүлэг багтах гэнэ. Тэндээс хэд нь жинхэнэ Монгол туургатны утга зохиолыг төлөөлөх вэ гэхнэ гарын арван хуруунд л тоологдоно. Энэ мэт завхруулагчдын тусаар жинхэнэ яруу найраг, яруу найрагчдын нэр хүнд газарт унаж яваа гээд хэлчихэд хол зөрөхгүй байх. Чанартай гэчихмээр тоотой хэдэн яруу найргийн тэмцээн манай улсад болдог. Тэрхүү наадмуудад дээрх тэмцээнээс харьцангуй цөөн хүмүүс бүтээлээ ирүүлдэг гэдгийг яруу найрагчид мэднэ.

Дээрх наадам яагаад олон хүнийг хамарч байгаагийн гол учир нь шагналын санд нь байгаа нь мэдээж. Тус тэмцээн өнгөрсөн жилийнхтэй адил буюу 50 сая төгрөгийн шагналын сантай. Ороо бусгаа, үнийн өсөлттэй энэ цаг үед их мөнгөний үнэр хэнийг ч шүлэг бичүүлэх шидтэй аж. Ердөө л нэг жишээ нь энэ болохоос биш “Сүү амтагдсан шүлгийн мөр” гэх мэтчилэн нэр зүүсэн луйварчид олон авьяасгүйчүүдийн шүлгийг түүвэрлэн ном гаргаж, халаасаа зузаалж явсан цаг саяхан шүү. Авьяасгүй, мэдрэмжгүй хүн ном гаргаж болохгүй гэх хууль байхгүй ч урлагийн хөгжлийн төлөө хэнээгээ дарж сурцгаах хэрэгтэй. Жинхэн яруу найрагч энэ хотын хаа нэгтээ чимээгүйхэн шүлгээ бичиж, сэтгэлээ тэмтэрч суугаа.

Мөнгө улаан, нүд цагаан орчлонд авьяасыг мөнгөөр үнэлэх цаг арай л болоогүй шүү та минь ээ!

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (66.181.179.59)
    Vnendee hun bur setgel dotroo yruu nairagch bish gej uu harin ch mongoliin yruu nairgiig ondort vnelj heden yruu nairagchdaa deesh tataj shagnal olj ogch bgaaa bus uu ene nohor ooroo hiij chadahgvi bolhoor ene tenduur shulsee vschruulj ywaa ymdagaa omno jil ooroo 1iin dawaanaas hasagdaj baisan sanagdaj bn
    2023 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (66.181.166.196)
    Тойргийн гадна хаягдсан нэг нөхөр л хэрүүл өдөөд байх шиг, яг үнэндээ бол монголын яруу найраг гэж одоо юу ч байхгүй ш дээ, байхгүй юмыг өмчлөх гээд л алалдаад байх
    2022 оны 11 сарын 09 | Хариулах
    • Тойрог татаад бга хэрэг үү хашаатай хонь биш
      2022 оны 11 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ
    13 цаг 1 мин
  • Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
    14 цаг 23 мин
  • Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
    14 цаг 48 мин
  • “Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
    15 цаг 0 мин
  • ӨМӨЗО-ы аялал жуулчлалын 36 дахь удаагийн наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ
    15 цаг 29 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүлжээ
    15 цаг 36 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулж, худалдааны шинэ дайн өдөөлөө
    16 цаг 9 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд 911 дуудлага мэдээлэл иржээ
    16 цаг 41 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
    16 цаг 47 мин
  • 26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
    16 цаг 59 мин
  • Иранд болж буй дайны нөлөөнд АНУ-ын 100 гаруй цэрэг шархаджээ
    17 цаг 15 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 27 мин
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
    17 цаг 36 мин
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    17 цаг 56 мин
  • “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа
    18 цаг 1 мин
  • Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
    18 цаг 20 мин
  • Л.Энх-Амгалан: Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болгохын тулд зургаан том бодлогын шинэчлэл хийнэ
    18 цаг 56 мин
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    19 цаг 18 мин
  • "COP17" ГЭЖ ЮУ ВЭ?
    19 цаг 21 мин
  • Н.Номтойбаяр: Дэлхийн адууны өдрөөр 2 тэрбум төгрөгийн орлого олсон
    19 цаг 24 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
24 баримт
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК