зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баяртай, гунигт хүү минь

2022-12-13
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөг гэхээр л сонирхдог ч, үгүй ч бай таны толгойд Месси, Роналду гэх хоёр нэр орж ирэх байх. Тийм ээ, Роналду бол яах аргагүй домог... Түүн шиг домогт тоглогчтой нэг зуунд амьдарч, нэг агаараар амьсгалж, нэг түүхийг гэрчилж байгаа бид дэндүү азтай хүмүүс билээ.


Тэр багаа ахлан ДАШТ-д хэсгээ тэргүүлж, Швейцарын шигшээ багийг хасагдах шатанд 6:1 харьцаатай хожсон ч шөвгийн наймын тоглолтод Мароккогийн шигшээ багт ялагдал хүлээв. Тэрбээр энэ жил дөнгөж төрсөн хүүгээ алдсан бөгөөд сэтгэл зүй олон хямралыг даван туулсаар буй. Мөн сүүлийн хоёр ч тоглолтод багийн дасгалжуулагч нь түүнийг сэлгээнээс тоглуулсан юм. Ажиглагчдын үзэж буйгаар энэ нь Роналдуд хүнд цохилт болсон бөгөөд замналынхаа сүүлийн ДАШТ-ий  тоглолтуудыг сэлгээнээс үзнэ гэдэг ямар л олиг байх вэ дээ. ДАШТ түүний хувьд ийн дуусав. Нүдэндээ нулимс дүүрэн буцсан тоглогчоо шүтэн бишрэгчид нь гунигтайгаар үдсэн юм. Баяртай, гунигт Роналду... Бид чиний орон зайг ДАШТ болгонд үгүйлнэ. Үр хойчдоо үлгэр, домог мэтээр ярих болно. ДАШТ-ий цом чамд үгүй ч, бидний сэтгэлд дэлхийн аваргуудын нэг нь чи мөнөөсөө мөн. 

Түүний тухай:

Португалийн хөлбөмбөгчин Кристиано Роналду дос Сантос Авейро нь Кристиано Роналду буюу “CR7” гэдэг нэрээр нь хөлбөмбөгийн хорхойтнууд мэднэ. Тэрбээр долоо дугаарын өмсгөлийг өмсдөг учраас ийм нэрээр алдаршсан юм. Роналду 1985 оны хоёрдугаар сарын 05-нд Мадейра арлын Фуншал хотод төрсөн.

Гэр бүл:

Тэрээр тогооч Мария Долорес дос Сантос Авейро болон цэцэрлэгч Хосе Динис Авейро нарын гэр бүлд дөрөв дэх хүүхэд нь болон мэндэлжээ. Түүний ах Угу 1975 онд төрсөн, эгч Эльма нь 1974 онд төрсөн, Лилиана Катя нь 1977 онд төрсөн. Эгч Катя Авейро нь дуучин болсон байна. Түүний эцэг 2005 онд архины хамаарлаас болж, насан эцэслэжээ. 

“Кристиано” гэх нэрийг ээжийнх нь төрсөн эгч өгсөн гэдэг. Харин аав нь тухайн үед Америкийн эрхийг барьж байсан Рональд Рейганыг шүтдэг байсан тул хүндэтгэн, нэрний эхний үеийг нь хүүдээ өгсөн гэдэг.

Бага нас:

Кристиано хоёр настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн, зургаан настайдаа тэрбээр орон нутгийн бага сургуульд сурч, Баррейросын сургуулийн дунд ангид суралцаж, сурлага сайтай хүүхдүүдийн нэг байжээ. Тэр шинжлэх ухаанд дуртай байсан ч англи хэлнийхээ хичээлд дургүй байв. Түүний ааш зан өсвөр насандаа хэт эвдэрсэн бөгөөд 14 настайдаа Роналду багш руугаа сандал шидсэнийхээ төлөө сургуулиасаа хөөгджээ.

 

Карьерын эхлэл:

Зургаан настайдаа тэр Андоринха хэмээх багт тоглох урилга хүлээн авч, аав нь хагас цагаар ажиллаж, клубийн хөлбөмбөгийн дүрэмт хувцас урладаг болов. 1993/94 оны улиралд Камачи гэх багтай хийсэн тоглолтод 0:2-оор хожигдож байсан багтаа сэлгээнээс оролцож, хоёр гоол оруулснаар 3: 2-оор ялахад нь тусалсан. Удалгүй арлын хамгийн хүчирхэг хоёр клуб Кристианог сонирхож эхэлсэн бөгөөд Загалмайлсан эцэг Роналдо Насьонал клубын залуучуудын багийг дасгалжуулж байсан нь залуу хөлбөмбөгчнийг эгнээндээ нэгтгэх хүслийг нь өдөөжээ.

15 настайдаа тэрбээр зүрхний төрөлхийн гажиг гэх онош сонсож, хагалгаанд орсон нь хөлбөмбөг тоглоход нөлөөлсөнгүй. Улмаар 2001 он наймдугаар сард тэр 2000 еврогийн цалинтай анхны гэрээгээ үзэглэжээ. Тэрбээр 1997-2003 оны хооронд Португалын лигийн  Спортинг багт хүчин зүтгэж, дэлхийн дасгалжуулагчдын хараанд өртөн улмаар Английн алдарт Манчестер Юнайтед багт 2003-2009 оны хооронд тоглов. Энэ хугацаанд тэр 196 тоглолтод 84 гоол оруулсан юм. Үүний дараагаар тэр Испанийн Реал Мадрид багт 2009-2018 он хүртэл тоглов. Энэ цаг үе брол түүний замналын хамгийн орил хэсэг мөнөөс мөн. Реал Мадридад тоглох хугацаандаа тэр 292 тоглолтод оролцож, 311 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ.

Реал Мадридад өнгөрөөсөн удаан хугацааныхаа ард тэр Италийн алдарт Ювентус багт нэгдэв. Нийт 98 тоглолтод оролцон 81 гоол оруулсан юм. Ингэснээр 2021 онд тус багаас татгалзаж, замналаа эхлүүлсэн Манчестер Юнайтед багтаа эргэн ирсэн билээ. Одоо зохиогдож ДАШТ-ий өмнөхөн багийн удирдлагууд Роналду нарын дунд маргаан үүсэж, улмаар амин хайртай багаа тэр орхисон.

Энэ ДАШТ-ий дараагаар тэр Саудын Арабын лигт тоглох тухай шуум явах болсон. Мөн тэр Португалын үндэсний шигшээ багт 2003 оноос хойш тоглож буй бөгөөд энэ ДАШТ түүний хувьд хамгийн сүүлийнх нь болж буй. 

 

Амжилт:

Өдий хүртэл тэр 1284 оролцож, 885 гоолыг оруулаад байгаа юм. Тэрбээр дэлхийн хамгийн баян хөлбөмбөгчин бөгөөд жилд 200 сая евро буюу монгол мөнгөөр 720 тэрбум төгрөг олдог. 

  • Шигшээ багийн түүхэн дэх мэргэн бууч: 111 гоол
  • Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх мэргэн бууч : 14 гоол
  • Тоглосон тоглолтын тоогоор Европын аварга шалгаруулах тэмцээний рекорд эзэмшигч: 24 тоглолт
  • Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны түүхэн дэх мэргэн бууч: 31 гоол
  • Португалийн шигшээ багийн түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч: 111 гоол
  • Тоглолтын тоогоор Португалийн шигшээ багийн рекорд эзэмшигч: 180 тоглолт
  • Клубын түвшинд олон улсын тоглолтуудын түүхэн дэх шилдэг мэргэн бууч: 140 гоол
  • Европын тэмцээнд тоглосон тоглолтын тоогоор рекорд эзэмшигч: 185 тоглолт
  • УЕФА Аваргуудын лигийн түүхэн дэх мэргэн бууч: 137 гоол
  • УЕФА Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн шилдэг оновчтой дамжуулалт: 42 оновчтой дамжуулалт
  • Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх мэргэн бууч : 7 гоол
  • УЕФА Аваргуудын лиг болон Европын цомын тэмцээнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан амжилт: 17 гоол
  • УЕФА Аваргуудын лигийн хамгийн олон хет-трик хийсэн рекорд эзэмшигч: 8 хет-трик
  • Реал Мадридын түүхэн дэх мэргэн бууч: 450 гоол
  • Реал Мадрид нэг улиралд оруулсан гоолын тоогоор дээд амжилтын эзэн: 61 гоол
  • Ювентус нэг улиралд оруулсан гоолын тоогоор дээд амжилтын эзэн: 37 гоол
  • Мадридын дерби түүхэн дэх мэргэн бууч : 22 гоол
  • FIFA-гийн шагналын гурван бөмбөгийг бүгдийг нь авсан цорын ганц тоглогч: Хүрэл (2007), Мөнгө (2009), Алт (2008)
  • Испанийн хөлбөмбөгийн түүхэнд 6 улирал дараалан бүх тэмцээнд 50 ба түүнээс дээш гоол оруулсан цорын ганц тоглогч
  • УЕФА Аваргуудын лигийн түүхэнд 7 улирал дараалан 10 ба түүнээс дээш гоол оруулсан цорын ганц тоглогч
  • Нэг улиралд хамгийн олон хет-трик хийсэн Ла лигийн рекорд эзэмшигч: 8 хет-трик
  • Италийн аварга шалгаруулах тэмцээнд дараалан гоол оруулсан тоглолтын тоогоор рекорд эзэмшигч: 11 тоглолт
  • УЕФА Аваргуудын лигийн дээд амжилтыг эзэмшигч нь дараалан гоол оруулж чадсан тоглолтын тоогоор: 11 тоглолт
  • УЕФА Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон хет-трик хийсэн рекорд эзэмшигч: 3 хет-трик
  • Хуанлийн жилд олон улсын тоглолтод оруулсан гоолын тоогоор рекорд эзэмшигч: 32 гоол

Л.Сайнаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
"СП фалконс" багийн түүхэн ялалт-Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас
Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
    13 цаг 14 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсад хүрэлцэн ирлээ
    13 цаг 41 мин
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    14 цаг 7 мин
  • Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ
    14 цаг 48 мин
  • Маргааш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
    15 цаг 1 мин
  • Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ
    15 цаг 9 мин
  • Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх замын хойд эгнээг маргааш нээнэ
    15 цаг 23 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    15 цаг 43 мин
  • Цахилгаан дугуй, скүүтерийн зогсоол хийж байна
    15 цаг 51 мин
  • Г.Дамдинням: Монгол Улс өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна
    16 цаг 50 мин
  • Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх гурван томоохон төсөл 82-99 хувьтай хэрэгжиж байна
    17 цаг 47 мин
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд газар хөдөллөө
    17 цаг 52 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    18 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13367 болжээ
    18 цаг 22 мин
  • Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана
    18 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа
    18 цаг 41 мин
  • “Чамтай бас чамгүй” клип 1.5 сая үзэлтээр рекорд тогтоолоо
    19 цаг 10 мин
  • Усанд живсэн хүнд үзүүлэх анхан шатны тусламж
    20 цаг 0 мин
  • Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргажээ
    20 цаг 5 мин
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
    20 цаг 12 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Эмгэнэл
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • Голомт банк ажилтaнууддаа урамшуулал олголоо
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
  • Э.Батшугар: Монголын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улс өндрөөр үнэлж байна
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК