
Ардчилсан нам мэдээлэл өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ удаагийн дотоод сонгуулиар манай нам эрс шинэчлэлийг хийлээ. Нийт 378 Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 60 хувь нь 40-өөс доош насны залуучууд сонгогдсон. Энэ бол урьд хожид манай намд байгаагүй шинэчлэл болж байна. Хамгийн залуу Үндэсний бодлогын хорооны төлөөлөгч 21 настай бол хамгийн өндөр настай нь 68 настай. Мөн хүйсийн тэгш харьцааг хадгалаад 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй гишүүд бүрдсэн. Таван аймгийн дарга нараас бусад нь шинэ аймгийн намын дарга нар сонгогдсон" гэв.




















































