Яруу найрагч Ц.Хулангийн гэм бурууг шүүх хуралдаан маргааш \2023.07.20\ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт “...гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах..." гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гуравдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэвч ерөнхий шүүгч “Хөгжлийн банк”-ны хэргийн шүүх хуралдаанд оролцсон, Ц.Хулангийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар шүүх хурал хэд хэдэн удаа хойшлоод байсан юм.