зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аргентины баг Хорватыг хожиж ДАШТ-д гурав дахиа, Месси анх удаа түрүүлэх алтан боломжит финалд шалгарлаа

2022-12-14
0
ЖИРГЭХ

Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий аваргын төлөө финалд тоглох эхний багаар хагас шигшээд Хорватыг 3:0-ээр хожсон Аргентин тодорлоо. Финалд тоглох хоёр дахь нь ямар баг байх вэ гэдэг манайхаар XII.15-ны 03.00 цагаас эхлэх хагас шигшээгийн Франц-Марокко тоглолтоор шийдэгдэнэ.

_____Аргентин-Хорват 3:0. гоол: Месси торгуулийн цохилтоор 34 мин (1:0), Альварес 39 мин (2:0), Альварес 69 мин (3:0).

Тоглолтын эхлэхийн өмнө Катарын найрал хөгжимчид Оросын хөгжмийн зохиолч Б.Фомины “Dear long” романсыг тоглолоо. Үгийг нь Оросын яруу найрагч К.Педровский бичсэн энэ романс нь 1920-иод оны эхээр Франц дахь Орос цагаачдын дунд ихэд алдаршжээ. Хожмоо 1962 онд Америкийн Южин Раскин бага зэрэг ондоо аялгуутай, англи шинэ үгтэй “Those Were the Days” романс болгож өөрчилснөөр дэлхий даяар түгэж алдаршсан байна. Өнөөдрийн байдлаар уг романсыг Вьетнам, Япон, Хятад, Еврей, Англи, Испани, Герман, Португал, Турк, Нидерланд, Литва, Эстони, Финланд, Швед, Чех, Словак, Польш, Белорусь, Хорват, Румын, Унгар, хорин нэгэн хэлээр дуулдаг ажээ.

Тоглолт хоёр багийн бие биенээ тандсан, довтолгоо зохион байгуулахыг хорьсон аядуу тайван эхэллээ. Аргентины хөлбөмбөгчид гоол хийх боломж үүсгэсэн анхны довтолгоо нь эхний үе талдаа орж байхад хагас хамгаалагч Фернандесийн хаалга оносон цохилт байв. Үүнээс хойш Аргентинчууд хурдтай сөрөг довтолгоо удаа дараа хийж Хорватын хаалганд гоол хийхээр эрэлхийлсэн. Үр дүн ч удаан хүлээлгэсэнгүй. Английн “Манчестэр Сити” клубт тоглодог легионер Альверас айлын торгуулийн талбайд ганцаар гарч ирэхэд Хорватын хаалгач Ливакович алдаа гаргаж зогсоолоо. Шүүгч Орсато торгуулийн цохилт заасан. Багийн ахлагч Месси торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж тоог 1:0 болгож багтаа тэргүүллийг авчирлаа. Энэ гоол нь Мессигийн 2006-2022 оны таван ДАШТ-ий 25 дахь тоглолтдоо Аргентины шигшээ багийнхаа төлөө хийсэн 11 гоол байв. Урьд өмнө нь ДАШТ-д тус улсын шигшээ багийн тоглогчдоос хамгийн олон 10 гоол оруулсан Батистутагийн дээд амжилтыг эвдэж шинээр тогтоолоо. Тэрбээр энэ тоглолтод талбайд гарснаар ДАШТ-ий бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон 25 тоглолтод оролцсон Германы домогт хөлбөмбөгчин Маттеусийн дээд амжилтыг давтсан. Месси одоо “Катар 2022”-ын финалд тоглоход л дээд амжилтыг 26 болгож  бас шинэчлэн тогтоох юм.

Эхний гоол орсноос ердөө таван минутын дараа, энэ өдөр нь ёндоотой байгаа довтлогч Альверас талбайн дунд шугамаас бөмбөг тууж явсаар Хорватын хаалганы тор хөдөлгөж тоог 2:0 болгосон. Тэрбээр хоёрдугаар үе эхэлснээс хойш 14 дэх минутад хаалгачийн талбайд Мессигийн ур чадвараа гайхуулж дамжуулсан бөмбөгийг цохиж өөрийн хоёр дахь, багийн гурав гоолыг оруулж тоог 3:0 болголоо.

Хорватуудад энэ тоглолтод үндсэн цагт тэнцэх, хожих нь байтугай, гоол оруулах боломж ч гарсангүй. Гарсангүй гэхээсээ, гайхалтай формтой байгаа Месси, Альверас тэргүүтэй Аргентинчууд тэдэнд боломж гаргасангүй гэвэл үнэнд ойрхон байх.

Өмнөд Америкийн улс орнуудад хөлбөмбөг үндэсний спорт байдаг учраас багаасаа тоглож байгалийн өгөгдөл авьяас нь тодорсон залуучууд олноор цойлон гарч ирдэг. Эдгээр авьяаслаг залуучууд Европын том клубүүдэд шилжин ирж хөлбөмбөгийн тактикийн цагаан толгойг сурснаар дэлхийн хэмжээний шилдэг тоглогч болдог. Европын хөлбөмбөгийн топ клубүүдэд тоглодог легионеруудаас бүрдсэн шигшээ багтай Өмнөд Америкийн төлөөллүүд ДАШТ-д амжилт гаргадаг билээ. Финалд шалгарсан Аргентины шигшээ багийн гарааны үндсэн 11 тоглогч гэхэд Месси, хагас хамгаалагч Паредес, хамгаалагч Тальяфико нар Францын, хаалгач Мартинес, довтлогч Альверас, хагас хамгаалагч Макалистер, хамгаалагч Ромеро нар Английн, хамгаалагч Молино, хагас хамгаалагч Родриго нар Испанийн, хагас хамгаалагч Фернандес, хамгаалагч Отаменди нар Португалын лигт тус тус тоглож байна.

Аргентины баг хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд финалд зургаа дахь удаа шалгарлаа. Өмнөх таван финалын  тоглолтод 1978, 1986 онд өрсөлдөгчөө хожиж дэлхийн аварга болж байсан. Бусад гуравт нь 1930, 1990, 2014 онд хожигдож ДАШТ-ий мөнгөн медаль хүртсэн. Месси нь 2014 онд Германы багт хожигдоход багийн ахлагч байлаа. Одоо 35-тай Мессид хөлбөмбөгчин болсны хамгийн том хүсэл мөрөөдөл биелж дэлхийн аварга болох ганц боломж нь энэ удаагийн “Катар 2022”ДАШТ-ий финалын тоглолт.

Финалын тоглолт Арванхоёрдугаар сарын 18-ны 23.00 цагаас, Аргентин-Хорватын тоглолт болсон “Лусиал” цэнгэлдэхэд эхэлнэ. Аргентины баг хагас шигшээд Франц-Мароккогийн аль хожсонтой нь Аваргын төлөө тоглоно.

Харин хагас шигшээд хожигдсон Хорватын баг Арванхоёрдугаар сарын 17-ны 23.00 цагаас хүрэл медалийн төлөө Франц-Мароккогийн аль хожигдсонтой нь тоглоно. Өмнөх “Россия 2018” ДАШТ-ий мөнгөн медальт Хорватуудад өрсөлдөгчөө хожиж медалиа ихэрлүүлэх сайхан боломж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
"СП фалконс" багийн түүхэн ялалт-Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас
Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
    13 цаг 30 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсад хүрэлцэн ирлээ
    13 цаг 57 мин
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    14 цаг 23 мин
  • Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ
    15 цаг 4 мин
  • Маргааш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
    15 цаг 17 мин
  • Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ
    15 цаг 25 мин
  • Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх замын хойд эгнээг маргааш нээнэ
    15 цаг 39 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    15 цаг 59 мин
  • Цахилгаан дугуй, скүүтерийн зогсоол хийж байна
    16 цаг 7 мин
  • Г.Дамдинням: Монгол Улс өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна
    17 цаг 6 мин
  • Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх гурван томоохон төсөл 82-99 хувьтай хэрэгжиж байна
    18 цаг 3 мин
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд газар хөдөллөө
    18 цаг 8 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    18 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13367 болжээ
    18 цаг 38 мин
  • Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана
    18 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа
    18 цаг 57 мин
  • “Чамтай бас чамгүй” клип 1.5 сая үзэлтээр рекорд тогтоолоо
    19 цаг 26 мин
  • Усанд живсэн хүнд үзүүлэх анхан шатны тусламж
    20 цаг 16 мин
  • Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргажээ
    20 цаг 21 мин
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
    20 цаг 28 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Эмгэнэл
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • Голомт банк ажилтaнууддаа урамшуулал олголоо
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
  • Э.Батшугар: Монголын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улс өндрөөр үнэлж байна
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК