Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-8-11
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. 


Хонь

Хувийн харьцааг сайжруулахад тохиромжтой үе. Шинэ танил, ажлын түнштэй удаан хугацааны харилцаа тогтоож чадна. Долоо хоногийн сүүлээр ажилдаа анхаараарай. Хянамгай байж, сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг хичээгээрэй. Гэмтэх магадлалтай тул анхаарал сэрэмжтэй байхыг сануулж байна. Санхүүгийн хүндрэлээс гарч, орлогын шинэ эх үүсвэртэй болно. Ойрын хугацаанд хийхээр бодож төлөвлөж байсан томоохон ажил, хүсэл зорилгоо биелүүлэхэд тун ойрхон иржээ. Ажил төрөл бүтэмж муутай, саад тотгор арвинтай өдрүүд ард хоцорч, од эрхэс таны ажил төрлийг ивээх байрлалд шилжлээ. Таны зөн билэг, зүүдийг манах учир зөн совиндоо итгэ. Энэ долоо хоногт та ажил мэргэжилтэй холбоотой баяртай мэдээ дуулах бололтой.

Үхэр

Ажил хэрэг амжилттай байна. Тиймээс энэ үед албан тушаал ахих эсвэл ашигтай гэрээ хэлцэл байгуулж чадна. Хосуудын харилцаанд таатай. Ганц бие хүмүүс болзооны урилга хүлээж авна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг түр хойшлуулах хэрэгтэй. Бусад хүмүүст туслаж итгэл найдвар өгөөрэй. Сэтгэл санаагаа түвшитгэж, элдэв муу бодлоос ангижрахыг хичээгээрэй. Өнгөрсөн хугацаанд турш та бусдын төлөө санаа зовинож, гэр бүлийнхээ амьдралд санаа тавьж байсан бол айсуй долоо хоног од эрхэс таныг шагнах болно. Баяр баясгалан, аз жаргал цаанаасаа л ундарч, амьдралын сайхныг та бахдан бишрэх бололтой. Хайр дурлал, хошин шогийн мэдрэмж тань маш өндөр байна. Тиймээс стресс, бухимдлаасаа түр ч болов хөндийрч, өдөр бүрийг аз жаргал дүүрэн өнгөрүүлээрэй. Лхагва гаригт онцгой нэгэнтэй учирч болзошгүй.

Ихэр

Долоо хоногийн эхээр ажилд саад их байна. Гэр бүл болон ажлын харилцаандаа анхаарч, сөргөлдөөн үүсгэхээс сэрэмжлээрэй. Хосуудын харьцаанд эрч хүч, халуун дотно байдал мэдрэгдэнэ. Зорилгодоо тууштай, шаргуу хөдөлмөрлөсний дүнд өөрийн ирээдүйд шинэ боломжийг нээнэ. Биеийн өвчин эсэргүүцэх чадвар суларсан байна. Мөнгөн орлого нэмэгдэнэ. Таны гол анхаарал ажил дээр чинь төвлөрөх бололтой. Хэрэв та үйлчилгээний салбарт ажилладаг бол чухал харилцагч нартайгаа тун болгоомжтой харьцахыг зөвлөе. Ажил, мэргэжилтэй холбоотой амжилт гаргаж, таатай мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр таны эрч хүч суларч, амьдралын хэмнэл удааширсан мэт санагдаж магадгүй. Тиймээс зарим нэг асуудлыг түр хойшлуулахад гэмгүй.

Мэлхий

Од эрхсийн нөлөөгөөр та хөнгөмсөг явдалд уруу татах болно. Гэвч гэр бүлээс гадуур хуурч мэхэлсэн үйлдэл гаргахаас сэрэмжлээрэй. Эдгээр өдрүүдэд зугаа цэнгэлд мөнгө зарцуулах хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн асуудлаа шийдэхэд сайн. Нэмэлт орлого орж ирэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, муу зуршлаа засахыг хичээгээрэй. Их ажлын хажуугаар найз нөхдөөс чинь цагийг аятайхан өнгөрүүлэх, хөгжилдөх санал ирэх бололтой. Татгалзаад хэрэггүй гэж зөвлөе. Учир нь энэ долоо хоногт таны бусадтай харилцах чадвар өндөр байх тул шинэ хүмүүстэй уулзаж, танилын хүрээгээ өргөжүүлэх нь хожим танд хэрэг болно. Ганц бие хүмүүс амралтын өдрүүдээр онцгой нэгэнтэй учрах бололтой.

Арслан

Долоо хоногийн эхээр хэн нэгэнд сэтгэл татагдах бололтой. Эртнээс таньж мэдэх хүнээ та гэнэтхэн өөр нүдээр харж эхэлнэ. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна. Мөрийтэй тоглоом тоглох эсвэл эрсдэлтэй гэрээ хэлцэл байгуулахаас татгалзаарай. Гэр бүлийн уур амьсгал тогтвортой тайван байдал давамгайлна. Үр хүүхдэдээ анхаарал тавиарай. Өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийхийн өмнө гарах үр дүнг заавал тооцоолоорой. Өмнө нь бүтэлгүйтээд, нэг л урагшилж өгөхгүй байсан ажил хэрэг нааштайгаар шийдэгдэнэ. Мэдрэмж өндөр байх тул зөн совиндоо итгэ.

Охин

Долоо хоногийн эхээр зорилгодоо хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Аливаа асуудалд шийдэмгий байж, өөртөө хэт эргэлзэх хэрэггүй. Ажилдаа хэрэгтэй мэдлэг, мэдээллийг цуглуулж, нөхцөл боломжоо тооцоол. Хосуудын харилцаанд таагүй. Гэр бүл салах магадлал өндөр байна. Гадаад төрх, хувцаслалтдаа анхаарч, өөрийгөө тордоорой. Олон жил хүсэж, хүлээж байсан зарим нэг чухал шийдвэрээ хэрэгжүүлэх тун таатай үе ирнэ. Хувийн болоод хувьсгалын ажил бүтэмжтэй байна. Таны амьдралыг өөрчлөх чухал хүнтэй учрах бололтой. Амьдралдаа цоо шинэ алхам хийхэд хамгийн тохиромжтой үе. Олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй.

Жинлүүр

Худалдаа, наймаанд таагүй. Ажлын хариуцлага алдах, алдаа гаргахаас сэрэмжлээрэй. Ганц бие хүмүүс зугаа цэнгэлд хэт автах хэрэггүй. Таагүй асуудалд орж мэднэ. Бусадтай харилцахдаа даруухан байж, шударга хандаарай. Ажлын явц удаашрах төлөвтэй байна. Төлөвлөгөөгүй зардал гарах магадлалтай. Энэ долоо хоногийн хувьд та бүх зүйлийг тэсч өнгөрөөх хэрэгтэй. Мягмар гаригт таны зөн совин онцгой хурц байх тул ажлын болоод амины чухал асуудлыг та нарийн тооцоолж, шийдвэр гаргаж чадна. Өөртөө итгэлтэй байгаарай. Эргэн тойрны хүмүүсийн хэл ярианаас илүү дотоод хүндээ итгэ. Бие дааж ажиллавал үр дүнд хүрнэ. Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Сугалаанд хожих, олз олох гэх мэт онцгой содон үйл явдал тохиож болзошгүй.

Хилэнц

Аз одтой байх болно. Сугалаанд хожих эсвэл өндөр ашигтай гэрээ хэлцэл байгуулна. Ямартай ч та санхүүгийн хүндрэлтэй асуудлаа шийдэж чадна. Гэр бүл болон ажлын талбарт таны нэр хүнд өснө. Сэтгэл санаа өөдрөг, баяр баясгаланг та мэдрэх болно. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлалтай. Амьдрал буцалсан хэвээрээ л байна. Толгой өндийх завгүй, өдөр хоног харвасан сум мэт өнгөрч байгаа ч ирээдүйд олон эерэг хандлага танд авчрах болно. Таны сэтгэн бодох чадвар, бүтээлч чадвар маш өндөр байх болно. Тиймээс шинэ содон санаагаа алдалгүй тэмдэглэж аваад, ажил хэрэг болгоорой.

Нум

Хайр дурлалд таагүй. Гэр бүл, хосуудын хооронд зөрчил үүснэ. Энэ нь таны хэт өөнтөгч байдлаас үүдэлтэй байна. Гэр бүлийн асуудлаас үүдэн ажлын бүтээмж буурна. Орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирэх ч таны овсгоо бүхнийг шийднэ. Долоо хоногийн сүүлээр та найз нарынхаа чанарыг таньж, зарим нэгтэй нь холбоогоо таслахад хүрч болно. Уур бухимдалд хэт автаж, өөрийгөө зовоох хэрэггүй. Алдаагаа залруулж, удирдлагууддаа үнэлүүлэх бололтой. Магадгүй тушаал дэвших, цалингаа нэмүүлж ч болох юм. Дараагийн том алхам хийх зам чинь нээлттэй байна. Хүсэж байсан зүйлээ биелүүлж, өөрийгөө урамшуулаарай. Эрүүл мэнддээ анхаар.

Матар

Долоо хоногийн эхээр таны шаргуу, хөдөлмөрч байдал нэмэгдэнэ. Бусдад хууртагдах, хов живэнд ороогдохоос сэрэмжлээрэй. Та өөрийн амжилт ба бүтэлгүйтлийнхээ шалтгааныг олж ухаарна. Хамт олны дунд нэр хүнд өсөхийн хэрээр атаархал ихэснэ. Гэр бүлдээ цаг гаргаарай. Эрүүл мэнддээ анхаарч байна гээд гэнэт хоолны дэглэм барих, хэт дасгал хөдөлгөөн хийх хэрэггүй. Хэмжээг нь тохируулах хэрэгтэй. Ганц бие хүмүүс хайр дурлалд умбана. Толгойд түмэн бодол эргэлдэж, гарц шийдэл олж чадахгүй будилж байсан үе өнгөрч, эцэст нь та бүрэн зураглалаа гаргаж чадна. Шинэ содон хүмүүстэй уулзаж, өөрийгөө шинэ соргог энергиэр цэнэглэ. Аялж зугаалахад тохиромжтой. Удаан уулзаагүй, холбоо тасарсан найзтайгаа уулзах бололтой.

Хумх

Хайр дурлалд умбана. Эсрэг хүйстэнтэйгээ хийсэн болзоо амжилттай байх болно. Та хоёрын бие сэтгэл ойртож дотносно. Түүнчлэн ажил хэрэг амжилттай байж, орлого нэмэгдэнэ. Зорилгоо биелүүлэхэд танд юу ч саад болохгүй. Эрүүл мэнддээ анхаарч, ядарч сульдахаас сэрэмжлээрэй. Гэр бүлд тайван амгалан байдал давамгайлна. Шат ахихын тулд хамгийн чухал алхмууд нь юу байж болохыг ухаарч мэдэхийг оролд. Цаг наргүй хөдөлмөрлөж байгаа үр дүн, бүтэмж муутай байгаагийн шалтгаан нь таны төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой байж мэднэ. Бодит байдлыг сайтар тунгаа. Ялангуяа мөнгөний асуудалд болгоомжтой хандаарай. Амралтыг өдрүүдийг өөртөө зориулж, амарч, сэргэж авахыг хичээгээрэй.

Загас

Долоо хоногийн эхээр олз омогтой байна. Суралцах, мэдлэгээ дээшлүүлэхэд таатай. Өр зээл, татвартай холбоотой асуудал амжилттай шийдэгдэнэ. Бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалт орж ирнэ. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд таатай. Эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэж болзошгүй. Гэмтэж бэртэхээс болгоомжлоорой. Завгүй ажил гэсээр та ганцаардмал нэгэн болж хувирсан бололтой. Харин энэ долоо хоногт та олон нийтийн арга хэмжээнд гол дүр нь байж, ажил дээр ч, хувийн амьдралд ч чухал нөлөө үзүүлэх онцгой нэгэнтэй учрах бололтой. Од эрхсийн байрлалаас хамаарч таны мэдрэмж гойд сайн, та тун дурламтгай байх болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Украины цохилтын улмаас Оросыг Крымтэй холбодог стратегийн гүүрний хэсэг нуржээ
    10 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
    12 мин
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
    43 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ
    52 мин
  • Оросын цэргийн онгоц Сибирьт осолдсоны улмаас зорчиж явсан 19 хүн бүгд амиа алджээ
    54 мин
  • Засгийн газар: Ургац хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэнэ
    55 мин
  • ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    58 мин
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
    1 цаг 2 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа
    17 цаг 15 мин
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    17 цаг 19 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    17 цаг 27 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    17 цаг 36 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    18 цаг 24 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    18 цаг 29 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    18 цаг 41 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    19 цаг 33 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    19 цаг 55 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    19 цаг 58 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    20 цаг 12 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    20 цаг 22 мин
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК