Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Гал асна” тоглолт 2025.08.23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглогдохоор бэлтгэл ажил хэдийнэ жигдэрчээ. Урлагийн тайзнаа дуулж эхэлснээс хойших 40 жилийн түүхэн дэхь бүх цаг үеийн хитүүдээр тун удахгүй амьсгалах нь.
“Чамтай бас чамгүй” дууны клипний шинэчилсэн найруулга youtube сувагт байршсанаас хойш долоо хоногийн хугацаанд 1.5 сая үзэлттэй байна. Залуу уран бүтээлч Морнигстартай дуулсан энэхүү дуу ийнхүү бүх цаг үеийн рекорд тогтоолоо.
Тоглолтоос өмнө фенүүддээ барьж буй сюрприз ийм байхад 23-ны үдэш шоу ертөнцөд ямар тэсрэлтүүд хийхийг таашгүй.