зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХОРВАТ Бразилуудыг, АРГЕНТИН Нидерландуудыг Торгуулийн цохилтоор  хожиж 4-т шалгарлаа

2022-12-10
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ өндөрлөх шатандаа орлоо. Нийт 64 тоглолтоос 57, 58 дахь тоглолт болж Евролын төлөөлөл Хорватын баг, Өмнөд Америкийн  төлөөлөл Аргентины баг хагас шигшээд шалгарлаа. Шөвгийн 8-ын үлдсэн хоёр буюу ДАШТ-ий 59, 60 дахь Марокко-Португал, Англи-Франц тоглолт XII.10-ны бямба гаргийн орой болно.

_____ Хорват-Бразил 1:1 /4:2/. гоол: Неймар 105 мин (0:1), Петрович 117 мин (1:1). _Торгуулийн цохилтын цуврал: Власич 1:0, Родриго алдсан 1:0,  Майер 2:0, Каземеро 2:1,  Модрич 3:1, Педро 3:2, Оршич 4:2, Маркиньос алдсан 4:2.

Тэмцээнд түрүүлж аваргын Цом өргөх гол фаворитоор нэрлэгдэж байсан Бразилын баг өмнөх “Россия -2018” ДАШТ-ий дэд аварга, мөнгөн медальт Хорватад торгуулийн цохилтоор хожигдож гэртээ харих боллоо. Европын шилдэг багуудын нэг Хорват хагас шигшээд шалгарлаа. Финалд үлдэхийн төлөө шөвгийн 4-т Өмнөд Америкийн өөр нэг төлөөлөл Аргентинтай тоглоно.

Үндсэн 90 минутад ялагч тодролгүй тэмцээний дүрмээр 30 минут сунгасан энэ тоглолтын гол баатар нь Хорватаас хаалгач Ливакович, харин Бразилын багт гялалзах од нь довтлогч Неймар байсан. Тэрбээр Хорватын хаалганд  тоглолтын нэмэлт цагийн 105 минутад гоол хийж багтаа 1:0-ийн тэргүүллийг авчирлаа. Энэ гоол нь Бразилын шигшээгийн бүх цаг үеийн мэргэн буучийн рекордыг 77 гоолоор тогтоосон домогт Пелегийн амжилтыг давтсан үзүүлэлт байв. Хорватууд шүүгч эцсийн шүгэл үлээхээс гуравхан минутын өмнө 117 минутад нийслэл Загребийн “Динамо” багтаа тоглодог Оршичийн дамжуулалтаар мөн энэ багт тоглодог Петровичийн оруулсан гоолоор тоог 1:1 болгож тэнцүүлсэн. Үлдсэн хугацаанд хоёр баг нэмж гоол оруулаагүй. Тоглолт үндсэн 90 болон сунгасан 30, нийт 120 минутад тэнцээгээр өндөрлөсөн учраас хасагдах шатны дүрмийн дагуу ялагчийг торгуулийн цохилтоор тодруулах болсон. Дүрмээр хоёр баг эхлээд ээлжлэн таван удаа торгуулийн цохилт хийнэ. Энэ тав дотор гоолын зөрүү гарвал ялагч шууд тодорно. Адил үзүүлэлттэй тэнцээгээр дуусвал хоёр багаас нэг нэгээр нь ээлжлэн торгуулийн цохилт гүйцэтгүүлнэ. Өөрөөр хэлбэл эхэлж алдсан нь хожигдоно гэсэн үг. Бразилын багаас шүүгчид нэр өгсөн дарааллаар нэгд бичигдсэн Родриго, дөрөвт бичигдсэн Маркиньос гоол хийж чадаагүй. Харин Хорватын нэр өгсөн дарааллын эхний дөрвөн тоглогч бүгд торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж гоол хийснээр тоо 4:2 болсон. Гоолын зөрүү нэгэнт хоёр болсон учраас багууд тав дах цохилтоо хийх шаардлагагүй байлаа.

Энэ тоглолтын дараа Бразилын хэвлэл мэдээллийнхэн “Бид Дэлхийн аварга болохоор Катарыг зорьсон. Хагас шигшээд ч шалгарч чадсангүй. Бидний хийж чадах ганц зүйл уйлах”, “Үндсэн цагт хожиж чадаагүй нь бидний алдаа байлаа. Хорватын Ливакович шиг супер хаалгачтай багийг торгуулийн цохилтоор хожих магадлал бараг зуун хувь байхгүй гэдгийг дасгалжуулагч Тите огт таамаглаагүй юм болов уу” гэж бичжээ. Испанийн “Реал М” клубт тоглодог легионер Родригоор торгуулийн цохилт хийлгэхээр сонгосон дасгалжуулагч Титег олон хүн шүүмжилж байгаа аж. Родриго цохилт алдсан төдийгүй Хорватын гоол хаалганд орохдоо бөмбөг түүний биенд шүргэж чиглэлээ өөрчилснөөр хаалгач Алиссоны хаах боломжийг үгүйсгэснийг дурдаж байна. “Хойтон жилийн наадам хол байна даа, хол байна. Гэвч” гэдгийн үлгэрээр “Катар 2022” ДАШТ-ийг өндөрлүүлсэн Бразилчууд дөрвөн жилийн дараа 2026 онд “саахалтын” зайтай АНУ, Мексик, Канад, гурван улсад болох ДАШТ-ийг хүлээх боллоо. Энэ тэмцээнд очихдоо Бразилын баг Титегээс өөр дасгалжуулагчтай очно. Учир нь, Тите дасгалжуулагч баг нь Хорватад хожигдсоны дараа ажлаасаа шууд чөлөөлөгдсөн байна. Харин тэднийг торгуулийн цохилтоор буулгаж авсан Хорватын баг тэмцээнээ үргэлжлүүлж финалд шалгарахын төлөө хагас шигшээд тоглоно.

_____ Аргентин-Нидерланд 2:2 /4:3/. гоол: Молина 35 мин (1:0), Месси торгуулийн цохилтоос 73 мин (2:0, Вегхорст 83 мин (2:1), Вегхорст 90+11 мин (2:2). _Торгуулийн цохилтын цуврал: Ван Дийк алдсан 0:0, Месси 1:0,  Бергейс алдсан 1:0, Паредес 2:0,  Копейнерс 2:1, Монтел 3:1, Вегхорст 3:2, Фернандес алдсан 3:2, Де Йонг 3:3, Мартинес 3:4.

Энэ тоглолт нь хөлбөмбөгийн драм байлаа. Түрүүлэх тааварт бичигдэж буй цөөн багуудын нэг Аргентин тоглолтын 35 дахь минутад 1:0 тэргүүллийг авсан. Багийн ахлагч Мессигийн гайхалтай дамжуулалтаар хамгаалагч, Испанийн “Атлетико” багт тоглодог легионер Молино гоол хийж Хорватын хаалганы торыг хөдөлгөсөн. Хоёрдугаар үед тоглолтын 71 дэх минутад хөлбөмбөгийн амьд домог Месси өөрөө торгуулийн цохилтоос гоол хийж тоог 2:0 болгон хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч, нийт үзэгчдэд Аргентин хагас шигшээд шалгарлаа гэсэн итгэлийг төрүүлсэн. Гэтэл хоёрдугаар үед 76 дахь минутад сэлгээгээр талбайд орж ирсэн довтлогч Вегхорст хөлбөмбөгийн гайхамшгийг бүтээж 83 минутад нэхэлтийн эхний, шүүгчийн мэдлийн 90+11 минутад тэнцээний гоол хийж тоог 2:2 болгон бүх нөхцөлийг зуун наян хэм эргүүллээ.

Шүүгч 30 минут сунгасан, хоёр баг харилцан довтолсон ч нэмж хожлын гоол оруулсангүй. Ингээд хасагдах шатны дүрэм ёсоор ялагчийг торгуулийн цохилтоор шийдвэрлэх боллоо. Нидерландын багаас цохилт хийх таван тоглогчийн дараалалд нэр бичигдсэн эхний хоёр нь болох хамгаалагч Ван Дийк, довтлогч Бергейс нар дараалан алдаж гоол оруулаагүй. Аргентины багаас хагас хамгаалагч Фернандес дөрөв дээр босохдоо нэг алдаж гоол оруулаагүй Торгуулийн цохилт тав дахь ээлжийн тоглогч хүртэл үргэлжилсэн. Эцэст нь тоо 4:3 болж Аргентинчууд хожил байгуулж хагас шигшээд шалгарч, Нидерландууд тэмцээнээ дуусгаж гэртээ харихаар болсон.

Финалд шалгарахын төлөөх Аргентин-Хорватын гал гарсан тоглолт хөлбөмбөг сонирхогч та биднийг хүлээж байна. Хагас шигшээгийн энэ тоглолт Арванхоёрдугаар сарын 14-ний лхагва гаргийн үүрээр 03.00 цагаас эхэлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
"СП фалконс" багийн түүхэн ялалт-Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас
Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
    11 цаг 59 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсад хүрэлцэн ирлээ
    12 цаг 25 мин
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    12 цаг 51 мин
  • Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ
    13 цаг 32 мин
  • Маргааш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
    13 цаг 45 мин
  • Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ
    13 цаг 53 мин
  • Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх замын хойд эгнээг маргааш нээнэ
    14 цаг 7 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    14 цаг 27 мин
  • Цахилгаан дугуй, скүүтерийн зогсоол хийж байна
    14 цаг 36 мин
  • Г.Дамдинням: Монгол Улс өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна
    15 цаг 35 мин
  • Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх гурван томоохон төсөл 82-99 хувьтай хэрэгжиж байна
    16 цаг 31 мин
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд газар хөдөллөө
    16 цаг 36 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    16 цаг 59 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13367 болжээ
    17 цаг 6 мин
  • Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана
    17 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа
    17 цаг 25 мин
  • “Чамтай бас чамгүй” клип 1.5 сая үзэлтээр рекорд тогтоолоо
    17 цаг 54 мин
  • Усанд живсэн хүнд үзүүлэх анхан шатны тусламж
    18 цаг 45 мин
  • Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргажээ
    18 цаг 50 мин
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
    18 цаг 56 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Эмгэнэл
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • Голомт банк ажилтaнууддаа урамшуулал олголоо
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
  • Э.Батшугар: Монголын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улс өндрөөр үнэлж байна
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК