зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Номын баярын талаар тэд юу хэлэв?

2023-9-19
0
ЖИРГЭХ

Үндэсний номын баяр энэ намар дөрвөн өдөр болж өчигдөр өндөрлөсөн. Харин өнөөдөр Үндэсний номын баярын талаар ном бүтээгч, зохиогч, хэвлэлийн компанийн төлөөллүүд УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, байр сууриа илэрхийллээ. 


 Асрын мөнгийг төлөх боломжгүй хүмүүс номын баярт оролцож чадахгүй байна

Хуучин ном эрхлэгчдийн төлөөлөл н.Отгонжаргал "Миний хувьд 30 гаруй жил урт цагаан тойроод явсан. Харин есөн жилийн өмнөөс Тайванийн төвийн номын худалдаанд орсон. Номын үзэсгэлэн худалдаа эхлэх мөчөөс өнөөг хүртэл оролцоод явж байна. Анх номын худалдаа хуучин номоор эхэлдэг байлаа. Тэр үед түрээсийн мөнгө гэж авдаггүй байсан. Жил ирэх тусам түрээстэй болж, түрээс нь өсөж байна. Өнгөрсөн жилийн хавраас эхлээд түрээсийн мөнгө 50 хувиар нэмэгдсэн. Хуучин номын худалдаа эрхэлдэг бид нар тэр том асрыг дундаа хувааж, түрээслэдэг болсон. Энэ жил түрээсийн мөнгийг 880 мянга болгож авсан. Өмнөх номын баяраас 30 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Мөнгөний боломжгүй хүмүүс номын баярт оролцож чадаагүй байгаа шүү дээ" гэв. 


 Номын баярыг өмчлөөд буй ТББ ямар ч үндэслэлгүйгээр жил ирэх тусам асрын үнийг нэмдэг

Үүлэн сувд хэвлэлийн компанийн төлөөлөл н.Баянбилэг "Үндэсний номын баяр бол соён гэгээрлийн маш том ач холбогдолтой баяр байдаг. Харин сүүлийн жилүүдэд энэ үндэсний хэмжээний номын баярыг нэг төрийн бус байгууллага өөртөө өмчилдөг, далимдуулж мөнгө олдог арга хэрэгсэл болгочихоод байна. Бид энэ асуудлыг хоёр гурван жилийн өмнөөс номын баярт оролцох болгондоо ярьдаг байсан. Бид хэн нэгний ажлыг харлуулах гэсэнгүй. Шаардлага тавьсан, ярьсан. Гэтэл үүнийг хүлээн авахгүй байгаа учир хэвлэлийн бага хурал хийж байна.

Номын баярын арга хэмжээг зохион байгуулж буй төрийн бус байгууллага сүүлийн хэдэн жил дараалан үндэслэлгүйгээр асрын үнийг нэмж байна. Нэг асрын зах зээлийн үнэ гурван өдрийн 300 мянган төгрөг. Харин номын худалдаачин, асар түрээслэж буй хүмүүсээс 850 мянган төгрөг авч байна. Үүнийг бид үндэслэлгүй гэж үзээд байгаа юм.

Энэ номын баярт оролцож буй хүмүүс яагаад ийм өндөр өртөг төлж, номын баярт оролцох ёстой юм бэ. Дээрээс нь энэ газраас эрх авдаг. Асрын эрхийг авахын тулд сэтгүүл дээр нь сэтгүүл дээр нь төлбөртэй материал өгөх  хэрэгтэй болдог. Үндэсний хэмжээний номын баярыг нэг төрийн бус байгууллага өмчлөмөөргүй байна. Төр үүнд анхаарлаа хандуулаач.

Үнэхээр УИХ-ын даргын ивээл дор явдаг бол үүнийг арай өөр хэлбэрээр, номын баярыг номын баяр шиг яагаад хийж болдоггүй юм бэ хэмээн санал хүргүүлж байна.

Тэрнээс биш тухайн хүний ажлыг бид булааж авах гэсэнгүй. Өчигдөр хүмүүсийн гарын үсэг цуглуулаад, уулзаад ярилцъя гэхэд зугтаагаад уулзахгүй байгаа юм" гэв. 


Үндэсний хэмжээний соён гэгээрлийн ажилд "ашиг сонирхол" их байна

Монсудар хэвлэлийн газрын төлөөлөл "Бид бол соён гэгээрэл Монгол Улсад ямар хэрэгтэй байгааг ойлгож буй хүмүүс. Номын хэлэлцүүлэг ямар хэмжээнд явагддаг тухай мэднэ. Монгол Улсад хувийн ашиг сонирхол орсон байдалтайгаар зохион байгуулагдаж байгааг бид эсэргүүцэж байна. Энэ бол бүх нийтэд зориулагдсан байх хэрэгтэй. Зохион байгуулж буй хүмүүс тодорхой хэмжээний ашиг авдаг байж болно. Харин тэр нь нээлттэй, шударга зарчимд тулгуурласан хамтын арга хэмжээ болох ёстой байгаа юм. Хамтаараа нээлттэй ярилцъя. Соён гэгээрлийн ажлын хэрхэн хэн хэндээ таатай хийх вэ гэдгийг ярилцах хэрэгтэй. Хэрэв ашиг олж буй нэрээр явж байгаа бол ТББ бус, менежментийн компани байгуулах боломжтой" гэв. 


Талбай дээр зарим хүмүүс номоо алддаг

Тэрбээр "Ном бүтээгчдэд хүндэтгэлгүй хандаж байна. Номын бүтээгчдэд номоо хямдруулах сонирхол байдаггүй. Харин энэ арга хэмжээ бол ном хямдруулах арга хэмжээ биш. Гэтэл зарим ном борлуулагчид номоо 70 хувь хямдруулж байна. Талбай дээр зарим нь номоо алддаг. Ийм байдлаар зохион байгуулж байгаа нь номондоо хүндэтгэлгүй хандаж байна. Цаашид ямар зохион байгуулалттай хийх талаар хэлэлцэх хэрэгтэй. Миний хувьд номын баярыг Соёлын төвд зохион байгуулах санал гаргаж байна" гэв. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт 25 градус дулаан байна
Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ном (103.212.118.30)
    880 000 төгрөг 3 хоног Асар түрээслэхэд дэндүү их биш үү. Өмнө 550 000 байсан, одоо 880 000 төгрөг болсон байна. Энэ бол дэндүү их үнэтэй байна. Өрсөлдөгч байхгүй олон жил ийм юм хийхээр нэг хүний бизнес болж, төрөөс дэмждэг болж харагдаж байна Шинэ хүмүүс оруулаад мөнгийг авч халаасалдаг болсон байна. Өрсөлдүүлээд сонгож зохион байгуулдаг болох хэрэгтэй. Бас шилэн данс байх хэрэгтэй. Нийтдээ 300 -400 асараас нэг бүрээс 880 000 төгрөг, жижиг асар 680 000 төгрөг цугларч байгаа гээд үржүүлээд бодно уу.
    2023 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
    1 цаг 53 мин
  • NBA-ийн аварга цолыг хүртэж үзээгүй таван агуу сагсан бөмбөгчид
    2 цаг 3 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    2 цаг 18 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    2 цаг 26 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    2 цаг 38 мин
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    23 цаг 49 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    Өчигдөр 11 цаг 33 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Уржигдар 15 цаг 34 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    Уржигдар 15 цаг 22 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • "Их дуулга"-д эх орноо дуурьсгасан ТАВАН жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК