Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Амралтын өдрөөр уншихад тохиромжтой 8 ном

2022-11-19
0
ЖИРГЭХ

Ном, зохиолд шимтэгч хэн бүхэнд зориулан, амралтын өдрөөр уншихад тохиромжтой найман номын жагсаалтыг хүргэж байна. 

1.  Г.Г.Маркес – Зуун жилийн ганцаардал

Буэндигийнхний зургаан үеийн амьдрал ид шид, хувь тавилан, солиорол, улс төрийн үзэл баримтлал хийгээд зүүд, бодит амьдрал хоёрын аль нь болох нь мэдэгдэхээ болих санаанд оромгүй эргэлтүүд, хүний язгуур мөн чанарын илрэл зэрэг бичвэрийн сүлэлдээн уг зохиолын цөм болно. Уг бүтээл дэлхийн сонгодог уран зохиолын жагсаалтыг хэвлэгдсэн цагаасаа эхлэн түүчээлж, олон тайлал, таамаг дагуулсан сонгодог роман билээ. Хэрэв уншиж амжаагүй бол энэ зун таны заавал унших ёстой номын жагсаалтад бичигдэх учиртай юм.

2. Владимир Набоков – Лолита

Зохиолд дунд эргэм насны эр Гумберт аялж явахдаа нэгэн эмэгтэйн байшинд өрөө хөлслөн суудаг. Гумберт анхны хайраа золгүй байдлаар алдсанаас болж өсвөр насны залуу охидыг нууцхан хайрлах эмгэгтэй болсон байдаг. Ингээд эмэгтэйн гэрт толгой хорогдож түүний 12 настай бяцхан охин Лолитад сэтгэл алдарч нууцхан хүсэмжлэх болсноор зохиолын үйл явдал эхэлдэг. Зохиолч Владимир Набоковыг нэр алдарт хүргэсэн уг бүтээлийг уншихгүй өнгөрөөж болохгүй юм. “Лолита, амьдралын минь гэрэл гэгээ, биеийн минь халуун илч. Нүгэл хилэнц минь, амин сүнс минь. Лолита гэхэд хэл тагнай дээгүүр гурав алхаж, гурав дахь дээр нь шүдэнд тулна. Ло. Ли. Та.”

3. Л.Н.Толстой – Анна Каренина

Анна Каренина - Зөөлөн хавтастай

Зохиолд гурван гэр бүлийн ээдрээтэй түүхийг харуулна. Орос оронд баримталж байсан үзэл бодол, нөхцөл байдлын хүлээсүүдийг хүний нийгмийн сайн, муу аль аль талаас нь хөндсөн учир гялалзсан амжилтыг авчирсан зохиол юм. Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэлэлт, нууц дурлалын түүхийг өөр нэгэн хос болох Константин Левин, Китти Щербацкая нарын аз жаргалтай, цэвэр ариун хайрын өнгөн дээр тод томруунаар ялган харуулна. Өнгөц харахад Аннагийн бүх зүйл бүтэмжтэй мэт, хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд амьдралаас өөр юуг ч хүсэх вэ дээ гэмээр гял цал бууна. Гэвч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа.

4. Харүки Мүраками- Эрэг дээрх Кафка

Эрэг дээрх Кафка бол Харүки Мүракамигийн ес дэх роман бөгөөд Японд 2002 онд анх худалдаанд гарчээ.
Энэхүү романы үйл явдал зохиолын гурван гол баатар болох Саэки-сан, Тамүра Кафка, Наката нарын амьдралыг даган гурван зэрэгцсэн шугамаар орон зайн хувьд харилцан адилгүй, өөр өөр орчин нөхцөлд өрнөдөг. Гэвч хувь заяаны эрхээр эсвэл тэдний эртнээс хүсэж байсан хүслээр, дур гутам зөгнөлийн биеллээс зугтаахаар сураг тасарсан ээж эгчийгээ хайхаар замд гарах өсвөр насны хүү Кафка Тамүра, бодит ертөнцтэй зэрэгцээ орших өөр нэг ертөнц рүү нэвтрэх хаалгыг хааж, энэ ертөнцийн хүмүүст тохиолдож буй сонин хачин явдлуудыг зогсоож, бүхнийг хуучин хэвд нь оруулахаар зөнгөөрөө зүтгэх муурын хэл ойлгодог, учир битүүлэг хөгшин Наката, өөрийнх нь ер бусын амьдралд цэг тавих хэн нэгнийг хүлээн өдөр хоногийг аргацаан өнгөрүүлэх, нууцлаг эмэгтэй Саэки нарын зам хүссэн хүсээгүй нэг цэгт огтлолцдог.

5. Харуки Мураками- Норвегийн ой

Японы орчин үеийн уран зохиолын онцгой нэгэн төлөөлөгч бол яахын арагүй Харуки Мураками юм. “Норвегийн ой” хэмээх роман нь гарсан даруйдаа Муракамиг дэлхий дахинаа алдаршуулж, зөвхөн Японд л гэхэд хоёр сая хувь борлогдож, түүний эл номыг тавиуртай залаагүй сэхээтэн гэр бүл байгаагүй гэлцдэг.
Энэ зохиолд амьдралд хөл тавьсан нэгэн залуугийн амьдрал, хайр сэтгэл болоод хүмүүний нандин харилцааны тухай өгүүлнэ.

6. Харуки Мураками- Эмсгүй эрс

…Эмсгүй эрсийн зовлон шаналлыг гагцхүү Эмсгүй эрс л ойлгоном. Тэнд очсон хүн өрнийн салхины таатай сэвэлзээг арван дөрөвтэй оршихуйнхаа хамт үүрд алдана. Усан цэргүүдийн сулхан гингэнээн чихнээ хадна. Тэнгисийн ёроол дахь аммониты, целакант нүднээ үзэгдэнэ. Шөнийн нэг цагт хүн рүү залгана. Шөнийн нэг цагт танихгүй дуудлага авна. Хэн нэгнийг хаа нэгтээ ойшоох, болихоо шийдэж чадалгүй хүлээн сууна. Дугуйныхаа хийг шалгаж байтал нулимс тань хар аяндаа зам дээр дусагнана…

7. С. Анудар- 4 биш 4


С.Анудар өнөөгийн бидний амьдралын бодит үнэнийг идеалист гүн ухааны үүднээс сэтгэн мэдэрч өөрийнхөө товч тодорхой, өвөрмөц аргаар дүрсэлжээ. Түүний зохиолын гол баатрууд бол амьдралд дуртай, маш хүмүүнлэг, цэвэр ариун, чөлөөт амьдралыг мөрөөдөгсөд юм. Тус зохиол нь өвөрмөц уран сайхны хэлбэртэй авангард рок зохиолын төрөлд ойр болно
“Над руу зочид ирдэг. Зочид – сэтгэлийн байдлууд. Гуниг. Жаргал, тэд нарын танилууд, бүх юм. Хаалга тогшиж орж ирдэг, хаалга эвдэж ирдэг. Миний хаалга бөх цоожтой, эвдэх аргагүй. Хэн ч ирсэн би дургүйцдэггүй. Тэд адил. Бүх юм. Хэнийг ч урих хэрэггүй. Урилга байдаггүй, тэд ч байхгүй. Өөрсдөө ирдэг. Би хүлээж л байна. Чи цай уу. Явсных нь дараа аяга угаах дургүй. Тавигдсан газраа байж байг. Бүх юм байх ёстой газартаа. Чи цай уу. Тэд нарыг орж гарахад би дуртай. Нэг дургүй юм бол тэд нар явдаггүй. Явсан ч үлддэг. Би тэд нартай цуг амьдардаг байх. Бүгдээрэнтэй нь. Бүх юм. Хааяа харагдахаа больдог ч гэсэн, байгаа нь, ирэх нь, дандаа мэдрэгддэгТэд хаашаа ч явдагггүй. Тэд нар нэг нэгнийгээ хучдаг, алдаг, дараа нь сэхдэг, заримдаа өөрөөр. Хамаа алга. Мэдэхгүй. Би ганцаараа үлдмээр байна.”

8. М.А.Булгаков – Нохойн зүрх

“Нохойн зүрх” тууж бол Булгаковын хамгийн дуулиантай, маргаантай, этгээд бүтээлүүдийн нэг юм. Профессор Филипп Филиппович Преображенскийгийн нохойд хүний өнчин тархи суулгах туршилт хийж ямар үр дүнд хүрсэн тухай эл тууж өгүүлнэ. Зохиолд гарч байгаа 1920-иод оны Москва хотын барилга, гудамжны нэр бодит төдийгүй тэр үед гарч байсан театр, циркийн үзүүлбэрүүд ч жинхэнэ аж. Этгээд бичлэг, зохиолчийн ур чадварыг шавхсан энэхүү бүтээл танд уран дүрслэл ямар хүчтэй илэрхийлэмж болохыг мэдрүүлэх болно.

Ж.Саяан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр 90 нас хүрч буй Р.Чойномоос онцлох 5 шүлэг
Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
    10 мин
  • Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
    24 мин
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
    51 мин
  • Монгол Улсын авлигын индексийн оноо 2 пунктээр буурч, 10 байраар ухарлаа
    1 цаг 11 мин
  • Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    1 цаг 23 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв
    1 цаг 29 мин
  • Өнөөдрийн аймаг, цэргийн харцага начин цолтны барилдаанд хэн түрүүлэх вэ?
    1 цаг 45 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 2 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
    3 цаг 18 мин
  • Б.Ачбадрах гүйлтийн цанын спринт төрөлд өрсөлдлөө
    17 цаг 9 мин
  • Э.Ариунтунгалаг 68 дугаар байрт орлоо
    17 цаг 49 мин
  • Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 3 хувиар нэмэгджээ
    18 цаг 29 мин
  • Энэ сарын 13,14-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа
    19 цаг 7 мин
  • Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх хоёр эмийн сангийн гэрээг цуцалжээ
    20 цаг 2 мин
  • Милан–Кортина 2026: Өвлийн олимпын медалийн хүснэгтийг Норвеги тэргүүлж байна
    20 цаг 5 мин
  • Трампаар “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжлуулсан олимпын тамирчин Хантер Хесс: “Би эх орондоо хайртай” гэж мэдэгдлээ
    20 цаг 33 мин
  • Трамп АНУ-ыг төлөөлөн олимпод оролцож буй  цаначинг “жинхэнэ ялагдагч” хэмээн доромжиллоо
    20 цаг 37 мин
  • Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
    20 цаг 38 мин
  • Украины скелетоны тамирчны дайны хохирогчдыг дүрсэлсэн дуулгыг Олон улсын олимпын хороо хориглолоо
    20 цаг 58 мин
  • МУГЖ Э.Лхагва-Очир Налайх дүүргийн "Хүндэт иргэн" боллоо
    21 цаг 4 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Б.Жавхлан: Дэлхий нийтээрээ Монгол Улсад анхаарлаа хандуулж байна
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Ардчилсан намын дарга асан "расист" байв
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалтад 4000 сурагч хамрууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Монголчууд өвлийн олимпод: 1964-2022 он хүртэлх түүхээр аялцгаая!
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
24 баримт
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК