Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Томилолт: ДАЛАЙД ГАРАХ ТЭМҮҮЛЭЛ

2024-6-30
0
ЖИРГЭХ

Монголоос гарахаасаа өмнө юу бодов? Цайз хэрэм, байлдан дагуулал гээд л... Өнгөрсөн эрин зууны ул мөрөөр алхаж байв. Гэхдээ өнөөдөр энд түүхийн үг үсэг биш түүхийн дүр төрх ярьж байна. Тэр үеийг хадгалж үлдсэн байшин барилга байх ч энэ улс эдийн засаг, гадаад харилцаа, улс төр, үзэл баримтлалаараа "шинэ эхлэл" рүү харжээ.

2016 он. Одоогоос наймхан жилийн өмнө л дэлхийн орнуудад үүдээ нээсэн Узбекистан улс өдгөө "өөр салхи"-ийг зүг бүрдээ угтан авахыг урьтал болгож, хурдтай хөгжлийн замдаа орсон байна.

Тэд эдийн засагтаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах асар сонирхолтой, тэр нь ч нэн тэргүүний зорилт гэх. Энэ утгаараа Монгол Улсыг "хөрөнгө оруулагч тал" гэсэн байр сууринаас харьцаж байгаа нь айлчлалыг улам ач холбогдолтой болгож байлаа. Бид ч улс орнуудын туулж байгаа, тулгарч байгаа эргэлтүүдээс зугтах бус түүнд татагдан орох нь тулж ирсэн цаг хугацааны сонголт эсэхийг эргэцүүлэх хэрэгтэй болж мэднэ. Гарцыг хайхгүй бол гарц хэзээ ч бидэн дээр ирэхгүй гэдгийг Узбекистан, Монголын "эрэлхийлэл" харуулсан юм. Хэзээ гэж үү? хоёр жилийн өмнө. Хоёр улс болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, экспортыг төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь "шинэ зам". Монгол, Узбекистаны тэргүүлэх салбаруудын хамтын ажиллагааны түвшин найрсаг харилцаагаар хязгаарлагддаг байсан нь газарзүйн байршлын түгжигдмэл байдал, зарцуулах хугацаа, зардал гэх зэргээс шалтгаалж байсан тал ч бий. Харин тухайн үед БНУзбУ нь Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсноор эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд нэн таатай нөхцөл болсон байна. 

Далайд гарцгүй хөгжиж буй орон, Хорезм болоод Чингисийн эзэнт гүрний түүх гэх зэрэг Монгол, Узбекистаныг холбох газарзүйн байршил, хаадын үеийн түүхэн дурсамж бий. Гэхдээ одоо цагт үүнээс өөр биднийг юу холбож байгааг анзаарах гээд үзье. Узбекистан нь дэлхийн хамгийн олон янзын экосистемтэй улсуудын нэг гэдгээрээ гайхагддаг байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө түүнийг дайран өнгөрч буй. Манай улс ч үүнээс зугтаах аргагүй. Бид бол нэг байгалийн сүр хүчин дор оршигсод.

Гэхдээ уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэхийг Монгол Улс бодлогоор дэлхийд уриалж байгаа. Тэдгээрийн нэг нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн. Түүнчлэн цөлийн аагим халуун агаар өмнөөс залгин авах Узбекистанд төрөл бүрийн мод саглайн ургаж, сүүдэр нь нарны дор шүхэр болж байна. Тэд ч илүү "ногоон" Узбекистаны төлөө үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж буй гэсэн үг. Энэ бол хоёр улсын хамтын ажиллагааны бас нэгэн түлхүүр юм. Мөн "Алсын хараа-2050" цогц хөтөлбөр нь "Шинэ Узбекистан" улсыг байгуулах стратегийн гол зорилттой нийцэж байгааг Ерөнхийлөгч нь дурдсан юм шүү. 

Судлаачид дийлэнх улс орнуудыг хамарч байгаа динамик хөдөлгөөнийг “үндсэрхэг үзлийн сэргэлт” (return of nationalism) хэмээн томьёолж байгаа тухай "Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжлийн зарим асуудалд" судалгаанд дурджээ.

Үндсэрхэг үзэл гэснээс хоёр улсын хэлний асуудлыг энд өгүүлье. Узбекистан бол ОХУ-ын нэг хэсэг байж байгаад 1991 онд тусгаар тогтнолоо зарласан улс. Тийм ч учир төрийн хэл нь орос байв. Одоо тэд узбек хэлээрээ ярихыг илүүд үзэж буй. Харин Монголчууд хос бичигтэн болж, монгол бичгээр албан хэргээ хөтлөн явуулах цаг тун ойртоод байна шүү дээ. Үүнийг даяарчлалын ухралт гэж хэлэх аргагүй юм. Энэ мэтчилэн үнэт зүйл рүүгээ "тэмүүлж" байгаа хоёр улсын харилцаанд ижил зүйлс чамлахааргүй аж. 

Узбекистан нь байгалийн баялагийн арвин нөөцтэй. Монгол ч ялгаагүй. 30 сая хол давсан хүн амтай улсын эдийн засгийн хөгжлийн эргэлтийг 3 сая хүн амтай улстай харьцуулах аргагүй. Гэхдээ л манай улс "далайд гарахаар тэмүүлж байна".

Дэлхийн хүчний хуваарилалт нь цэрэг, зэр зэвсгийн стратеги гэхээсээ илүү эдийн засаг, санхүү, худалдааны салбараар дамжин тайлбарлагдаж байгаа тухай дээр судалгаанд дурдсан нь оргүй зүйл биш. БНУзбУ одоогоор 100 гаруй төрлийн эрдэс баялагийг агуулсан 2700 гаруй орд газрыг илрүүлж, 60 гаруй төрлийг эрдэс баялагийг үйлдвэрлэлийн аргаар олборлож байна. Эл улс газрын тос, байгалийн хий, уран, чулуун нүүрсний ихээхэн нөөцтэй. Алтны нөөцөөр дэлхийд 4 дүгээрт, олборлолтын хэмжээгээр 7 дугаарт ордог. Тус улсын гадаад худалдааны эргэлт 2023 онд 62,6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 12 тэрбум доллар буюу 24 хувиар өсжээ. 

Гадаад бодлогын хувьд энэ орон үндэсний ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, харилцан ашигтай,  бүтээлч бодлогыг баримталдаг. Манай улс ч сүүлийн жилүүдэд гадаад бодлогоо эрчимтэй тэлж, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх арга хэмжээг зогсоо зайгүй авч, дэлхийн анхаарлын төвд ороод байгааг бүгд мэдэж байгаа биз ээ. 

Далайд гарцгүй гэх торыг даван гарч, хөгжилд зорьж байгаа энэ тэмүүлэл хоёр улсын хамтын ажиллагаанд гол түлхэц болж байна.

Мөн төрийн айлчлалд бизнесийнхэнийг татан оруулж байгааг нэг талаас харвал эдийн засгийн ачаа үүрэгчийн боломжид шат болж буй хэлбэр. Нөгөө талаас харвал эдийн засгийн толиороо илүү өргөн цар хүрээг харахаар тэмүүлж буй өнцөг болно. Бүр туйлын сонирхол нь эдийн засгийн коридор бий болгох явдал болов уу.  

Дэлхий Төв Ази руу харж байгаа цаг үед Монгол Улс ч бас тийш хараагаа чиглүүлж байгааг гадаад бодлогын өнөөдрийн цэгээс мэдэрч болно. 

Манай улстай дипломат харилцаа тогтоосноос даруй 32 жилийн ар дээр хоёр улсын найрамдалт харилцаа шат ахиж байна. Цаашид улс төр, байгаль орчин, худалдаа, эдийн засаг, тээвэр логистик, аялал жуулчлал, боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл зэрэг нийгэм эдийн засгийн чухал салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм. 

Маршрут болгонд манай улсын төрийн далбааг мандуулсан дээд түвшний угталт. Тэнгэрт туг хатгахаас наагуур шүү. Тус улсын Ерөнхийлөгч эл айлчлалд урт хугацаанд сэтгэл зүтгэл зориулан бэлдсэн гэдгээ ч хэлж байсан нь ийм зүйлээс хүртэл нэвт харагдаж байлаа. 

Узбекистан манай улсын худалдаа, эдийн засгийн коридор болж байна. Тус улсаар дамжуулан евро Азид ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд хамтран ажиллахаар тохирсон. Ийнхүү 2024-2026 онд хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэхээр тохирч, Ташкент, Улаанбаатар хотноо хамтарсан худалдааны төвийг байгуулахаар болсон юм. 

Харилцан визгүй зорчдог ч хол л суугаа ард түмнийг ойртуулах айлчлал болов. Учир нь Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтран хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болов. 

Айлчлалын бас нэгэн томоохон ач холбогдолтой зүйл нь Элчин сайдын яамны нээлт. Манай улс тухайн улсад  ЭСЯ-аа нээсэн нь гадаад харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгч буй хэрэг болов. Тухайн улсад суугаа Монголчуудад ч зориод очих эх оронг нь ойртуулав. 

Узбекистаныг орхин гарахын өмнө юу бодов? Цайз хэрэм, байлдан дагуулал уу? Үгүй ээ, одоо цагийн өөр эрмэлзэл...

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.44)
    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol
    2024 оны 06 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    9 цаг 20 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    9 цаг 41 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    9 цаг 51 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    9 цаг 54 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    10 цаг 53 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    11 цаг 13 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    12 цаг 1 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    12 цаг 13 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    12 цаг 48 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    12 цаг 58 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    13 цаг 13 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    14 цаг 22 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    14 цаг 50 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    14 цаг 57 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    15 цаг 48 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    16 цаг 11 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    16 цаг 42 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    17 цаг 7 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    17 цаг 8 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 13 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК