Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн банкны хэрэг ЭНЭ ДӨРВӨН ХОНОГТ

2023-4-21
0
ЖИРГЭХ

Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан тав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаанд нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд яллагдагчаар татагдан оролцож буй. Ийнхүү уншигч та бүхэнд Хөгжлийн банкны дөрвөн өдрийн хуралдааныг тоймлон хүргэе.


НЭГДҮГЭЭРТ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭРХ МЭДЭЛТЭЙ ТОМ ЗАХИРЛУУД ЯЛАА ХӨНГӨЛҮҮЛЭХИЙГ ХҮСЭВ

Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдааны эхний өдөр хэрэгт холбогдогчдын өмгөөлөгчид үг хэлсэн. Ингэхдээ 44 хэрэгт холбогдогчдын өмгөөлөгчид өөрийн үйлчлүүлэгчийг уг хэрэгт ямар ч холбогдолгүй гэж цагаатгуулах хүсэлт тавив. Эдгээр 44 хүний олонх нь Ардчилсан намын гаралтай, хөгжлийн банкны ажилтнууд байв. Харин үлдсэн нь ялаа хөнгөрүүлэхийг хүсжээ. Ялаа хөнгөлүүлэхийг хүссэн хүмүүс нь ихэвчлэн Хөгжлийн банкны том захирлууд буюу 2016 оноос хойш зээл авсан хүмүүс байв. Өөрөөр хэлбэл, ялаа хөнгөрүүлье гэдэг нь нэг ёсондоо хэргээ хүлээсэн гэсэн үг.

 

ХОЁРДУГААРТ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ БОЛ ХЭДЭН ИХ НАЯД ТӨГРӨГ БУС БРЭНДИЙН ХЭТЭВЧ, ҮНЭРТЭЙ УСНЫ ХАХУУЛИАС ЭХЭЛСЭН

Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдааны хоёр дахь өдөр прокурор 300 хуудас яллах дүгнэлтийг уншиж танилцуулсан.

Энэ дүгнэлтэд Хөгжлийн банкны дэд ерөнхийлөгч асан Я.Сод-Эрдэнэ, Хөгжлийн банкны Эрсдэлийн газрын захирал асан, одоогийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нарын нэр хамгийн их дурдагдсан.

Гэсэн ч тэд Хөгжлийн банкны гэх энэ дуулиант хэрэгт яллагдагчаар татагдаагүй.  Энэ нь нэг ёсондоо хамгийн том хэрэгтнүүд нь хэргийн гадна үлдэж, жараахайнууд нь шүүгдэж байна хэмээн яригдах үндэс болжээ. Тухайлбал, уг дуулиант хэргийг ард иргэд томоор төсөөлж, хэдэн их наядын тухай бодож суугаа. Гэвч яг үнэндээ энэ 84 хэрэг дотор “Montblanc” брэндийн хэтэвч, оргилуун дарс, нэг ширхэг үнэртэй ус бэлгэнд авсан, хамаатных нь хүүхэд хурдан морь авсан зэрэг хэргүүд бий.   

 

ГУРАВДУГААРТ: ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН 44 ХҮН ЦАГААТГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ

Хөгжлийн банкны хэргийн шүүх хуралдааны гурав дахь өдөр цагаатгуулах хүсэлт гаргасан 44 хэрэгт холбогдогчид шүүх танхимд үг хэлсэн. Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат, Д.Даваасамбуу нар цагаатгуулах хүсэлт гаргажээ.

Н.Батбаяр “Хөгжлийн банкны луйвар хулгай гэж байхгүй. Хөгжлийн банкин дээр өгч байгаа, авч байгаа хүмүүс нь хоорондоо тохиролцоод, гэрээ хийгээд авсан. Энэ бол буух эзэнтэй, буцах хаягтай зүйл. Хулгай дээрэм биш. Би хэзээ хаана ямар хэрэг хийснийг тодорхой болгож өгнө үү, Яллах дүгнэлтэд бусдад давуу байдал олгосон гэж байна. Яаж олгосон бэ” гэсэн юм. Түүний асуултад прокурор хариулахдаа “Засгийн газрын тогтоолыг УИХ-аар батлуулах ёстой байсан. Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс эхлээд гэмт хэрэг эхэлж байна” гэсэн нь шүүмжлэл дагуулаад буй.

Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат “Гүйцэтгэх захирлаар ажилласан гурван жилийн хугацаанд Хөгжлийн банк ашигтай ажиллаж байсан. Намайг Н.Батбаяр, Н.Алтанхуяг сайдуудтай хуйвалдсан хэмээн яллах дүгнэлтэд бичсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн хороог хуралдуулсандаа хүртэл буруутгагдаж байна. Яллах талыг хэт баримталсан байгад гомдолтой байгаа” гэсэн юм.  

 

ДӨРӨВДҮГЭЭРТ: ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ ШҮҮХ НЬ БУРУУ ЖИШИГ

Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны дөрөв дэх өдөр Хөгжлийн банкнаас зээл авсан дарааллаар нь хэлэлцсэн. Хамгийн эхэнд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн Банкны ТУЗ-ын дарга Б.Шинэбаатар нарын холбогдсон “Говийн зам” ХХК хэргийг хэлэлцэв. “Говийн зам” ХХК-ийн барьж байгуулсан хатуу хучилттай авто замыг Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор уг хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлэхээр болсон байдаг. Үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар оролцсон хэмээн яллагдагчаар татаад буй. Гэвч энэ бол Засгийн газрын тогтоол. Энэ мэт Засгийн газрын тогтоолыг шүүх нь маш буруу жишиг тогтоож байна.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.26.156)
    буруу гаргасан тогтоолыг засахгүй өөр яах юм вэ тэгээд дураараа хүссэн зүлйээ хийж монголыг сүйрүүлэх юм уу
    2023 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам
    23 мин
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
    50 мин
  • Б.Дорждэрэм: Хугацаат цэргийн алба хаагч нүүрэндээ оёдол тавиулсан, биеийн байдал хэвийн байгаа
    53 мин
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    1 цаг 50 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    1 цаг 51 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    2 цаг 12 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    2 цаг 22 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    2 цаг 35 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    3 цаг 13 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    3 цаг 19 мин
  • Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    3 цаг 45 мин
  • Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
    4 цаг 17 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    4 цаг 23 мин
  • Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
    4 цаг 29 мин
  • Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ
    4 цаг 36 мин
  • “Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна
    4 цаг 39 мин
  • Мета болон YouTube компаниудад бага насны хүүхдийг донтуулсан хэргээр 900 мянгаас 2.1 сая ам.долларын торгууль оноов
    4 цаг 51 мин
  • О.Номинчимэг: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн суурь шинэчлэл хийнэ
    4 цаг 55 мин
  • Үйл явдал: Улс орон даяар  дуут дохио дуугарна
    5 цаг 14 мин
  • Буянаагийн Ган-Очир Нийслэлийн Ардчилсан Намын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ
    5 цаг 23 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК