Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Галт тэрэг солилцоо нэмэгдэх тусам Монгол Улсын татвар, валютын орлого нэмэгдэж, санхүүгийн үзүүлэлт сайжирна

2022-12-17
0
ЖИРГЭХ

 

Цар тахлаас үүдсэн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний доголдол сэргэж амжаагүй байхтай зэрэгцээд халдварыг хумих зорилгоор БНХАУ-ын авч хэрэгжүүлсэн хөл хорионы арга хэмжээ Эрээн-Замын-Үүд өртөөдийн галт тэрэг солилцоог огцом бууруулсан. Учир нь, манай улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх бүх ачаа барааг зөвхөн чингэлгээр хүлээн авна гэсэн тус улсын шаардлага энэ төрлийн тээврийн хэмжээг ихээхэн буурахад хүргэв. Үүнээс шалтгаалан УБТЗ-ын төсвийн орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг экспорт, дамжин өнгөрөх тээвэрлэлт буурч, орлого нь төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй саяхныг хүргэжээ. Саяхныг гэдгийг доор сийрүүлье.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-наас эхтэй БНХАУ-ын хилийн шаардлага энэ оны аравдугаар сарыг хүртэл үргэлжлэв. Энэ хугацаанд хоногийн дундаж галт тэрэг солилцоо ердөө 10-т хүрч байсан. Уг нь, Монгол, БНХАУ-ын төмөр замуудын хилийн хэлэлцээрээр хоногт солилцох галт тэрэгний тоог 14 байхаар тохиролцсон. Гэвч есдүгээр сарын сүүлч хүртэл БНХАУ-ын тал тохиролцсон тоондоо хүргэж аваагүй юм. Харин УБТЗ-ын удирдлагын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхээр Хятадын талтай уйгагүй ярилцаж, олон удаа хүсэлт тавьсны үр дүнд аравдугаар сар гарсаар галт тэрэг солилцоо нэмэгдэхүйц сайжирч хоногт солилцох галт тэрэгний тоог 14-өөс доош буулгасангүй. Зарим тохиолдолд бүр 15 ч хүргэж авав. Тодруулбал, аравдугаар сард гурван удаа, арваннэгдүгээр сард таван удаа 15 галт тэрэг, нэг удаа 16 галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн нь УБТЗ-ын санхүүгийн үзүүлэлтүүд нааштай гарч, оны эхнээс үүрсэн алдагдлын хэмжээ буурах нөхцөл бүрдэж эхэллээ. Тэгвэл өчигдөр УБТЗ Замын-Үүд өртөөгөөр БНХАУ-ын Эрээн өртөөнд түүхэндээ анх удаа 17 галт тэрэг хүлээлгэн өгсөн мэдээлэл хэвлэлд гарган тавьжээ. Эдгээр 17 галт тэргэнд 200 вагон задгай нүүрс, 99 опен топ чингэлэгтэй нүүрс, 159 вагон төмрийн хүдэр, 30 вагон зэс, 38 вагон жонш, 46 вагон целлюлоз, 123 транзит чингэлэг, 79 экспортын чингэлэг багтаж. Би мэргэжлийн хүн биш. Гэхдээ экспортын нүүрсний хэмжээ л гэхэд өмнөхөөс бараг хоёр дахин буюу зургаан галт тэрэг болж нэмэгдсэн байна. УБТЗ-ын хувьд хойшид галт тэрэг солилцоог 20 хүртэл нэмэгдүүлэх бодлого барьж байгаа юм билээ. Хэрэв галт тэрэг солилцоо энэ маягаар нэмэгдэж, 20-д хүрвэл Монгол Улсаас хоногт гарах экспортын түүхий эдийн гарц нэмэгдэж, төсөвт төвлөрүүлэх татварын орлого болон валютийн урсгалыг нэмэх нэг нөхцөл бүрдэж эхэлнэ гэсэн үг. Улс эх орны нийгэм, эдийн засгийн байдал сайнгүй, түмэн олон үймээнтэй энэ үед ганц ч гэсэн гялтайх мэдээ байгаа нь сайн хэрэг.

БНХАУ-ын эрх баригчдын тогтоосон “Тэг ковид” бодлого тус улсын олон сая иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, олон хоног тэмцэл хийхэд хүргэсэн. Үүний үр дүнд БНХАУ чанга хатуу хөл хориогоо сулруулж, иргэдийн зорчих эрхийг нээж эхлэв. Тодруулбал, “Financial times” сонинд мэдээлснээр, ачаа тээврийн урсгалд тавьсан хязгаарлалтаа цуцалсан талаар дурджээ. Энэ нь, экспорт, импортын ачаа тээврээс шууд хамааралтай манай улсын хувьд сайн мэдээ юм. Мэдээж, энэ бүхнийг дагаад Монгол Улсын эдийн засагт эерэг тусах нь дамжиггүй. Их гүрний нөлөө их. Дэлхийд хоёрт эрэмблэгдэх аварга зах зээл хажууханд маань байна. Хатуу хөл хорионоос үүдээд зогсонги байдалд ороод байсан номер нэг үйлдвэрлэгч улсын эдийн засаг идэвхжиж, түүхий эдээр ангаж цангасан нь ойлгомжтой. Түүний тусгал нь ч өнөөдөр УБТЗ-ын галт тэрэг солилцоог нэмэгдүүлж, Гашуунсухайт-Ганц модны боомтоор гарах автомашины тоог нэмж байж мэдэх. Ямартаа ч энэ бүхэн УБТЗ хийгээд манай улсын эдийн засагт ашигтай тусна. Ер нь, экспортын тээврийг нэмэгдүүлэх хэд хэдэн шалтгаан бидэнд бий.

Яагаад гэвэл, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад айлчлахдаа уул уурхайн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар урт хугацаанд тогтвортой хөгжүүлж, Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар болсон. Сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн алба ёсны айлчлалын хүрээнд ч  экспортын нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, хоёр талын худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх, уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрс урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх зэрэг асуудлаар харилцан ойлголцолд хүрч чадсан. Хамгийн гол нь, хоёр орны хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох, Замын-Үүд-Эрээн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, шинэ технологи ашиглах замаар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар төрийн тэргүүнүүд хөндөн ярилцсан нь тун сайн.

 

Дээр дурдсанчлан, Монголын түүхий эд Хятадад бараа бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгдээд буцаад дэлхий даяар тардаг болсон ертөнцөд амьдарч байгаагийн хувьд бусдын адил урд хөршийн зах зээлээс хуваалцах нь зүйн хэрэг. Хятадын үндэсний статистикийн хорооноос зарласан мэдээллээр энэ онд тус улсын эдийн засгийн өсөлт жилээрээ 3.2, ирэх жил 4.4 хувь хүрч өсөх төлөвтэй юм. Арванхоёрдугаар сарын 9-нд БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян Аньхуй мужийн Хуаншань хотод болсон “1+6” дугуй ширээний яриа, хэлэлцээнд оролцохдоо олон улсын эдийн засгийн томоохон байгууллагын тэргүүнүүд, хэвлэлийнхэнд хандан ийн хэлэв. “Энэхүү яриа хэлэлцээ нь олон талт үзлийг хэвээр хадгалж, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэн дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулна гэдэгт итгэлтэй байна. Талууд макро бодлогын зохицуулалтыг сайжруулж, тогтвортой өсөлт, инфляцийн эсрэг тэнцвэрт байдлыг хадгалж, эрчим хүч, үр тарианы зах зээлийн хэвийн үйл ажиллагааг баталгаажуулан дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, саадгүй байлгах ёстой. Хятад улс бол дэлхийн нээлттэй байдлын үр шимийг хүртэгч, дэмжигч, одоо байгаа олон улсын дэг журам, эдийн засаг, худалдааны дүрэм тогтолцоог хамгаалагч, оролцогч орон бөгөөд олон улсын эдийн засгийн зургаан байгууллагыг холбогч үүргээ илүү сайн биелүүлж, харилцан нээлттэй байдлыг өргөжүүлэхийг тууштай дэмжих болно” гэв. Түүний үгэнд нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгах тухай дурдагджээ. Нийлүүлэлтийн сүлжээ тогтвортой байх нь бидэнд чухам ямар ач холбогдолтой юм бэ.   

 

Та бид нийлүүлэлтийн сүлжээний талаарх ойлголтыг маш товч, цэгцтэй авах нь чухал. Сэдэв том, агуулга өргөн тул заавал үүнийг дурдах болох нь. Хүй нэгдлийн үеэс өнөөг хүртэл бүх өрсөлдөгч онолуудаа няцааж, эзэнт гүрэн, улс орныг өөрчлөн та бидний ирээдүйд хамгийн сайн хөтөч болж буй цорын ганц хууль бий. Тэр бол эрэлт нийлүүлэлтийн хууль. Эрэлт нийлүүлэлт гэдэг зөвхөн барааны үнэ тогтоход хэрэглэгддэг зах зээлийн зарчим биш. Хүний амьдралын бүхий л зүйлд тэнцвэрийг эрэлхийлсэн динамик хүч байсаар ирсэн. Бид Адам Смитийн чөлөөт зах зээл, Давид Рикардогийн харьцангуйн давуу тал биелэлээ олохыг нүдээр харсан. Чухамдаа эрэлт нийлүүлэлтийг ашигтай холбосон газар руу капитал, ажиллах хүч, үйлдвэрлэл урсан ордог жамтай. Харин өнөөгийн бидний улс төр, дайн, цар тахлын саадтай байдлаас үл хамааран дэлхийг хөдөлгөөнд оруулж байдаг зүйл бол дэд бүтэц болон нийлүүлэлтийн суваг юм. Нэгэн эдийн засагчийн бидэнд сануулснаар дайны улмаас нөөц /түүхий эд/ хомсддог билээ. Тэгвэл цар тахал ч түүнээс дутахгүй гэдгээ харуулав. Ийм үед хилийн зурвас тогтвортой, нээлттэй байснаар л хомсдолыг даван гарах учиртай. Дэлхийн эдийн засгийн форумын гаргасан мэдэгдлээс харахад олон улсын хил гааль дээрх саадыг хамгийн багадаа хоёр дахин багасгахад дэлхийн худалдааг 15, олон улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг таван хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо гарч. Энгийн ийм жишээнээс л улс эх орон, бүс нутгийн хөгжлийг тэтгэхэд нийлүүлэлтийн суваг ямар чухал болохыг та харж болно. Ерөөс нийлүүлэлтийн суваг гэдэг түүхий эд материалыг бараа, үйлчилгээ болгож, эргээд та бидэнд хүргэдэг эко систем. Их товчоор та бид гэртээ зүүн өмнөд Азийн орнуудад угсарсан зурагтынхаа өмнө суугаад баруун Европт тарьж ургуулсан алим амтлангаа хойд Америкт үйлдвэрлэсэн утсаар хэн нэгэнтэй ярих боломж олдож байгаа юм шүү дээ. Энэ бүхэн нийлүүлэлтийн сувгийн гинжин хэлхээний үр дүн. Та бидний өдөр тутмын энгийн хэрэглээнээс л харахад дэлхий нийт бие биенээсээ, аливаа бараа бүтээгдэхүүнийг хангах нийлүүлэлтийн сүлжээнээс маш их хамааралтай болсон.

Монгол Улсын экспортын орлого эхний гурван улиралд бууралттай гарсан. Харин дөрөвдүгээр улиралд ашигтай гарах нь ойлгомжтой байна. УБТЗ сүүлийн улиралд шуурхай арга хэмжээ авч ажилласны үр дүнд экспортын тээврээ нэмэгдүүлж чаджээ. Замын-Үүдийн төмөр замын хилийн гарцаар гарч буй 17 галт тэргийг  ахиад ч нэмэгдүүлэх боломжтой.  Ямар ч хямралын үед давхар боломж байдаг гэдэг. Гагцхүү түүнийг олж харах л чухал. Тиймээс алдсан боломжоо нөхөж экспортын тээвэр, галт тэрэг солилцоогоо нэмэгдүүлэхэд анхаарал хандуулах нь төмөр замчдын хямралын гарц ч байж мэднэ.

                                                                                                     Б.Мөрөн

 

   

  

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (197.211.63.1)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 03 | Хариулах
  • DR. ADITYA (197.211.63.1)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ
    12 цаг 58 мин
  • Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын үсэг зурлаа
    14 цаг 21 мин
  • Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
    14 цаг 46 мин
  • “Очирдара” бренд Таобаогоос цүнх бөөндсөн үү?
    14 цаг 58 мин
  • ӨМӨЗО-ы аялал жуулчлалын 36 дахь удаагийн наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ
    15 цаг 27 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг илрүүлжээ
    15 цаг 34 мин
  • Трамп Канадын бараанд 50 хувийн татвар ногдуулж, худалдааны шинэ дайн өдөөлөө
    16 цаг 6 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд 911 дуудлага мэдээлэл иржээ
    16 цаг 38 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
    16 цаг 45 мин
  • 26,992 суралцагч хотхоны бага сургуульд, 8100 суралцагч төрөлжсөн ахлах сургуульд суралцана
    16 цаг 57 мин
  • Иранд болж буй дайны нөлөөнд АНУ-ын 100 гаруй цэрэг шархаджээ
    17 цаг 12 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 24 мин
  • Английн хөлбөмбөгийн домог Кевин Киган 75 насандаа таалал төгслөө
    17 цаг 33 мин
  • Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    17 цаг 54 мин
  • “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа
    17 цаг 59 мин
  • Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
    18 цаг 17 мин
  • Л.Энх-Амгалан: Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль болгохын тулд зургаан том бодлогын шинэчлэл хийнэ
    18 цаг 54 мин
  • Б.Энх-Оргилын аваргын бүсээ хамгаалан тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
    19 цаг 15 мин
  • "COP17" ГЭЖ ЮУ ВЭ?
    19 цаг 19 мин
  • Н.Номтойбаяр: Дэлхийн адууны өдрөөр 2 тэрбум төгрөгийн орлого олсон
    19 цаг 21 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
  • Баяр, амралтын өдрүүдэд 39 иргэний амь насыг аварч, 75 иргэний аюулгүй байдлыг хангалаа
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
24 баримт
  • Төрийн тэргүүн нь Монголд айлчилж буй Тажикистан Улсын тухай 24 баримт
  • Дэлхийн аваргын хулгайлагдсан цомын анхны хувилбарыг Пиклс нэртэй нохой олж байв
  • Манай улсад айлчилж буй Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК