зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Марокког хожсон Дэлхийн хошой аварга Францын баг Дэлхийн хошой аварга Аргентинтай финалд тоглоно

2022-12-15
0
ЖИРГЭХ

 

Хөлбөмбөгийн “Катар 2022” ДАШТ-ий Аваргын алтан медаль, Цомын төлөө шигшээ тоглолтод Францын баг Аргентинтай тоглох боллоо. Манайхаар пүрэв гаргийн үүрээр болсон хагас шигшээ тоглолтод Францын “гурван өнгөтнүүд”  энэ удаагийн “Катар 2022” ДАШТ-ий сенсаацын эзэн Мароккогийн багийг 2:0-ээр буулган авч финалд шалгарлаа. Өмнөх өдөр нь Аргентины баг хагас шигшээд Хорватыг хожиж шигшээ тоглолтод шалгарсан.

___Франц-Марокко 2:0. гоол: Эрнандес 5 мин (1:0), Коло-Муни 79 мин (2:0)___

Манай хойд хөрш “Россия 2018” ДАШТ-д түрүүлж авсан Дэлхийн аварга цолоо хамгаалахаар Катарт ирсэн “гурван өнгөтнүүд” хэмээх Францын баг хагас шигшээд Мароккотой хийсэн тоглолтод гараагаа сайн эхлүүлсэн. Шүгэл дуугарснаас хойш ердөө таван минутын дараа Италын “Милан” клубт тоглодог легионер Эрнандес айлын хаалганд гоол хийж тоог 1:0 болгож багтаа тэргүүллийг авчирлаа. Эхний гоол орсноос таван минутын дараа Мароккогийн хагас хамгаалагч Унахи тооны харьцааг тэнцүүлэх боломж гаргасан ч цохилтыг нь хаалгач Уго Льорис хаалт тавьж багаа аварсан. Төд удалгүй Францууд тоглолтын 17 дахь минутад хоёр дахь гоолоо Мароккогийн хаалганд хийх шахсан. Довтлогч Жиругийн цохьсон бөмбөг шон оносон. Нэгдүгээр үеийн төгсгөл рүү Францын багаас довтлогч Жиру, төвийн хамгаалагч Варан, Мароккогийн багаас төвийн хамгаалагч Эль-Ямиг нар гоол оруулах боломж үүсгэсэн ч ашиглаж чадаагүй. Нэгдүгээр үе 1:0-ээр өндөрлөсөн. Тоглолтын нэгдүгээр үед Мароккогийн багийнхны бухимдал төрүүлсэн  нэг үйл явдал болсон нь талбайн шүүгч Рамосын буруу шүүлттэй холбоотой байлаа. Тоглолтын 27 дахь минутад Францын хамгаалагч Эрнандес Мароккогийн хагас хамгаалагч Буфальд гар хүрч дүрмийн алдаа гаргасан. Гэтэл мексик шүүгч Рамос нь “зодуулсан” Буфалийг алдаа гаргасан гэж эндүүрч түүнийг шар хуудсаар торгосон. VAR-ын шүүгчид видео давталтаар шүүгч Рамост болсон үйл явдлыг үзүүлсэн боловч тэрбээр зөрүүдэлж шийдвэрээ өөрчлөөгүй.

Хоёрдугаар үеийн эхээр хоёр баг харилцан довтолж, ялангуяа Мароккочууд тэнцээний гоол хийх гэж илүү идэвхтэй байлаа. Гэвч Француудын хана хэрэм мэт нягт хамгаалалтыг давж чадаагүй. Тоглолтын 79 дэх минутад Францын супер довтлогч Мбаппе айлын хаалгачийн талбайд гоцлон тоглолт хийж хэд хэдэн хамгаалагчийг хуурч бөмбөгөө алдалгүй хадгалж байгаад хаалга руу цохилоо. Бөмбөг нэг хамгаалагчийн хөлнөөс буцаж ойж арван хэдхэн секундын өмнө сэлгээгээр талбайд гарч ирсэн довтлогч Коло-Мунигийн өмнө унасан. Коло-Муни ч боломжийг зуун хувь ашиглаж хаалганы алсын булан руу цохиж гоол оруулснаар тоог 2:0 болгосон. Хоёр гоолын давуутай болсон Францууд эцсийн шүгэл дуугарах хүртэлх үндсэн цагийн үлдсэн 11, шүүгчийн сунгасан 6, нийт 17 минутын хугацаанд маш тайван байж, тоглолтын хэмнэлийг удирдаж хаалгандаа гоол алдалгүй 2:0-ээр хожил байгууллаа. Харин эсрэгээрээ Мароккочуудын тоглолт унасан. Нэгд тэнцээний гоол хийх гэж их гүйж ядарсан, хоёрт хоёр дахь гоол алдсан нь тоглогчдын сэтгэл санаанд нөлөөлсөн.

Энэ ДАШТ-ий финалд хүрэх фаворитоор нэрлэгдэж байсан Европын хүчирхэг Бельги, Испани, Португалын багийг дараалан хожиж тэднийг гэрт нь хариулж сенсаац дэгдээсэн Мароккогийн баг хагас шигшээд дэлхийн аварга Францыг дийлсэнгүй хожигдлоо. Африк тив, Арабын орнуудаас анх удаа хагас шигшээд шалгарч түүхэн амжилт гаргасан Мароккогийн баг Хүрэл медалийн төлөө Хорваттай тоглоно. Хэрвээ хожвол Африк тивээс ДАШТ-ий медаль хүртсэн анхны баг болох юм.

1978, 1986 онд түрүүлсэн Дэлхийн хошой аварга Аргентин, 1998, 2018 онд түрүүлсэн Дэлхийн хошой аварга Францын багууд хэн нь гурав дахь удаа ДАШТ-д түрүүлэхээ Арванхоёрдугаар сарын 18-нд болох финалын тоглолтоор шийднэ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонсголын бэрхшээлтэй тамирчдын дэлхийн наадамд Монголоос 25 хүнтэй баг оролцоно
"СП фалконс" багийн түүхэн ялалт-Монголын хөлбөмбөгийн гэрэлт хуудас
Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
Боксын ДАШТ-нд оролцох Монголын 10 боксчны найм нь тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (183.177.99.230)
    Франц хожиноо хөө Аргентинаа нутаг буцваа хөө
    2022 оны 12 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
    14 цаг 34 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсад хүрэлцэн ирлээ
    15 цаг 0 мин
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    15 цаг 26 мин
  • Онцгой байдлын алба хаагчдын онцгой нэмэгдлийн урамшууллыг 40 хувь болгож нэмнэ
    16 цаг 7 мин
  • Маргааш хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
    16 цаг 20 мин
  • Улаанбаатар хотод хаягдал ус дахин боловсруулж, жилд 18 сая метр.куб гүний усыг хэмнэнэ
    16 цаг 28 мин
  • Зүүн дөрвөн замаас Офицерын тойрог хүртэлх замын хойд эгнээг маргааш нээнэ
    16 цаг 42 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    17 цаг 2 мин
  • Цахилгаан дугуй, скүүтерийн зогсоол хийж байна
    17 цаг 11 мин
  • Г.Дамдинням: Монгол Улс өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна
    18 цаг 10 мин
  • Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх гурван томоохон төсөл 82-99 хувьтай хэрэгжиж байна
    19 цаг 6 мин
  • Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд газар хөдөллөө
    19 цаг 11 мин
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
    19 цаг 34 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13367 болжээ
    19 цаг 41 мин
  • Төмсний 72, хүнсний ногооны 62 хувийг дотоодоос хангана
    19 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний аврах бригадын үйл ажиллагаатай танилцлаа
    20 цаг 0 мин
  • “Чамтай бас чамгүй” клип 1.5 сая үзэлтээр рекорд тогтоолоо
    20 цаг 29 мин
  • Усанд живсэн хүнд үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 20 мин
  • Баавгай суурин газарт үзэгдэж, мал руу дайрах тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой зөвлөмж гаргажээ
    21 цаг 24 мин
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
    21 цаг 31 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Эмгэнэл
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • Голомт банк ажилтaнууддаа урамшуулал олголоо
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
  • Э.Батшугар: Монголын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улс өндрөөр үнэлж байна
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК