Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хамтарсан ажлын хэсэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын 48 мөрдөгч ажиллаж, 47 хэргийг мөрдөж байна. 57 хүнд хологдох долоон хэргийг шүүх рүүү шилжүүлсэн. 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна.
УИХ-ын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг мөрдөх байгууллага Ерөнхий прокурорт санал өгч, Прокурор УИХ-д санал оруулдаг. Энэ дагуу гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлдүүлэх саналаас нэг хүнийг буюу Т.Аюурсайхан гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
107 хүнд таслан сэргийлэх, тэдний 24-т таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо дөрвөн хүнийг үргэлжлүүлэн хорьж байна.
Нийт 227 обьект нэгжсэн. 10 мянга орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй тул 97 эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Үүнд хувьцаа, үл хөдлөх, хөрөнгүүд, банкуудын зарлагын гүйлгээ, тээврийн хэрэгсэл багтлаа. 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хурааса" гэв.