Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Бадарчийн "ар"-ыг СХД-т нэр дэвшигч Н.Алтаншагай "даах" байсан уу?

2024-6-18
0
ЖИРГЭХ

Энэ өдрүүдэд хаа сайгүй улс төрийн халуурал явагдаж байна. Үүний хажуугаар спортын халуун сэдэв болоод байгаа нь Улсын арсланы допингийн асуудал байлаа.

Үндэсний их баяр цэнгэл наадамд ес даван түрүүлж, эр бяр, ид хаваараа шагшуулж байсан бөх бол М.Бадарч юм. Тэрбээр "Гарьд" цолны хонхороос О.Хангай аваргаас бусад учраа бөхчүүдээ таван минутын дотор өвдөг шороодуулан гарч байлаа. Гэвч баяр наадамд дөрөв болон түүнээс дээш давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авахад "Улсын арслан" цол хүртээд байсан М.Бадарч "өвдөг шороодож", олныг цочроосон. 

Чухамдаа, тэр нэгээс есийн даваа хүртэл залуу бөх О.Отгонбаяр, аймгийн начин Д.Нарангарав, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Я.Бумбаяр, Б.Баянмөнх, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан С.Сүхбат, улсын харцага Ц.Бямба-Отгон нарыг төвөг багатай хаясан юм. Тэгэхэд л түүний ааг омгийг гайхах нь гайхаж, сэрдэх нь сэрдэж байв. 

Гэвч А сорьцын шинжилгээний хариугаа М.Бадарч үл зөвшөөрсөн. Гэтэл Б сорьцын шинжилгээний хариу бас л түүнийг "допинг" хэрэглэсэн болохыг баталсан. Үүнээс цааш үйл явдал их төвөгтэйгээр он дамнан өрнөж, өнөөдрийг хүрлээ. Тэр одоо улсын хэмжээнд допинг хэрэглэсэн 42 дахь бөх гэгдэх болов. Архангайд 6 жилийн хойно улсын наадмын түрүүг авч ирсэн Цэнхэрийн хүү эл аймгаас допинг хэрэглэсэн тав дахь бөх боллоо. Тэгвэл М.Бадарчийг тойрч, ямар үйл явц өрнөсөн талаар энд өгүүлье. 

2023 оны есдүгээр сарын 6-ны өдөр. Улсын арслан М.Бадарч осолд оров. Тэрбээр өнгөрөгч оны есдүгээр сарын 6-ны өдөр авто осолд орж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад 14-ний өдөр эмнэлгээс гарсан байдаг. Түүний ослын хэргийг холбогдох байгууллагаас шалгаж, ослын улмаас хэн нэгэнд хохирол учруулаагүй, мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тул уг хэргийг хуулийн байгууллагаас хааж шийдвэрлэсэн юм. Мөн хөнгөн бэртсэн, гар нь хугарсан гэдэг тайлбарыг өгч байв. 

Нэр алдар гэдэг авахад сайхан ч авсан хойно дааж явахад хэцүү эд гэдгийг бөхчүүдийн жишээнээс харж болно. Түүнийг бяр тэгширсэн, ирээдүйтэй бөх гэж хардаг олны итгэл ч допингийн өмнө хүч мөхөстөж. Өөрийг нь тойрсон олон асуудлаас болж, осолд орсон гэж ярих нэгэн ч байв. Гэхдээ эцсийн эцэст хүчин зүтгэж буй спортын үнэ цэнийг унагаах зүйлээ тэд л хийдэг байна. 

2024 оны дөрөвдүгээр сарын 30. Тавын давааны өмнө "800 саяар даваа наймаалцах" санал ирсэн талаар М.Бадарч ам нээв. Түүнд холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдааны үеэр М.Бадарч хэлэхдээ, "Надад тавын даваанд даваагаа 800 саяар наймаалцчих гэдэг санал ирсэн. Би дотроо тэр хүмүүсийг энэ асуудалтай холбоотой гэж хардаж байгаа. Хүний нэрийг тодорхой дурдмааргүй байна" гэсэн юм. 

Үүний дараа бөх сонирхогчдын дунд 800 саяыг санал болгосон бэл бэнчинтэй бөх хэн болох талаар асуултын тэмдэг үлдсэн. Явж, явж өчнөөн сарын дараа энэ талаар ам нээсэн нь ямар учиртай талаар эргэцүүлэх нь ч байлаа. Мөнгө амласан бөхөөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат "аймгийн хурц арслан" Б.Баянмөнх тодрох нь аргагүй байсан. юм. Учир нь тавын даваанд М.Бадарчид өвдөг шороодсон нь тэр. Энэ талаар цахимд С.Шижирбат нэр цохон тэмдэглэсэн байдаг. 

2024 оны тавдугаар сарын 9-ний өдөр. Панангины паян эхлэв. Спортын арбитрын давж заалдах комисст Улсын арслан М.Бадарчийн "эм андуурч" уусныг гэрчлэх гэрч хүсэлт ирүүлсэн. Гэрч гэгч нь "Би долоо хоногийн өмнө уудаг эмийн минь бодис шинжилгээнд нь илэрснийг мэдсэн. Эмээ захиж авахдаа л мэдсэн. Цаасан дээр байж болзошгүй гээд биччихэж. Би албан ёсоор одоо хэлчихье. Би панангин буюу зүрхний эм гэж өгсөн. Би өгсөн. Би Турк улсаас эмээ хүнд захиад л авдаг. Тавдугаар сарын сүүлээр бэлтгэлд гарахын өмнө М.Бадарчид эм өгсөн. Арваад ширхэгийг өгсөн. Ширхэгээр нь хайрцагаас гаргаж өгсөн. Би бол байнга бэлтгэл хийдэг хүн биш" гэж байлаа.

Энэ хүртэл М.Бадарч чадах бүхнээ хийж, тэр нь улам утгагүй, улам жудаггүй болж байв. 

2024 оны зургаадугаар сарын 14-ны өдөр. Улсын арслан цолоо хураалгав. М.Бадарчид авах арга хэмжээ нь арслан цолыг хураах, барилдах эрхийг нь 4 жилээр хасах байсан. Энэ шийдвэр ч маргааныг таслах арбитрын хуралдаанаар хэвээр үлдсэн. Энэ бүхний эцэст Ерөнхийлөгчийн зарлиг гарч, түүнд өвдөг шороодсон бөхчүүд цолоо нөхөн авлаа. 

"Үнэн хүчийг үзэн барилдъя гэв ээ" хэмээн цол дууддаг Үндэсний бөхийн үнэ цэн допинг гэх сүүдэр дор юу ч үгүй болж байна. Энэ төрлийн эм хэрэглэж байгаа нь өв соёл гэж ам уралдан ярих хэр нь, тэр өв соёл руугаа нулимж байгаагаас ялгаагүй юм. 

Допинг ингэж М.Бадарчид нэг удаа тус, нэг удаа ус боллоо. Тэр баяр наадмын түрүү бөхөөс допинг илэрсэн хоёр дахь үзэгдлийн эзэн болов. Ерөнхийлөгчийн зарлигаар гарди цолоо нөхөн авсан, Ерөнхийлөгчийн зарлигаар арслан цолоо буцаан өгсөн бөх ч тэр боллоо. 

Гэсэн ч М.Бадарч цолоо нөхөн авч буй бөхчүүдэд баяр хүргэхийн ялдарт "одоог хүртэл энэ шийдвэр болон допингийн хариутай санал нийлэхгүй байгаа"-гаа энэ сарын 16-ны өдөр илэрхийлсэн байна. 

Гэхдээ энэ бүхний голоор нэг сонирхолтой шуум явсан нь бий.

Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Н.Алтаншагай өөрийгөө мэдэж байсан М.Бадарчид аргалчих юм шиг итгэл төрүүлж, баллав уу? 

М.Бадарчийн арыг даах хүн нь УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч буюу СХД-ийн дарга Н.Алтаншагай байсан юм шиг. Нөгөө талаар М.Бадарч тав давчихвал өөрөөс нь допинг илрэхийг мэдэж байсан юм шиг гэж хардах сэжүүрийг өгсөн нэг зүйл бий. Энэ нь "Гүндүүгүй яриа" бөхийн нэвтрүүлгийн албан ёсны пэйжд одоо ч байгаа бичвэр юм. Үүнд, 

"...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, Бөхбилэгт дэвжээний дэд тэргүүн Н.Алтаншагайн хэлсэн үг надад их тааламжтай санагдсан юм. Тэрбээр хэлсэн үгэндээ М.Бадарч арслангийн сайн сайхан барилдсаныг магтан сайшаахын зэрэгцээ, "Өнөөдөр дөрвийн даваа дуусаад, тавын давааны ам авч байхад Бадарч маань "би Сүхээг авчих уу" гэсэн. Тэр нь юу гэсэн үг юм гэвэл би Сүхбат дүүгээ аваад начин болгочих уу гэж байгаа юм. Тэгэхээр нь бид нар чи төрийн наадамд түрүүлэх гэж байгаа хүн юу гэж тэгдэг юм гээд халгаагаагүй. Хэрвээ бид нар тэг л гэсэн бол Бадарч маань дүүгээ аваад начин болгочихоор байсан. Тэгээд Сүхээг авчихсан бол өөрөө одоо ингээд сууж байхгүй байсан. Тэгэхээр манай М.Бадарч бусдынхаа төлөө гэсэн ийм сайхан сэтгэлтэй хүн шүү. Дүүгийнхээ энэ сайхан сэтгэлээр бахархаж байна хэмээн өгүүлсэн юм" гэж дурджээ.

Үүнийг олон талаас харж үзэж болох ч өнөөгийн нөхцөл байдалтай уяж бодвол М.Бадарч яах аргагүй энэ зүйл болохыг мэдэж байж. Эсхүл 6 жилийн дараах энэ түрүү Архангайнханы арыг нь даах ёстой зүйл байв уу? 

М.Жаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    ANUSDI80955877
    2024 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    10 цаг 35 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    10 цаг 57 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    11 цаг 6 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    11 цаг 10 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    12 цаг 8 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    12 цаг 28 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    13 цаг 17 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    13 цаг 28 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    14 цаг 4 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    14 цаг 13 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    14 цаг 28 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    15 цаг 38 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 5 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    16 цаг 13 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    17 цаг 4 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    17 цаг 27 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    17 цаг 58 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    18 цаг 23 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    18 цаг 23 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 28 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК