Баянзүрх дүүргийн 26-р хороонд газ тээвэрлэж явсан том оврын тэрэг дэлбэрч, Онцгой байдлын гурван алба хаагч амь эрсдэж, иргэд галд өртөн түлэгдэж, их хэмжээний хохирол учирсан. Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайхан "Энэ хэрэгтэй холбоотой хууль хяналтын байгууллагын шалгалт дууссан. Одоо шинжээчийн дүгнэлтийг хүлээж байна" гэв.
М.Жаргал