Иргэн Т нь нэгэн сүлжээ дэлгүүрт менежерээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн 16 нэр төрлийн 7.8 сая төгрөгийн бараа материалыг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, 11 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэгджээ.
Шүүх уг торгох ялыг гурван жилийн хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлөх хугацааг оноосон байна. Гэвч Т нь шүүхээс тогтоосон хугацаанд 11 саяас хоёр сая төгрөгийг төлж, есөн сая төгрөгийн торгох ялыг хугацаандаа төлж дуусгаагүй учир прокурор түүнд оноосон торгох ялыг хорих ялаар солих дүгнэлтээ шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс иргэн Т-д төлөөгүй есөн сая төгрөгийн торгох ялын арван таван нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 600 хоногийн хорих ялаар сольж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ. Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Сэтгэгдэл (1)