Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ: Ховор ургамал арц түүж бэлтгэсэн гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

2023-11-28
0
ЖИРГЭХ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 2023 оны 11 дүгээр 20-ноос 11 дүгээр сарын 24-ний өдрүүдэд 33,839 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 1512 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс Хүний амьд явах эрхийн эсрэг 29, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 395, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 43, Өмчлөх эрхийн эсрэг 787, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 44, Хүрээлэн байгаа орчны эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 83, бусад 56 хэрэг байна. 

Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлтийн талаар:
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 54, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 157, сураггүй алга болсон хүн 81, шүүхээс даалгасан хүн 142, зөрчил үйлдсэн 38 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.  

Хүүхдийн эрхийг зөрчсөн 72 иргэнд 21.600.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 256 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэргийг танилцуулбал,

1. Иргэн Т нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьт зуслангийн ойролцоо зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал арц түүж бэлтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1, 
2. Иргэн И нь энэ оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор 30 шуудай хохин арц тээвэрлэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1,
3. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь химийн хорт болон аюултай бодис хадгалж үйл ажиллагаа явуулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3, 
4. Иргэн С, Б, А, Х, М, Э, Б зэрэг нэр бүхий 7 иргэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвд алт мөнгөний дарханы үйл ажиллагаа явуулахдаа Химийн хорт болон аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, ашигласан, хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1,
11. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт С" ХХК нь үйлдвэрийн байрандаа химийн бодис хадгалсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шийдвэрлэсэн зарим зөрчлүүдээс танилцуулбал,

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас иргэн “О” нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэр явган хүний зам дээр согтуугаар өмсөж явсан хувцсаа тайлж, газарт шидэн, орилж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, албадлагын арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд хүргүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “О”-д 25 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.

Баянгол дүүргийн цагдаагийн газраас иргэн “”Н” нь 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 
Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас иргэн “Г” нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Монгол бөхийн өргөө”-нд залуу бөхчүүдийн барилдааны үеэр иргэн “М”-ийн биед халдаж, ёс зүй зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Э” нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Toyota  маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоог цагаан өнгийн цаасны наалддаг туузаар дарж, өөрчлөн, дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх 50.000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан. 

Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас иргэн “Н” нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ ерөнхий боловсролын сургуулийн “Kinder Police”-д үүрэг гүйцэтгэж байсан иргэнийг тээврийн хэрэгслийн урд зогсож хөдөлгөөн хаалаа гэх шалтгаанаар биед нь халдсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам тавихаар төлөвлөж байна
    26 мин
  • С.Цэнгүүн: Ардчилсан нам урьд хожид байгаагүй шинэчлэлийг дотоод сонгуулиараа хийсэн
    27 мин
  • Барселона баг Маркус Рашфордын ирээдүйн талаар хоёрдмол байр суурьтай хэвээр байна
    48 мин
  • О.Цогтгэрэл: Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно
    58 мин
  • УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ огт төлөлгүй 25 жил болжээ
    1 цаг 11 мин
  • Ихэнх нутгаар гал түймэр гарах эрсдэл өндөр байна
    1 цаг 49 мин
  • Иранд болж буй дайны уршигт Азийн орнууд хамгийн ихээр хохирч байгааг судалгаа харуулж байна
    1 цаг 55 мин
  • Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    2 цаг 22 мин
  • Нийслэлийн 19 байршилд халиа тошин үүсжээ
    2 цаг 53 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
    2 цаг 59 мин
  • Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
    3 цаг 5 мин
  • Нийт 1077 угсармал орон сууцыг дулаалснаар ДЦС-2-ын үйлдвэрлэж буй дулаантай тэнцэх дулааны эрчим хүчийг хэмнэнэ
    3 цаг 12 мин
  • “Туул-1” коллекторын ажил 25 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 15 мин
  • Мета болон YouTube компаниудад бага насны хүүхдийг донтуулсан хэргээр 900 мянгаас 2.1 сая ам.долларын торгууль оноов
    3 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн суурь шинэчлэл хийнэ
    3 цаг 31 мин
  • Үйл явдал: Улс орон даяар  дуут дохио дуугарна
    3 цаг 50 мин
  • Буянаагийн Ган-Очир Нийслэлийн Ардчилсан Намын даргад өрсөлдөгчгүй нэр дэвшлээ
    3 цаг 59 мин
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
    4 цаг 49 мин
  • УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар: Хууль хяналтын байгууллагад гэрчээр оролцох шаардлагатай бол очиж мэдүүлэг өгөхөд бэлэн байна
    15 цаг 7 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Боао форум-2026”-д оролцож, байр сууриа илэрхийллээ
    17 цаг 5 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК