Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголд жилд дунджаар 60 орчим кино хийгддэг

2022-11-16
0
ЖИРГЭХ

Соёлын яам, Монголын кино урлагийн зөвлөл хамтран Соёлын бүтээлч сарын хүрээнд “Кино урлагийн салбарын зөвлөгөөн”-ийг өчигдөр зохион байгууллаа.

Энэхүү зөвлөгөөн нь Кино урлагийн зөвлөл байгуулагдсаны дараах анхны хэлэлцүүлэг болж байгаа бөгөөд салбарын шинэ хууль, эрх зүйн орчин, кино салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг салбарын нийт уран бүтээлч, оролцогч талуудад танилцуулах, дунд болон урт хугацааны бодлого, стратеги төлөвлөлтөд салбарынхны оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Зөвлөгөөнд салбарын 300 орчим уран бүтээлч, салбарын мэргэжилтнүүд оролцож байна.

Зөвлөгөөнд:  

  • Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн Кино урлагийн салбарт төрөөс баримталж буй бодлого

  • Монголын кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал Кино урлагийн салбарын бодлогын хэрэгжилт

  • Ардын жүжигчин, Урлаг судлалын ухааны доктор, кино найруулагч Г.Жигжидсүрэн Монголын кино урлагийн төрийн бодлогын хэлхээс

  • Кино найруулагч Ж.Сэнгэдорж Монгол кино бүтээлийн өнөөгийн хандлага, нөхцөл байдал сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлж байна.

Мөн Монголын урлагийн ажилтны холбооны Киноны нийгэмлэгийн тэргүүн, кино найруулагч Д.Золбаяр, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг нар салбарын хүний нөөц, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалт маркетинг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Зөвлөгөөнийг Соёлын сайд Ч.Номин нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр Монголын кино зах зээлийн талаар танилцуулж, кино урлагийг дэмжих талаар Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа бодлогын ажлын талаар мэдээлэл өгөв.

Тухайлбал, Соёлын яамнаас 2019-2020 онд явуулсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаагаар Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 80 кино студи, продакшн, 9368 суудал бүхий 15 кино театр, онлайн түгээлтийн 8 платформ, 700 орчим мэргэжилтэн ажиллаж, жилд дунджаар 60 орчим дотоодын кино бүтээгддэг байна. 2020 оны байдлаар кино, дуу дүрсний салбар тухайн жилдээ 850 гаруй тэрбум төгрөгийн орлого олсон бөгөөд судалгаанд оролцогчид кино, дуу дүрсний салбарын энэ орлого нь шууд болон дам байдлаар дуу хөгжим, утга зохиол, маркетинг сурталчилгаа зэрэг бусад салбартаа нөлөөлж байгаагаас гадна түүх, соёлын үнэт зүйлсээ кино урлагаар дамжуулан олон нийтэд таниулах, олон нийтийн санаа бодол, хандлагыг өөрчлөх, соён гэгээрүүлэх зэрэг чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Соёлын яамнаас кино урлагийг дэмжих талаар Төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Кино урлагийг дэмжих тухай хуулийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн өнгөрсөн 8-р сард Засгийн газрын хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих 2032 он хүртэлх арга хэмжээний төлөвлөгөө, 2027 он хүртэлх Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг батлан хэрэгжүүлж байгаад кино, дүрсний урлаг багтаж байна. 

Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар Франц улсад зохион байгуулдаг “Канын кино наадам”-д анх удаагаа Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол уран бүтээлчид оролцож,  Монголын кино зах зээл, хууль эрх зүйн орчныг олон улсад сурталчлан танилцуулсан зэргээр кино урлагийн салбарын хууль хэрэгжиж байна. 

Өнөөдрийн байдлаар Соёлын яам Кино урлагийн зөвлөлөөр дамжуулан дэлхийн 101 орны киноны хууль, журам, олон улсын 327 хамтын бүтээл бүтээх гэрээ, 20 соёлын шалгуурын хүрээнд кино урлагийг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн сацуу кино урлагаар дамжуулан үндэсний дархлаа, хэл соёлоо хадгалан хамгаалж, ирээдүй хойч үедээ кино урлагийн өвийг үлдээх ажлыг хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Соёлын яам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    11 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    25 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    52 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    1 цаг 12 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    1 цаг 24 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    1 цаг 30 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 46 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 3 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    3 цаг 19 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    17 цаг 10 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    17 цаг 50 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    18 цаг 30 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    19 цаг 8 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    20 цаг 3 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    20 цаг 6 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    20 цаг 34 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    20 цаг 38 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    20 цаг 40 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    20 цаг 59 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    21 цаг 5 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК