Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.
Нийслэлийн прокурорын газраас нүүрсний гэх тодотголтой хэргийг танилцуулбал, 63 хүнд холбогдох 8 хэрэг анхан шатны шүүхэд иржээ. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн, 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
Нүүрсний хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Давхардсан тоогоор зургаан хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих арга хэмжээ авчээ.
Давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох хоёр хэрэг ирснээс 5 хүнд холбогдох 1 хэргийг шийдвэрлэж таван хүнд холбогдох нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.