Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүдэд дайх үг

2024-7-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд амжилттай нэр дэвшиж Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Та бүхэнд баяр хүргэж амжилт хүсье.

Монгол Улсын парламентад улс төрийн намуудын олон янзын үзэл бодол, дуу хоолой илэрхийлэгдэж, эрүүл саруул мэтгэлцээн өрнөж гэмээнэ нэг намын, хэсэг бүлгийн болон нэг удирдагчийн дур зориг хязгаарлагдаж, жинхэнэ парламентын ардчилалыг төлөвшүүлнэ гэсэн Үндсэн хуульд 2022, 2023 онд нэмэлт, өөрчлөлт оруулах үеийн Засгийн газрын тэргүүний амлалт бодит хөрсөн дээрээ буух нөхцлийг монголын ард түмэн бүх нийтийн сонгуулиараа бүрдүүлээд өглөө. Үүнийг жинхэнэ амьдралд хэрэгжүүлэх үүргийг Та бүхэн хүлээж байна.

Миний бие монголын парламентад 2 удаа сонгогдон ажиллаж, парламентат ёсыг нутагшуулж эхлэх амаргүй үеийг туулж өнгөрүүлсэний хувьд, Үндсэн хууль, парламентын талаар 20 шахам жил судалсан хүний хувьд тээж явдаг зарим нэг санаагаа та бүхний оюуны мэлмийд толилуулж байна. Үүнд:

  1. Та бүхэн бол монголын ард түмний нийтлэг хүсэл зоригийг тээж Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон эрхэмүүд гэдгээ ямагт санаж бүрэн эрхээ хэрэгжүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна. Улсын Их Хурлын гишүүн бол ганцаараа байхдаа ямар нэг эрх мэдэл эдэлдэггүй зарчимтай учраас том дарга биш, харин танхимдаа олуулаа суугаад ирэхээрээ төрийн хамгийн том бодлогыг ард түмнийхээ нийтлэг хүсэл зориг, эрх ашигт нийцүүлэн тодорхойлдог төрийн түшээ гэж үздэг гэдгийг  гүнээ ухаарч ажиллана гэдэгт найдаж байна.
  2. Сүүлийн үед ойр ойрхон Үнсэн хуульдаа өөрчлөлт орууллаа. Үндсэн хуулийн дархлаа буюу тогтвортой байдал гэдэг бол чухамдаа улс орон туйлбартай оршин тогтнож, тулхтай урагшлан хөгжихийн баталгаа байдаг нь хөдөлшгүй үнэн. Эс тэгвээс улс гэр маань Үндсэн хуульгүй болох ч эрсдэл буй. Харин Үндсэн хуульчилсан болон түүнтэй адил эрэмбэ бүхий хуулиудыг эргэн харж, Үндсэн хуульдаа бүрэн нийцүүлэх ажлыг хийж эхлэх зайлшгүй шаардлагатай байна. Сонгуулийн дараа зарим намын тэргүүн Үндсэн хуульд дахиад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мэдэгдэж байна лээ. Одоо болсон, Үндсэн хуулийг амрааж хайрлана уу хэмээн Та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна.
  3. Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны төгсгөлд баталж гаргасан “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө Үндсэн хуульд харшлах хэд хэдэн заалт байгааг яаралтай залруулах, хуулийг бүхэлд нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх зорилгоор аймаг, сум, нийслэл, дүүрэг нь нутгийн удирдлагын байгууллага байж, иргэддээ нутгийн захиргааны болон төрийн үйлчигээ үзүүлдэг байх, хот, тосгон нь аж ахуйн ажил эрхэлж, оршин суугчдынхаа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлдэг байх чиглэлээр шинээр харж шинэчлэн баталвал зүйтэй гэж санагдана. Төсвийн мөнгийг захиран зарцуулах эрх мэдэлтнүүдийн атгаг сонирхолд хөтлөгдөж хууль бүү гарга, Үндсэн хуулиар тогтоосон суурь зарчимдаа хөтлөгдөж хуулиа гаргая.
  4. Нийгмийн сүлжээнд эвслийн Засгийн газар байгуулах тухай шуугиад эхэллээ. Үүнийг уншаад 30,0 тэрбумаар яах гэж сонгууль явуулсан юм болдоо гэж гайхаж байна. Одоо 2 дахь МАНАН хэрэггүй ээ. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгээд яв. Хэрэв ийм шийдвэр гаргахдаа тулвал тус тусын намын удирдах дээд байгууллагын шийдвэрээ гаргацгаа. Өөр өөр хөтөлбөртэй намууд эвсэж засаг байгуулахыг хэний ямар сонирхол хөтлөөд байна вэ? Зээл тэглэх амлалтыг гүйцэлдүүлэх сонирхол уу, Үндсэн хуулийг дахин хөндөх сонирхол уу гээд түмэн эргэлзээг сонгогчиддоо төрүүлчихлээ. Одоо наад яриа хэлэлцээрээ зогсоосон нь дээр.
  5. Олонхи болсон нам яаралтай шинэ Засгийн газраа байгуулаад цөөнхөөсөө огцруулах тухай яриа гаргахгүйгээр хариуцлагатай ажиллаад улс орны нийгэм, эдийн засгийн амьдралаа өөд нь татаад явахыг л сонгогчид  чинь та нараас хүлээж буй. Хариуцлагаас бүү тойр, бүү ай, бэрхшээл мэдээж тулгарна түүнийг сөрөөд, туулаад гар.
  6. Засаг захиргааны шинэчлэлийг бүсийн хөгжилтэйгээ уялдуулан яаралтай хиймээр байна. Хот, тосгонуудаа байгуулах ажлыг Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд заасны дагуу эхлүүлэх шаардлагатай байна. Энэ тогтоолын биелэлтийг Засгийн газраас хатуу шаардах үүрэг Улсын Их Хуралд байгаа. Уг тогтоолд заасан  Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх нэн шаардлагатай байгал орчин, газар, ашигт малтмалын талаарх зарим хуулиуд, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай зэрэг 10 шахам хуулийн төслүүд зарим нь одоог хүртэл өргөн баригдаагүй, боловсруулсан эсэх нь тодорхойгүй байна.
  7. Одоо ингээд сонгуулийн үр дүнгийн дагуу олонхи нь олонхи шиг, цөөнх нь цөөнх шиг ажиллах л үлдлээ. Олонхи цөөнхөө сонсдог, цөөнх нь сөрөхийг, гацаахыг  гол болгохгүйгээр саналаа үндэслэлтэй дэвшүүлдэг, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт нийцсэн бодлогыг нь дэмжээд явдаг парламентын эрүүл мэтгэлцээний зарчмыг тууштай хэрэгжүүлж, ёстой л парламентын ардчиллыг эргэлт буцалтгүй төлөвшүүлэх шинэ эхлэлийг ажил хэрэг болгох үүрэг, хариуцлага чухамдаа энэ удаагийн 126 гишүүнтэй парламентаас эхэлж байгаа гэдгийг  сануулъя.

                        СУДЛААЧ ЦЭДЭВИЙН ТОВУУСҮРЭН

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    ANUSDI80955877DYRAAR
    2024 оны 07 сарын 02 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    SEXSEER XUCHINDEX 80955877AXTAI
    2024 оны 07 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2025 онд 107 тусгай дугаарын утсанд нийт 8296 иргэн хандсанаас гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 140 дуудлага бүртгэгджээ
    7 цаг 55 мин
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
    8 цаг 16 мин
  • Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав
    8 цаг 26 мин
  • “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт зохион байгууллаа
    8 цаг 30 мин
  • Голомт банк “Усны Элч” банкаар дахин өргөмжлөгдлөө
    9 цаг 28 мин
  • Apple компанийн Хятад дахь борлуулалт 23 хувиар өслөө
    9 цаг 48 мин
  • Иранд өрнөж буй дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд
    10 цаг 37 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    10 цаг 48 мин
  • АНУ-ын Иранд хийж буй дайны санхүүжилт даруй 200 тэрбум ам.доллараар нэмэгдлээ
    11 цаг 23 мин
  • АНУ-ын тагнуулын албаны дарга "Ираны дэглэм бүрэн бүтэн боловч ихээхэн доройтсон" гэв
    11 цаг 33 мин
  • "Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх" төсөл албан ёсоор эхэллээ
    11 цаг 48 мин
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
    12 цаг 58 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр ХБНГУ-ын Эмнэлгийн эрүүл ахуйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 25 мин
  • О.Цогтгэрэл: АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргын албыг хавсран хашсанаас хойш төрийн хямрал үүсэж, АН дараалан гурван удаа ялагдал хүлээсэн
    13 цаг 33 мин
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
    14 цаг 24 мин
  • Улстөржсөн ч улсаа “самарч” тоглож болохгүй!!
    14 цаг 46 мин
  • Сайдаар томилогдох Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нарын ХОМ
    15 цаг 18 мин
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
    15 цаг 43 мин
  • УИХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэнэ
    15 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 48 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • Дэлхийн хамгийн "секси" залуу гэгддэг, шинэхэн Оскарын эзэн Майкл Б.Жорданы тухай 24 баримт
  • Оскарын шилдэг эмэгтэй жүжигчин болсон Ирланд дуучин Жесси Баклигийн тухай 24 баримт
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Иран дахь дайны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • СТАТИСТИК: Д.Хадбаатар аваргаас Д.Хүдэрбулга заан хүртэлх 49 жилийн түүх
  • Өсвөр нас, найз нөхөрлөл ба дээрэлхэлтийн эсрэг дэмжлэг 24 эшлэл
  • Н.Учрал: Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна
  • Н.Лүндэндорж: Гишүүнийг эгүүлэн татах нөхцөл, процессыг тодорхой болгосноор татагдах үйлдлийг хийхгүй болгох хамгаалалт гэж харах нь зөв
  • Б.Энхтүвшин: Ойрын гурван сарын хугацаанд АИ92 автобензиний үнэ өөрчлөгдөхгүй
  • "Ард түмний Арслан" П.Сүхбатын тухай сонирхолтой 24 баримт
  • Зүрхний эмч Б.Болдсайханы бичсэн ЗҮРХЭНД хаягласан 5 шүлэг
  • Бөхийн өргөөг доргион түрүүлсэн Аймгийн арслан М.Баасанжав гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж эс чадвал ард түмэн сонгосон шиг ээ эгүүлэн татаж чадах хүчтэйг сануулъя
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ирээдүйг зөгнөдөг "The Simpsons" цувралын 5 санамсаргүй давхцал
  • Хамсаатнаа аварч, халаасаа түнтийлгэх Л.Энх-Амгалангийн эргэн ирэлт
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
  • Улаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • “ТҮҮНИЙ БУРУУ” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин ГУРАВХАН УДАА тоглоно
  • Тбилисийн их дуулгад зодоглох Монголын 9 жүдоч
24 баримт
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Гавьяат цол хүртсэн тайлбарлагч, дасгалжуулагч, багш Т.Өсөх-Ирээдүй харцагын тухай баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК