Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн салбарт хэрэгтэй, бодлогын МЭС АЖИЛБАР...

2024-6-18
0
ЖИРГЭХ

Хүн гэдэг их сэтгэлийн хат, тэнхээтэй амьтан. Гэвч өвчний өмнө л балмагдан зогтусаж, өөрийн амьдралыг ухраан боддог байна. Гэхдээ бид өвдөлтийг ахин дахин мэдрэх тэр агшиндаа л эмнэлэг, эмчийн тухай бодож, эдгэрэхийн төлөө хаалгыг нь татдаг. Эцэст нь амжсан, оройтсон гэх хоёр салаа зам эмчийн өмнө гарч ирдэг аж. Харин "эрүүл саруул" байх боломжийг ихэсгэхийн төлөө, эрүүл монгол хүний төлөө бодлогын түвшинд хийх ёстой ажил бол урьдчилан сэргийлэх. Үүнийг Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Тогтмолын Мөнхсайхан хэрэгжүүлэхийг зорилго болгож байна. 

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжил өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа ч хүний нөөцийн хувьд хангалттай ч бас биш. Тиймээс Т.Мөнхсайханд эмчийн халаадаа бүр мөсөн тайлах боломж бий гэж үү? Яаралтай үед өмсөөд гарах тангараг өргөсөн хүн шүү дээ. Хамгийн гол нь эмч, өвчтөн хоёрын зовлонг ойлгосон нэгэн л салбарынхаа хөгжлийн бодлогыг эндээхгүйгээр өөрчлөн шинэчилж чадна. Тэгвэл...

Мэс заслын өрөөнөөс хууль тогтоох байгууллага хүртэл алхаж чадсан Т.Мөнхсайханд эрүүл мэндийн салбарын төлөө бодлого тодорхойлж, хууль санаачилж, урагшлах замын чулууг түүж чадах зориг, итгэл, тэмүүлэл байгаа юу? гэх асуултад хариулах гээд үзье. 

УНТЭ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Т.МӨНХСАЙХАН 

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2019-2020 оны хооронд Ерөнхий захирлаар ажилласан Т.Мөнхсайхан тухайн байгууллагын бүтэц дүрмийг шинэчлэн баталж, оношилгоо болон эмчилгээ үйлчилгээний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлсэн байна.

Түүний хувьд УНТЭ-ийг удирдах ганцхан жилийн хугацаанд "Монголд анх удаа" гэх тодотголтой 10 mөрлийн мэс заслыг шинээр нутагшуулжээ.

Тодруулбал бамбай булчирхай дурангаар авах, хөхний нэмэлт булчирхай дурангаар авах, тархины том хэмжээтэй хавдар авах мэс засал болон тархины харвалтын үеийн  гемикраниэктомия хагалгааг УНТЭ-т анх удаа нэвтрүүлсэн. Түүнчлэн зүүгүй холбогчийг нэвтрүүлэхийн сацуу бөөрний дээд булчирхайн хавдрыг дурангийн аргаар авах мэс заслыг хийдэг болов. Тэгэхэд мөн л мөрний үений дурангийн мэс засал амжилттай хийгээд байлаа. Энэ мэтчилэн дурангийн мэс заслыг дурдаж болно. Тухайн үед EMPTY NOSE хам шинжийг мэс заслаар эмчлэх аргыг Монгол Улсад мөн л анх удаа нэвтрүүлснээс агаад кадавр донороос шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслыг ч дурдууштай. 

Т.Мөнхсайхан УНТЭ-ийг удирдан ажиллаж байхдаа оношилгоо, эмчилгээг төрөлжүүлж, нэвтрүүлэхээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад ихээхэн анхаарсан байдаг. 

Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх зорилгоор тасгийн зохион байгуулалт болон орчны шинэчлэлт, өөрчлөлтийг хийж, орны тоо, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлсэн байна. 

Зүрх, судасны эмгэгийн цогц эмчилгээг тасралтгүй явуулах Зүрхний төвийг байгуулж, зүрх, уушги орлуулах ECMO-г анхлан нэвтрүүлсэн юм. Мөн "хоёр толгойт ангиограф"-ийн эрин үеийн авчирсан. Судсан доторх ЭХО /IVUS/, ЭХО-той уушигны дуран /EBUS/ч бас л анхных байв. Харин ЭХО-той ходоодны дуран болон уян дурангийн иж бүрдэлийг улсын эмнэлэгт нэвтрүүлсэн нь түүнийг ажиллаж байх хугацаанд өрнөсөн ажил байлаа. 

Энэ мэтээр тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажилласан нэн хэрэгцээтэй байж, цаг үеэ олсон нь УНТЭ-ийн хөгжилд хувь нэмэр болсон үйл явдал гэдэг нь гарцаагүй. Нэг онцгой ажлыг дурдахад хөдөө орон нутгаас цаг захиалах боломж Т. Мөнхсайханы үед нээгдсэн байна. Мөн иргэд шинжилгээний хариугаа “Киоск машин”-аар хэвлэн авдаг болжээ. 

Тэр зөвхөн тоног төхөөрөмж, оношилгоо эмчилгээнд анхаараагүй. Ажилчдыг чадавхжуулах зэрэг "хүн"-ээ бодсон бодлогыг баримталсан. 

Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хийх зорилгоор хувь хүн, байгууллага, хамт олны урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээний иж бүрэн үйлчилгээний төвтэй болсон нь, Амбулаториорын төлбөрт үйлчилгээг нэвтрүүлсэн нь УНТЭ-ийн бие даасан байдлыг хангах гол тулгуур болсон байна. 

Олон улсын стандартад нийцсэн сургалт, эрдэм шинжилгээний төвийг байгуулснаар сургалтын орчин нөхцөлийг сайжруулах ажлыг зангидав. Түүнчлэн "Эрдмийн чуулган-41" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан юм. Энэ нь  сувилахуйн, дотрын анагаахын, мэс заслын анагаахын салбар гэсэн гурван салбар хуралдаантайгаар зохион байгуулагдсан байна. 

Ийнхүү Улсын нэгдүгээр төв эмнэлгийн шинэчлэлийн ажлыг оройлон гүйцэтгэсэн Ерөнхий захирлын суудлаа орхиж, Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг хаших болсон юм. Т.Мөнхсайхан сайд болон Засгийн газрын гишүүн болоод салбарынхаа хөгжлийг урагшлуулах урт замын эхлэлд зогсож байлаа... 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН 

2020 онд тэр сайдын тамгаа гардан авсанаар эрүүл мэндийн шинэчлэлийн ажил руу ханцуй шамлан орсон юм. Энэ хүрээнд Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг улсын төсвийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэн нэг худалдан авагчийн тогтолцоог бий болгов. Ингэж чанартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага илүү санхүүжилт авах боломж бүрдэв. 

Эмч нарын цалин бага, эмнэлгийн орчинг сайжруулах хэрэгтэй гэж бүгд ярьдаг. Тэгвэл Т.Мөнхсайханы батлуулсан дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлт нь эрүүл мэндийн байгууллага өөрийн бүтээмж, гүйцэтгэлийг сайжруулах замаар орлогоо нэмэгдүүлэх, улмаар эмч, ажилтныхаа цалин урамшууллыг ажлын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлэх боломжийг нээж өгсөн явдал. 

Эмчид үзүүлэх цаг болон амьдрал, үхлийг дэнслэх цаг хоорондоо уралддаг үе байлаа. Эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд өдөр болгон ирж, дараалалд зогсдог байдал өөрчлөгдөхөд Цаг захиалгын “1800-0119” нэгдсэн төв үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 

Иргэд эмийг яг л хоол хүнс шиг хэрэглэж байгааг буруутгах аргагүй. Энэ бол амьдралын төлөөх л нэг тэмцэл. Тэгж тэмцэхийн тулд бас л хөнгөлөлттэй эмийн төлөө урт дараалалд зогсож, зарим нь эмээ ч авч чадахгүй буцдаг үе байсан. 

Дээрх багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн хөнгөлөлттэй эм олгох үйл явцыг дараах байдлаар шинэчилснээр дээрх асуудал шийдэгджээ. Нэр дэвшигч Т.Мөнхсайханд сонгогчдын зүгээс захиж хэлж буй зүйл болон талархаж буй агуулга нь энд ирж давхцаж буй. Иргэд-даатгуулагчид өөрт хамгийн ойр байгаа ЭМИЙН САНГААС эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг ХҮНДРЭЛ, ЧИРЭГДЭЛГҮЙ авах боломжийг бүрдүүлэхийн тулд хөнгөлөлттэй эм олгох эмийн сангийн тоог 900-гаас 1600 хүртэл нэмэгдүүлсэн байдаг. Хөнгөлөлттэй эмийн жорыг зөвхөн өрх сумын эмч, бичдэг байсан бол одоо бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч бичдэг болсон. Ингэснээр иргэд нарийн мэргэжлийн бичсэн эмийг хөнгөлөлттэй авахын тулд өрх, сумын эмнэлэг рүү дахин явдаг чирэгдлийг арилгаж, өрх, сумын эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлсэн хэрэг юм. 

  1. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээний удирдамжид суурилан шинэчилсэн бөгөөд 141 ерөнхий нэршлийн, 541 худалдааны нэрийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас 70 хүртэлх хувиар хөнгөлж байна;

  2. Өвчтөнд тохирсон эмийг зөв тунгаар өгөх зорилгоор эмийн хоногийн болон нийт тунг цахим системд оруулан, ЭМДЕГ-аас тавих хяналтыг сайжрууллаа;

  3. Хөнгөлөлттэй эмийн санхүүжилтийг 2021 онд 2 дахин нэмэгдүүлэхээр батлууллаа.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж байна. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, тусламж, үйлчилгээг  иргэдэд, ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд  ойртуулах, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах зорилгоор Хавдрын  мэс заслыг ХСҮТ-өөс гадна УХТЭ, БГД-ийн ЭМТ-д хийх боломжийг бүрдүүлсэн юм. 

Гэмтэл, ослын яаралтай түргэн тусламжийг ГССҮТ-өөс гадна УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, СХД-ийн шинэ эмнэлэгт үзүүлдэг боллоо. Цаашид хөдөө, орон нутаг, дүүргийн эмнэлгүүд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болно гэж байв. Зүрх судас, мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг зөвхөн УГТЭ биш, мөн  УНТЭ, УХТЭ үзүүлдэг болов. Урологийн тусламж, үйлчилгээг зөвхөн УНТЭ үзүүлдэг байсан бол одоо энэ чадавхи УХТЭ, УГТЭ, БГДЭМТ-д бүрдсэн нь Т.Мөнхсайхан сайдын хийсэн томоохон өөрчлөлт юм.

Мөн Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний Төвөөс 9 дүүрэг, 21 аймагт мэргэшсэн эмч нарыг бэлтгэн сэтгэцийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг нэгжтэй болоод байна. Иргэд оршин суугаа газраасаа сэтгэл заслын бүх төрлийн тусламж, үйлчилгээг авах боломжтой болсон билээ. 

Өндөр хөгжилтэй, хүчирхэг эрүүл мэндийн салбартай улс орны эмнэл зүйн удирдамжийг судалж, ашиглах боломжтой, Монголын эрүүл мэндийн салбарт төдийгүй иргэдэд маш том дэвшлийг авчрах олон улсын эмнэлзүйн UpToDate платформыг Монгол эмч нар ашиглах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байлаа. Ингэснээр онош зөрөх, эмчилгээний заалт иргэдэд ойлгомжгүй байх зэрэг бүх асуудал үүсэхгүй нэгдсэн нэг хэл, стандартад орохоос гадна олон улсад хийгдэж буй судалгаа, шинжилгээ, шинэ аргачлалыг цаг алдалгүй цахимаар авдаг болох шинэ зам нээхээр тооцоолсон юм.

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгууллаа. Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагджээ. Гэтэл эмийн зөв хэрэглээ, чанар, үнийн нэгдсэн зохицуулалт байхгүй ирсний улмаас иргэд чанартай эмийг хямд үнээр авах, зүй зохистой хэрэглэх байдал олон улсын түвшнээс хол хоцорчээ. Тиймээс Засгийн газраас эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулахыг дэмжиж, эмийн чанар, хүртээмж, үнийн зохицуулалт хийх гол системийг бий болгож өгсөн юм.

Ачаалал хуваалцах тогтолцоо руу... Манай улсад 2013 он хүртэл зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ үзүүлдэг албан ёсны нэгж байгаагүй. Зүрхний булчинг цусаар хангадаг судас бөглөрсөн тохиолдолд амь насанд аюултай хүндрэлүүд гардаг учраас нас баралт өндөр хувьтай байдаг. Тиймээс энэ төрлийн тусламж үйлчилгээг эхний ээлжид нэвтрүүлэх зорилгоор УГТЭ дээр Зүрхний шигдээсийн тасгийг байгуулж байсан. УНТЭ нь Улсын Гуравдугаар төв эмнэлгийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах үүднээс зүрхний шигдээсийн нэгж, мэдрэлийн тасагтай болсон. Энэ хүрээнд эмчилгээ үйлчилгээгээ улам өргөжүүлэн ЭМЯ-ны санхүүжилтээр Монголд анх удаа Би-План ангиографийн шинэ загварын тоног төхөөрөмжийг эмчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

2019 оны нэгдүгээр сараас энэ төрлийн тусламж үйлчилгээг төвлөрөх ёсгүй, яаралтай үзүүлэх шаардлагатай гэж үзээд УНТЭ-ээс гадна Хоёрдугаар төв эмнэлэгт мөн Зүрхний шигдээсийн тасгийг байгуулсан. ЭМЯ-аас ирэх оны эхний хагаст багтаан бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд энэ төрлийн аппаратыг байрлуулахаар хүний нөөцөө сургаад, бэлтгэж байлаа. 

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дэргэдэх 50 ортой хүүхдийн эмнэлгийг шинээр барьж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад орууллаа.

Т.Мөнхсайханыг сайдаар ажиллах үед Монгол Улсад анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-ЦТ ашиглалтад орсон байдаг. PET-CT технологийг Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт нэвтрүүлж, тусгай цөмийн тоног төхөөрөмжөөр хавдрыг оношилдог болгосон. Өмнө манай иргэд гадагшаа явж энэ аппаратад үзүүлдэг байсан бол одоо Монголдоо үзүүлэх боломжтой болох эхлэлийг тэр тавьж байв. Циклотроны үйлдвэрийг ашиглалтад оруулчихвал иргэд хавдрын нарийн оношилгоо, эмчилгээ хийлгэх гэж гадаад руу явах шаардлагагүй болно. Цаашид энэ үйлдвэрийг түшиглэн цѳмийн эмчилгээний шинэ нэр төрлийг Монгол Улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой болно гэж байв. 


Тогтмолын Мөнхсайхан сайн мэс засалчаас гадна сайн менежер гэдгээ УНТЭ-ээс харуулж, бодлого тодорхойлогч, түүнийг хөдөлгөгч байж өөрчлөлтийг хийж чадна гэдгээ ЭМЯ-ны сайдаар ажиллах богинохон хугацаандаа үзүүлсэн. Түүний сайд байх хугацаа нь богино байсан хэдий ч хийж хэрэгжүүлсэн ажил нь урт настай, иргэдийн амь насны үнэтэй байна. 

М.Жигүүр 

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • DR. ADITY (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 08 сарын 09 | Хариулах
  • DR. ADITY (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 08 сарын 09 | Хариулах
  • DR. ADITY (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    БОДЛОГЫН МЭС АЖИЛБАР. ийм худлаа юм ярихаар чин . СБ дүүргийн эмнэлэгээ харалдаа. Хэвтээд ой гутсан.Өрөөний ахад 5 р хороололынх гэсэн чин ах н жил бүр хэвтэж эмчилгээ хийлгэдэг заавартай сонин юм энд хотын төвийхөн хэвтдэггүй ш дээ. 100 айл ороод хойш н л хэвтдэг гээл гайхаал
    2024 оны 06 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (127.0.0.1)
    өөрөө сайн эмч мэргэжилтэн тэгэхдээ багаа бүрдүүлэхдээ анхаараарай гэмтлийн эмнэлэгийн эмнэлэг эрхэлсэн орлогч бүсгүй баг болоход арайл
    2024 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ҮЕ ҮЕИЙН САЙД НАРААС ХАМГИЙН САЙН АЖИЛЛАСАН САЙД ДАА. АТААРХАГСАД Л ХАРЛУУЛАХ ГЭЖ ЯДААД БАЙГАА БОЛОХООС ... МӨНХСАЙХАН Д УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ.
    2024 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    10 цаг 33 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    10 цаг 54 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    11 цаг 3 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    11 цаг 7 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    12 цаг 5 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    12 цаг 25 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    13 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    13 цаг 25 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    14 цаг 1 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    14 цаг 10 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    14 цаг 25 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    15 цаг 35 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 2 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    16 цаг 10 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    17 цаг 1 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    17 цаг 24 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    17 цаг 55 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    18 цаг 20 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    18 цаг 20 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    18 цаг 25 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК