зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Номуун: Монголд тэргэнцэртэй иргэн байх маш жижигхэн санагддаг ч пара тамирчин болоод энэ бодол өөрчлөгдсөн

2023-10-27
0
ЖИРГЭХ

Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин Х.Номуунтай ярилцлаа. Тэрбээр БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны спортын наадмын усанд сэлэлтийн тэмцээнд Монголын тамирчин Х.Номуун оролцож, чөлөөт сэлэлтийн 400 метрийн зайг 7:13 минутанд туулснаар зургадугаар байрт орсон юм. Х.Номуун дээрх үзүүлэлтээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд тус наадамд оролцож буй Монголын багийн хамгийн залуу тамирчин билээ. 


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Азийн наадмын тэмцээнээс яриагаа эхэлье. Азийн наадамд оролцох эрхээ эрт авсан шүү дээ. Энэ хугацаанд бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангасан бэ?

-Тэмцээнд оролцох эрхээ тавдугаар сард Сингапурт болсон тэмцээнд оролцож авсан. Тус тэмцээнд анх 400 метрт сэлсэн. Тэгэхэд 7 минут 37 сек 50 долиор оролцсон. Харин Азийн наадмын тэмцээнд 7 минут 13 сек 35 доль болж өмнөх амжилтаа ахиулсан. Пара олимпын ранкыг харахад би Азидаа гуравт жагсаж байгаа. Үүнийг хараад би тийм ч муу биш юм байна. Тиймээс Азийн наадамд зөвхөн Азиуд оролцож байгаа болохоор айх зүйлгүй гээд хэсэг тайвширсан. Гэхдээ бэлтгэлээ сайн базаасан.

-Азийн наадмаас өмнө ДАШТ-д оролцсон шүү дээ. ДАШТ-д оролцсон үеэ дурсахгүй юу?

-ДАШТ хамгийн том тэмцээн шиг санагдсан. Тийм дээ ч дараа дараагийн тэмцээнд айгаад байх шаардлага байхгүй гэж тухайн үед бодсон. Азийн наадам болох дөхөх тусам том тэмцээн гэдгийг телевизээр харсан. Ялангуяа жирийн хүмүүсийн тэмцээнийг харах болгонд маш том тэмцээн гэдэг нь мэдрэгдэж байлаа. Тэмцээн болох хугацаа ойртох тусам шантарч эхэлсэн. Гэхдээ өмнө нь хамт уралдаж байсан тамирчид оролцох болохоор сүрдээгүй.

-Дэлхийн замд уралдах, Азийн замд уралдах ялгаа, онцлог нь юу байсан вэ?

-Украйн улсын миний ангиллын нэг охин Дэлхийн рекордыг эзэмшдэг. Яг түүн шиг мундаг хүмүүс зөндөө бий. Харин Азиуд дотроо БНХАУ-ын тамирчид маш мундаг гэдгийг энэхүү тэмцээнээс харсан. Миний ангиллын хүмүүс гараанаас гарахдаа үсэрч ордог. Үсэрч орохдоо эхлэлээ маш хурдан эхлүүлчихдэг юм билээ. Миний хувьд Монголд стандартын дагуу баригдсан бассейн болон тавцан байхгүй болохоор үсрэлтээ давтаж чадаагүй. Тиймээс үсрэх биш доороос эхэлж байгаа учир туршлагагүйтсэн.

Тайлбар байхгүй.

-Азийн наадмын нээлтийн ёслолоос танд ямар мэдрэмж, сэтгэгдэл үлдсэн бэ?

-Азийн наадамд явсан найзуудынхаа фейсбүүкээс харахад нээлт болох заал маш том харагдсан. Гэрэл, заал дүүрэн үзэгчид гээд маш сайхан санагдсан. Нээлт болох гээд заал руу орох мөч өөр ертөнц рүү ороод ирсэн юм шиг л мэдрэмж авсан.   

-Энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагчгүй оролцсон шүү дээ. Ганцаараа бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?

-Дасгалжуулагч н.Мөнхбаяр багш маань хол байгаа. Тийм болохоор багш надад системчилсэн бэлтгэл өгсөн. Ихэвчлэн өөрөө бэлтгэлээ хийсэн дээ.

-16 настай хүүхэд Азийн наадамд оролцсон тохиолдол Монголд цөөн болов уу. Тэр дундаа усан сэлэлтийн анхны пара тамирчин хэмээн түүхэнд үлдэж байна шүү дээ.

-Усанд сэлэлт бол маш хэцүү спорт. Сэтгэлээр унах үе зөндөө байдаг.

Харин энэ хүртэл тэмцээн уралдаан амжилттай оролцуулж байгаа сэтгэл зүй бол Монгол Улсын усан сэлэлтийн анхны эмэгтэй пара тамирчин гэдэг минь. Үүгээрээ би маш их бахархдаг.

Тиймээс над шиг тэргэнцэртэй гэртээ байдаг хүүхдүүдэд урам болсон байх гэж боддог.

Тайлбар байхгүй.

-Бэлтгэл сургуулилтаа хийхэд хүндэлтэй, сэтгэл зовоосон зүйл юу байдаг вэ?

-Монголын тэргэнцэртэй иргэд ажил төрөл олоход хэцүү, их сургуульд оръё гэхэд тэргэнцэртэй явах, гадуур явах хүртэл хэцүү байдаг.

Монголд тэргэнцэртэй иргэн байх маш жижигхэн санагддаг. Хэн ч биднийг тоохгүй юм шиг. Бахархах зүйл байхгүй гэсэн өнцгөөс биднийг хардаг. Харин Пара спортоор хичээллээд эхлэхээр хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бусад хүмүүстэй л адилхан гэдэг мэдрэмжийг мэдэрсэн.

Азийн наадам болсон Ханжоу хотод байшин барилга гээд бүх зүйл нь тэргэнцэртэй иргэдэд зориулагдсан байсан. Автобус руу ороход ямар ч саадгүй орох боломжтой.

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадам гээд хоёр том цонх нээчихлээ. Үүний цаана маш том хаалга хүлээж байгаа шүү дээ. Пара Олимпод оролцох уу?

--Хэдхэн сарын өмнө Пара олимпод оролцож үзэх юмсан гэж мөрөөдөж байсан. Харин одоо тэр мөрөөдөлдөө хүрээд, энэ замыг туулаад явж байгаа нь гоё санагдаж байна. Би анх олон улсын тэмцээнүүдэд оролцож эхлэхдээ хүмүүст үнэлэгдсэн  сайн тамирчин болно гэж бодоогүй. Одоогоор дэлхийн стандартын гурван том тэмцээнд оролцсон байна. Ингэхдээ шилдэг зургаан тамирчны нэг болсон. Энэ бол надад маш их бахархалтай зүйл.

Энэ спортоос цорын ганц тамирчин учир Пара Олимпод оролцох эрх олон бий. Өөр зүйлд сатаарахгүйгээр бэлтгэлээ хийгээд явахад болох байх гэж бодож байна.

-16 насандаа Монгол Улсаа төлөөлөөд томоохон тэмцээнүүдэд оролцох ямар санагдаж байна вэ? Их хариуцлага шүү дээ.

-Би 2015 оноос усан спортоор хичээллэсэн. Арван сартайдаа нуруу нугасны хавдартай гэж оношлогдсон. Хоёр настайдаа хагалгаанд ороод, Тайланд улсад эмчилгээ хийлгэсэн. Мөн тэр эмчилгээнүүд дунд усан эмчилгээ байдаг. Тайландын бүх байр бассейнтэй. Тэгээд л ээж бид хоёр сэлэх гэж ордог байлаа. Анх усанд орохдоо хоёр гартаа, биедээ хөвөгчтэй сэлдэг байлаа. Нэг өдөр ээж бид хоёр шумбаж үзсэн юм. Тэр өдрөөс хойш шумбасаар байгаад шумбаж сурсан. Тэгээд л 2015 онд Монголдоо ирсэн. Ирээд усан сэлэлтийн клубт ормоор санагдаад Тамираа багшийнхаа шавь болж, энэ спортоор хичээллэх эхлэл тавигдсан даа. Пара усан сэлэлт гэж Монголд байдаггүй болохоор жирийн хүүхдүүдтэй бэлтгэл хийдэг байсан. Хэчнээн тэд эрүүл хүүхдүүд ч гэсэн надад хань болж, надтай хамт байдаг байсан. Харин энэ жилээс том тэмцээнүүдэд ганцаараа оролцоход ганцаардсан. Дотроо бодох зүйл их байсан ч тэрхүү бодлоо ярих хүн байхгүй ганцаардмаар байсан.

Тайлбар байхгүй.

-Танаас урам авч, спортоор хичээллэх сонирхолтой хүмүүс олон бий байх. Тэдгээр хүмүүс хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Монголд жирийн хүүхдүүдэд хүртэл боломж бага байдаг. Тиймээс зөвхөн Монгол Улсдаа гэхгүйгээр томоор сэтгэж, гаднын улс орнуудад тэргэнцэртэй хүмүүс амьдрах орчин хаа саагүй байдаг. Мөрөөдөл хүсэлтэй л байвал тийшээ яаж ийж байгаад л хүрнэ. Тийм болохоор мөрөөдөл, хүслээр дүүрэн байгаарай гэж хэлэхийг хүсэж байна.

Мөн Намайг хамгийн ихээр дэмждэг аав, ээж, эгч гуравтаа талархаж явдаг. Усанд сэлэлтийн спортод дурлаж эхэлсэн шалтгаан бол усан сэлэлтийн клубийн хамт олон минь. Тиймээс клубийн хамт олондоо, Орчлон сургуулийнхандаа баярлалаа гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
"Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
“Сүмбэр Цамхаг ХХК” Монголын таеквондогийн гэр бүлд нэгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэндээ (66.181.188.175)
    Мундаг байна. Амжилт хүсье
    2023 оны 10 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
    5 цаг 19 мин
  • Т.Ариунаа: Би дуулах урлагаа хэзээ ч хаяж байгаагүй
    6 цаг 7 мин
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
    6 цаг 16 мин
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
    6 цаг 29 мин
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
    7 цаг 1 мин
  • Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ?
    7 цаг 49 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан "дурсгалын марк"-ийн нээлт боллоо
    7 цаг 58 мин
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
    8 цаг 0 мин
  • Статистик: Хэрэглээний барааны үнэ 8.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна
    9 цаг 59 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлага бүртгэгджээ
    10 цаг 5 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    10 цаг 6 мин
  • Израилчууд "Аль Жазира" телевизийн таван сэтгүүлчийн амийг зориудаар хөнөөжээ
    11 цаг 23 мин
  • Улсын онцгой комиссын III хуралдаан хуралдаж байна
    11 цаг 26 мин
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
    12 цаг 9 мин
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
    12 цаг 17 мин
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
    12 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дурсгалын маркын нээлт болно
    12 цаг 23 мин
  • Улаанбаатарт 19 градус дулаан байна
    12 цаг 25 мин
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
    Уржигдар 13 цаг 24 мин
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
    Уржигдар 10 цаг 22 мин
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
  • Шигшмэл хурдан морьдын "Их хурд" уралдааны тухай МЭДЭХ ЁСТОЙ зүйлс
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 20 бөх
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Э.Батшугар: И-баримтыг цахимжуулах ажил есдүгээр сард эхэлнэ
  • Э.Баттулга: Цомхотгож буй 171 хүний 63 нь удирдах албан тушаалтан
24 баримт
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК