Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ парламентын "Анхдугаар чуулган"-ы эргэн тойронд юу болох вэ?

2024-7-01
0
ЖИРГЭХ

Монголчууд төрд төлөөлөх хүнээ зургаадугаар сарын 28-ны өдөр сонголоо. Ийнхүү 126 гишүүнтэй парламент нь МАН, АН, ХҮН, ИЗНН, "Үндэсний эвсэл"-ээс бүрдэх болов. Улмаар УИХ-ын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлдэг билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу Анхдугаар чуулганыг хэрхэн зохион байгуулдаг талаарх мэдээллийг хүргэж байна. 


  • Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.

Анхдугаар чуулганы хуралдааныг УИХ-ын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Энэ парламентын хамгийн ахмад гишүүн Д.Рэгдэл юм. Гэхдээ насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит Илтгэлтэй холбогдуулан гишүүн асуулт асууж, хариулт авч болно.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавьж, асуулт, хариулт явуулсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.

  • Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.
  • Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.

Улсын Их Хурлын даргыг сонгоно. Ил санал хураалт явуулна. Гишүүдийн олонх дэмжсэн тохиолд тогтоол баталсанд тооцно. Олонхийн санал аваагүй бол өөр гишүүнийг нэр дэвшүүлнэ. 

УИХ-д суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлэг байгуулсанд тооцно. УИХ дарга нэгдсэн хуралдаанд танилцуулна. 

УИХ-ын дэд даргыг сонгоно. Нам, бүлэг тус бүрээс нэр дэвшүүлж, ил санал хураалт явуулна. 

Байнгын хороонд харьяалагдах саналаа нам, эвслийн бүлэгт, бүлэгт харьяалагдаагүй гишүүн саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Нам, эвслийн бүлэг Байнгын хорооны тоо, олонх, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүнийг Байнгын хороонд хуваарилах саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ. Зөвшилцсөний үндсэн дээр нэгдсэн хуралдаанд танилцуулна. Улмаар Байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоолоор батална. Гишүүн Байнгын хорооны харьяаллаа өөрчлөх хүсэлт гаргавал энэ хуулийн 26.1-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална.

Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ. Санал, дүгнэлтийг үндэслэн ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчийг дэмжсэн бол Байнгын хорооны даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно. Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно.

27.6.Түр хорооны даргыг энэ хуулийн 27.1, 27.2, 27.3, 27.4-т заасан журмын дагуу сонгоно.

Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэх

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын 3 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

Нэгдсэн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Ерөнхий сайдыг томилох асуудлаар ил санал хураалт явуулна. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Ерөнхий сайдыг томилох тухай тогтоол баталсанд тооцно.

Нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 5 хоногийн дотор Улсын Их Хуралд оруулж, энэ хуулийн 28.1, 28.2, 28.3-т заасан журмаар шийдвэрлэнэ.

Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах

Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш ажлын 14 өдрийн дотор Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

Үүний дараа Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоно.

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах тухайгаа Улсын Их Хурлын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно.

Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг нэгдсэн хуралдаанд хүн нэг бүрээр танилцуулах бөгөөд гишүүд тухайн асуудлаар Ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж, үг хэлж болно. Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй.

Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө. 

Засгийн газрын гишүүн томилогдсоноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөнө. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал батална.

Чуулганы хуралдааныг хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуралдааны дэгийн дагуу явуулна. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг анхдугаар чуулганы хугацаанд хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох шаардлагагүй гэж үзсэн бол өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд мөрдөж байсан хуралдааны дэгийг тухайн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцно. Энэ хуулийн 32.4-т заасан ажлын хэсэг хуулийн төслийг Улсын Их Хурлаас тогтоосон хугацаанд боловсруулж, уг төслийг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    SEKSEER UILCHLEED80955877AXTAI
    2024 оны 07 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    9 цаг 24 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    9 цаг 45 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    9 цаг 54 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    9 цаг 58 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    10 цаг 56 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    11 цаг 16 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    12 цаг 5 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    12 цаг 16 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    12 цаг 52 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    13 цаг 1 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    13 цаг 16 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    14 цаг 26 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    14 цаг 53 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    15 цаг 1 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    15 цаг 52 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    16 цаг 15 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    16 цаг 46 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    17 цаг 11 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    17 цаг 11 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 16 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК