Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БАРИМТ: Дэлхийн хүн амын хагас нь жилийн аль нэг улиралд усны гачигдалтай тулгарч байна

2025-3-22
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Манай Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бичигддэг боловч урсгал усыг хуримтлуулах, нөөцлөн ашиглах зэрэг гадаргын усны хэрэглээ багатайгаас усны нөөц багатай орны тоонд ордог. Нийт нутгийн 70 хувь нь говь цөл, цөл хээрийн хуурай, хуурайвтар бүс нутагт хамаарагддаг.

БАРИМТ 2

2018 оны байдлаар Монгол орны усны сан бүхий газар 686.1 мян.га буюу нийт газар нутгийн 0.4 хувийг эзэлж байна. Усан сан бүхий газарт гол мөрөн 33.3 хувь, нуур, цөөрөм, тойром 64.6 хувь, горхи, булаг, шанд 1.8 хувь, мөнх цас, мөсөн гол 0.2 хувийг тус тус эзэлж байна.

БАРИМТ 3

Монгол орны усны нөөцийн 80 хувь нь гадаргын ус, 20% нь газрын доорх ус бөгөөд нийт усны хэрэглээний 85 хувийг экологийн эмзэг тогтоцтой нөхөн сэргээгдэх хугацаа нь хэдэн арван жилээр тооцогддог газар доорх уснаас хэрэглэдэг.

БАРИМТ 4

Гадаргын болон газрын доорх усны нөөцийн 70 гаруй хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог.

БАРИМТ 5

Хөвсгөл нуур дангаараа нууруудын усны нөөцийн 70 гаруй хувийг эзэлдэг.

БАРИМТ 6

Гадаргын усны 60  гаруй хувь нь гадагш урсан гардаг. Олон жилийн дунджаар үзэхэд Сэлэнгэ мөрнөөр нэг секундэд 335 метр куб ус ОХУ руу урсдаг гэсэн тооцоо гарчээ.

БАРИМТ 7

Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас улбаатайгаар 2019 онд 81 гол мөрөн, 287 булаг шанд, 78 нуур тойром, 11 рашаан сэргэсэн бол 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ.

БАРИМТ 8

2019 онд манай улс нийт 578.5 сая метр куб/жил ус олборлож, ашигласнаас 33.4 хувийг мал аж ахуй, 27.4 хувийг усалгаатай газар тариалан, 17 хувийг уул уурхай, 14.4 хувийг хүн амын унд, ахуй, 5.4 хувийг эрчим хүч, 2.4 хувийг бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбар ашиглажээ.

БАРИМТ 9

Манай орны нийт усны нөөц нь хүн ам их төвлөрсөн хотуудад хүртээмж багатай байдаг ба 2018 оны байдлаар нийт хүн амын 68% буюу ойролцоогоор 2.2 сая хүн суурьшлийн бүсэд амьдарч байна гэсэн тооцоо гарчээ. Орон нутгаас хотод нүүн ирэх хүмүүсийн тоо ихсэх тусам тухайн хотын оршин суугчдын усны хэрэглээ ихсэж, бүс нутаг дахь усны хангамжийг давж байна.

БАРИМТ 10

Улаанбаатар хотын хувьд Туулын дагуух долоон том, гурван жижиг эх үүсвэрээс нийт 1.4 сая орчим хүн ам, 4500 гаруй үйлдвэр, аж ахуйн газрын хэрэглээний усыг хангаж байна.

БАРИМТ 11

Ахуйн хэрэглээний 1 литр усны үнэ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага байдаг ба тоолууртай орон сууцны өрхүүдэд цэвэр ус 0.71 төгрөг бохир ус зайлуулах 0.58 төгрөг байдаг. 

БАРИМТ 12

Монголчууд нь дунджаар АНУ-аас 6.1 дахин, Японоос 8.2 дахин, Германаас 10 дахин хямд үнээр усаар авдаг гэсэн үг юм. Дээрх орнууд бүгд манайхаас илүү усны нөөцтэй орнууд юм.

БАРИМТ 13

Хүнд наад захын хэрэгцээгээ хангахад хоногт 100-200 литр ус хэрэгтэй бөгөөд энэ нь жилдээ нэг хүн 36.5–73.0 м3 ус хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Хэрвээ ХАА, эрчим хүч болон үйлдвэрийн усан хангамжийг оруулж тооцох юм бол нэг хүнд жилдээ 1000 шоо метр ус шаардлагатай болно.

БАРИМТ 14

Нийслэлд арьс шир, ноос, ноолуур боловсруулах 44 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 2 үйлдвэр хаягдал усаа цэвэршүүлж эргүүлэн ашигладаг. Эрдэнэт, Оюутолгой, Таван толгой зэрэг томоохон уул уурхайн үйлдвэрүүд ашигласан усныхаа 70-80 хувийг дахин боловсруулж, эргүүлэн ашигладаг.

БАРИМТ 15

Манай дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдэг. Гэвч 97.5 хувь давстай болон бохирдож хэрэглэх боломжгүй байдаг бөгөөд үлдсэн 2.5 хувийн дийлэнх хувь буюу 70 хувь мөнх цас, мөстөлд агуулагдаж үлдсэн 0.01 хувь бага хувийг хүн төрөлхтөн хэрэглэх боломжтой буюу дэлхийн гол мөрөн, нуур, усан сангуудаас бүрдэж байдаг.

БАРИМТ 16

Дэлхийн нийт усны хэмжээ 1 тэрбум 386 сая километр куб бөгөөд 1385 км диаметртай бөмбөлөгт багтана. Харин газрын гүний болон гадаргын нийт цэвэр усны хэмжээ 10 сая 633 мянга 450 километр куб бөгөөд 272.8 километр диаметртай бөмбөлөгт багтана.

БАРИМТ 17

Хүмүүс бидний өдөр тутамдаа хэрэглэж буй, дэлхий дээрх ихэнх амьдралыг тэжээн тэтгэж буй усны хэрэгцээг эдгээр гадаргын уснаас хангадаг. Нийт хэмжээ нь ердөө 93 мянга 113 километр куб, 56.2 километр диаметртай бөмбөлөгт багтана.

БАРИМТ 18

Ойролцоогоор 12 мянга 900 километр куб ус ихэвчлэн уур хэлбэрээр агаар мандалд оршиж байдаг. Хэрэв агаар мандал дахь ус нэгэн зэрэг хур тунадас болон буувал дэлхийн нийт гадаргыг 2.54 см усаар бүрхэнэ гэсэн тооцоо бий. Өдөр бүр 1170 километр куб ус ууршиж, агаар мандалд дэгдэн хөөрч байдаг байна.

БАРИМТ 19

Нэг километр куб ус 999 тэрбум литртэй тэнцэнэ.

БАРИМТ 20

Дэлхий дээрх гурван хүн тутмын хоёр нь буюу 660 сая гаруй хүн аюулгүй ундны ус хэрэглэх боломжгүй ба өдрийн $2 хүрэхгүй орлогоор, гурван хүний нэг нь буюу 385 сая хүн өдрийн $1 хүрэхгүй орлогоор амь зуудаг.

БАРИМТ 21

2050 он гэхэд дэлхийн даяар 5.7 тэрбум хүртэлх хүн ам жилд наад зах нь нэг сарын хугацаагаар усны хомсдолд орох нөхцөлтэй тулгарна. Энэ нь усны төлөөх урьдчилан таамаглаагүй өрсөлдөөнийг бий болгоно.

БАРИМТ 22

Дэлхий дээр 2.2 тэрбум хүний ундны усны асуудал хүнд хэвээр буюу шаардлага хангасан ундны усаар хангагдаагүй байна. 2050 оны түвшинд дэлхийн хүн ам 9.0 тэрбумд хүрэхэд энэхүү статистик улам нэмэгдэх хандлагатай байна.

БАРИМТ 23

Дэлхийн хүн амын хагас нь жилийн аль нэг улиралд усны гачигдалтай тулгарч байна.

БАРИМТ 24

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, найдвартай ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулснаар жилд 360 мянган нярайн амь насыг хамгаалах боломжтой.

image

Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблэйгаас 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг "Дэлхийн усны өдөр" хэмээн зарлан тунхагласнаас хойш дэлхийн улс орнууд цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Ийнхүү уншигч та бүхэнд Монгол Улсын болон дэлхий ниитийн усны нөөцийн талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 56 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    15 цаг 21 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    15 цаг 29 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 45 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    16 цаг 24 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    16 цаг 49 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 55 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    17 цаг 36 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 58 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 51 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 56 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    20 цаг 27 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 52 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 54 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    21 цаг 9 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    21 цаг 15 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    21 цаг 23 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    22 цаг 33 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    22 цаг 39 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК